“Эгүүр” брэндНийгмийнНИЙГЭМСошиал трэнд

Д.Ганбаяр: Хүүхдүүдийнхээ мэддэг тоонд нь хэмнэл цохиулж сургадаг

Ховд аймгийн Жаргалант сумын гуравдугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Д.Ганбаяр. Түүний хөгжмийн хичээлээ өөрийн арга барилаар чадварлагаар зааж буй бичлэг нийгмийн сүлжээнд олны талархлыг хүлээгээд байгаа. Д.Ганбаяр багштай ярилцлаа.
-Таны цэцэрлэгийн хүүхдүүдэд хөгжмийн хичээл зааж буй бичлэг нийгмийн сүлжээнд олны талархал, бахархлыг хүлээгээд байна…?
-Харин тийм ээ. Би өөрийнхөө фэйсбүүкт хичээлүүдээсээ оруулдаг. Өнөөдөр л гэнэт хүмүүс залгаад баяр хүргэе эхэлсэн. Тэгсэн харин Л.Энх-Амгалан сайд өөр дээрээ шэйрлэсэн нь олонд хүнд хүрчээ. Баярлалаа.
-Та өөрийгөө танилцуулаач?
-Намайг Дамбийн Ганбаяр гэдэг. 39 настай. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Ховд аймгийн Цэцэг сумын уугуул. Ховд аймгийн хөгжимт драмын театрт арван жил бүжигчнээр ажиллаж байгаад бөөрний хавдраар өвдөж, ажлаа орхисон. Хавдраа авахуулсны дараа 2013 оноос аймгийнхаа Хүүхдийн ордны дэргэд бүжгийн дугуйлан ажиллуулж эхэлсэн. 2021 оноос Ховд аймгийн Жаргалант сумын гуравдугаар цэцэрлэгт дуу, хөгжмийн багшаар ажиллаж байна. Ажлынхаа хажуугаар бямба, ням гарагт сургуулийн хүүхдүүд болон насан хүрэгчдэд зориулсан бүжгийн хичээлүүд ордог.
-Хүүхдүүдэдээ хөгжмийг маш эвлэгхэн, өөрийн арга барилаар зааж байсан. Хичээлийнхээ талаар ярьж өгөөч?
-Би цэцэрлэгийнхээ долоон бүлгийн 206 хүүхдэд бүжиг, дуу хөгжим заадаг. Нэг ангид долоо хоногт хоёр удаа орно. Харин үдээс хойш дугуйлан хичээллүүлж, бүх хүүхдээ хамруулдаг. Бичлэг дээрх хүүхдүүд бол манай ахлах, бэлтгэл ангийн хүүхдүүд бөгөөд бүтэн жил бэлдсэн. Харин энэ жилээс аав, ээжүүд хүүхдүүдээ хөгжмийн дугуйланд хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн болохоор одоо бүгдээрээ, нэг ч хүүхэд орхигдуулахгүй хөгжим зааж байгаа. Манай хүүхдүүд "Бид Ховдын хүүхдүүд" аянд түрүүлсэн. Энгийн зэмсгийн хөгжмөөр хэмнэл тоглодог.
-Гарын доорх материалууд ашиглаж хийсэн байсан уу?

-Тийм ээ. Энгийн зэмсгийн хөгжим гэдэг нь хөггүй, өнгөгүй байдаг. Бид нар ундааны сав, байгалийн чулуу, нэг удаагийн аяга, гар аргаар хийсэн бөмбөр зэргийг ашигладаг.
-Нийгмийн сүлжээнд олон хүн таны хичээл зүтгэл, бас сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгааг мэдэрч сайшааж байна. Та өөрийн арга барилаасаа бусадтайгаа хуваалцаач?
-Сургуулийн өмнөх боловсролын шатанд хүүхдэд заавал нэг хүнд аяыг бүтнээр нь тоглуулж сургах гэж шахаад байх шаардлагагүй гэж боддог. Нас насны онцлогт нь тааруулж өдөрт нэг хичээл цомхон заагаад эзэмшүүлээд явдаг. Нэг, хоёр, гурав, дөрөв… гээд самбарт бичнэ. Тэгээд дундаа таслалтай бол пауз авна, таслалгүй бол шууд тоглоно гэх мэтээр мэддэг тоонд нь хэмнэлийг нь цохиулж сургана. Ерөөсөө л ингэж ажилладаг.
-Хүүхэдтэй ажиллах гоё уу?
-Үнэхээр сайхан ажил шүү дээ. Урлаг хүнд зөв хөгжих боломжийг олгодог. Гоо зүйн сайн мэдрэмж, бусадтай нээлттэй чин сэтгэлээсээ харилцах гээд зөндөө эерэг үнэт зүйлийг хүнд суулгаж өгдөг. Тийм ч учраас хүүхдүүдэдээ бага анги ч гэлтгүй бүх мэддэг, чаддагаа эзэмшүүлэхийг хичээж ажилладаг даа.
-Танд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-03 09:11

Ямар хөөрхөн эерэг мэдээ вэ?

Зочин
Зочин
2022-11-03 09:11

Хийж буй ажилдаа дуртай байх ийм л сайхан даа

Зочин
Зочин
2022-11-03 09:12

Mundag bagsh bn ajliin iluu tom amjilt husey

Зочин
Зочин
2022-11-03 09:13

З�##�уу хүн ийм л гоё хийж буй ажилдаа дурлаж бүх сэтгэлээ өгч шимийг нь мэдэрч ажиллах хамгийн сайхан.

Зочин
Зочин
2022-11-03 09:13

Amjilt husey uneheer mundag bagsh bn

Зочин
Зочин
2022-11-03 09:42

Gaihaltai durtai ymniihaa dotor ni orno gdg l ene bhdaa

Холбоотой мэдээ

Back to top button