Нийгмийн

Бүлэглэн шатаасан хэрэгт холбоотой таван хүний ГУРАВ нь гадуур сул явна

27 настай залууг таван хүн бүлэглэн нийтийн байранд шатаасан хэрэг энэ оны есдүгээр сарын 16-ны өдөр гарсан билээ.

Хэргийг эргэн сануулбал, 27 настай Б-г фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй Р гэгч нь Чингэлтэй дүүргийн 11-р хороонд байрлах нийтийн байрандаа дуудан уулзсан. Улмаар,

  • 15 настай эрэгтэй Э
  • 21 настай эрэгтэй Т
  • 25 настай эрэгтэй Э
  • 17 настай эмэгтэй У нартай бүлэглэн хохирогчийн бугуйн цаг, гар утас, банкны карт зэргийг дээрэмдэн, банкны картын нууц дугаарыг хэлүүлэхийн тулд хохирогчийн хувцсыг нь тайлж нүцгэлэн зодсон.

Тэд залуугийн дээрээс шатамхай будаг шингэлэгч цацаж, гал тавин шатаан хэргийн газраас зугтсан бөгөөд шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газраас баривчлагдсан байдаг.

Хэргийн газар байсан дээрх таван залуугийн гурвыг нь яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорих шийдвэр гарсан. Харин Р, У нарыг насанд хүрээгүй тул цагдан хориогүй юм.

Тэгвэл одоо нөхцөл байдал арай өөрөөр эргэжээ. Яллагдагчаар есдүгээр сарын 20-нд татагдаж, цагдан хоригдож байсан 15 настай Э-г 30 хоног хориод суллажээ. Тэгэхээр уг хэрэгт холбоо хамаарал бүхий таван хүний гурав нь гадуур сул яваа гэсэн үг юм.

Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй үргэлжилж буй. Мөрдөн шалгах ажиллагаа дуусахаар шүүх хурал товлогдох юм.

Хохирогчийн биеийн 80 хувь түлэгдсэн. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй. Есдүгээр сарын 27-нд эхний хагалгаандаа орсон. Түүнээс хойш хагалгаанд ороогүй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат
2022-11-02 08:12

Шүүх хур�##� хурдан болох хэрэгтэй

Халиунаа
Халиунаа
2022-11-02 08:15

Арай ч дээ

Зочин
Зочин
2022-11-02 08:48

Яанаад ийм шударга биш юм бэ? Нэг нь эмнэлэгийн орон дээр өдөр шөнөгүй шан�##�ж хэвтэж байхад гэмтэй нөхдүүд сул явж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ???

Зочин
Зочин
2022-11-02 08:49

Манай улсад мөрдөх хууль, шударга шүүх гэж ернь байна уу? Яагаад хүн хүнээ хайрладаггүй, зөв
зүйлиын төлөө шударга байдлыг тогтоож болдоггүй юм бэ

Зочин
Зочин
2022-11-02 08:51

Бүгдийг нь олж шоронд хийгээчээээ. Хүн шатааж зодож там�##�ж болно гэдгийг нийгэмдээ хүлээн зөвшөөрсөн хууль гэж ернь байдаг юм уу???

Зочин
Зочин
2022-11-02 08:52

manai ulsiin huuli hend haana ymar tsagt uilchildeg ni todorhoi bolchihjeee bur gutamshig yma

Зочин
Зочин
2022-11-02 09:13

mash muu bna ygd ygd ygd

Зочин
Зочин
2022-11-02 09:43

монголд хуульгүй

Уншигч
Уншигч
2022-11-02 09:58

Гадуур байгаа хэдээс нь оргож �##�га болно, тэгээд хэрэг сунжирна, хохирогч з�##�уугийн бие ямар байгаа бол гэдэг нь ч маш чух�##�. Бусад нь бол 30 р асууд�##�.

Зочин
Зочин
2022-11-02 16:37

16 настай жоохон охин дээр очиж байдаг донтой гар

Холбоотой мэдээ

Back to top button