Койн: Анхдагч зах зээлээс хойш "сураг тасарсан" 22 койны долоо нь татан буугджээ

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр Санхүүгийн зохицуулах хороо хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмын шаардлагыг хангасан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэж, тэдгээрийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх болсон.
Тодруулбал, крипто биржүүд албан ёсоор Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх шаардлагатай бөгөөд зах зээлд гарах аливаа койн заавал бүртгэлтэй биржээр дамжих ёстой болсон юм.
Энэ хүрээнд, зах зээлд гарахдаа крипто биржээр дамжаагүй, шинэчлэл хийгдэж байгаа гэх мэт асуудлаар 22 койн хоёрдогч зах зээлийн арилжаагаа эхлүүлээгүй байгаа юм.
Тэгвэл бид эдгээр койнууд ямар асуудлаас болж хоёрдогч арилжаагаа эхлээгүй байгаа болоод түүний эздийг Opendatalab.mn, Opendata.burtgel.gov.mn сайтуудаас шүүж оллоо.
Эхлэл: Хоёрдогч зах зээлд гарч амжаагүй болон чадахгүй байгаа гол шалтгаанууд
- Техник технологийн шинэчлэл хийж байгаа
- Крипто биржийн шаардлага хангаагүй
- Анхнаасаа хөрөнгө босгох л зорилготой байсан, төслийн чанар муу
- Төсөл хэрэгжих боломжтой мөнгөн дүн бүрдээгүйгээс буцаагдсан
- ВХХҮ-ийн хуультай холбоотой анхдагч арилжааг хойшлуулсан зэрэг шалтгаанууд байна.
Койны эзэд ба анх татан төвлөрүүлнэ хэмээсэн хөрөнгийн хэмжээг дараах хүснэгтээс харна уу:




Дээрх хүснэгтээс харахад хоёрдогч зах зээлд гараагүй 22 койны долоо нь хуулийн этгээд тодорхойгүй, нэг нь төсөл хэрэгжүүлэх мөнгөн дүндээ хүрээгүй учир буцаагдсан, техник технологийн шинэчлэл хийж байгаа гурван койн байна.
Эдгээрээс олны анхаарлын төвд байгаа койнуудыг онцлон дурдвал:
BRB койн: “CIRKLE PARK” ХХК, Ж.Энхжаргалан, Ц.Батбаатар нарын койн нь хоёрдогч зах зээлийн арилжаа эхлээгүй. Хуулийн шаардлага хангасан анхны IEO хийхээр төлөвлөж байна./2022.01.25/
GAL койн: “Гал койн” ХХК-аас гаргасан. “Хоёрдогч зах зээлд гараагүй. Алга болсон хэмээн” СЗХ-ны судалгаанд дурдсан байна. Тус компанийн эзэмшигчдийг Opendatalab.mn, Opendata.burtgel.gov.mn-ээс шүүж үзэхэд Г.Пүрэвбат, Б.Баасандулам нар хувьцаа эзэмшдэг хэмээн гарч ирэв.
RTXC койн: "Рэтэ эксчейнж" ХХК, Бид тус койны албан ёсны хуудаст байршсан мэдээллийг орж харлаа. Ингэхэд тус бирж татан буугдах гэж байгаатай холбоотойгоор хоёр хоногийн өмнө /2022.10.31/ мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд данс цэнэглэлт хийсэн, буцаалт хийх боломжгүй иргэд мейл хаягаа үлдээхийг сануулжээ. Мөн хуулийн дагуу ажиллахыг зорьж ирсэн бөгөөд хэрэглэгчдээсээ хүлцэл өчье гэх утга бүхий мэдэгдэл оруулсан байна.
Mongolian cashmere coin /MC/: "АННА кашимер" ХХК болон "Монголиан кашимер корпорейшн" гэх хуулийн этгээдүүдийн гаргасан тус койн блокчейнд суурилсан бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээгээр бэлтгэгдсэн ноолуур экспортлогдож эхэлсэн гэсэн мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарын 31нд байршуулсан байна. Дээрх хоёр компанийн эзэд нь Г.Ариунжаргал, Г.Баяржавхлан нар юм.
Ehlel Amjilt coin /EAC/: “Эхлэл электроникс” ХХК-аас гаргасан тус койн нь хоёрдогч зах зээлийн арилжаа эхлээгүй. HODL үйлчилгээ эрхэлж байгаа хэмээжээ. Энэхүү койныг Ч.Батзаяа тэргүүтэй залуус эзэмшдэг.
Ямартай ч анхдагч зах зээл дээр 180 тэрбум гаруй төгрөг татан төвлөрүүлсэн хэдий ч хоёрдогч зах зээлд гараагүй байгаа эдгээр 22 койны талаарх мэдээллийг СЗХ-ны судалгаан дээр үндэслэж та бүхэнд хүргэлээ.
Харин үүнийг дагаад эдгээр койнтой холбоотойгоор "Виртуаль хөрөнгө эзэмшигчдийн эрхийг хамгаалах холбоо"-ны үүсгэн байгуулагч Б.Амарсанаагаас зарим зүйлсийн талаар тодрууллаа.

-Хоёрдогч зах зээл дээр койн гаргаагүй 22 байгууллага байна. Зарим нь мэдээллээ шинэчлээгүй гэдгийг СЗХ-ны судалгаанд дурджээ. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна?
-Энэ бол луйвар. Шинэчлэл хийж байна, хүлээгдэж байгаа гэчхээд юу ч хийхгүй байгаа нь луйвар. Жишээ нь би чамаас цаас үйлдвэрлэнэ гэж мөнгө авчхаад үйлдвэрлэлээ хийхгүй шинэчлэл хийж байгаа нэрийн доор чиний мөнгийг хэрэглээд байж болохгүй. Адаглаад тэр мөнгө хүүтэй байх ёстой. Инфляц өдрөөс өдөрт нэмэгдэж байхад мөнгийг нь буцааж өгөх ёстой. Үнэн учраа хэлээд хариуцлагатай хандах хэрэгтэй. Хүний мөнгийг хүүгүй зээлчхээд шинэчлэлт хийж байна гээд яваад байж болохгүй.
-Удаах асуулт нь койнуудын гаргаж байгаа нийтлэг зөрчлүүд нь юундаа байна. Танайхаас судалсан гэж сонссон?
-Нэгдүгээрт койн гаргаж байгаа хүмүүс төсөл бэлддэг. Энэ хүрээнд төслийнхөө дагуу ажлаа хийсэн үү гэдэг асуудал яригдана. Мөн татан төвлөрүүлсэн мөнгөнөөсөө заавал татвараа төлөх ёстой. НӨАТ, болон орлогын албан татварын 20 хувь гэж ойлгож болно. Дараагийнх нь татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайлан байх ёстой.
Жишээ нь 9911 койн 20 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн гэж яригддаг. Түүнээсээ татвараа төл гэхээр яс юман дээрээ 1.3 тэрбум төгрөг босгосон гэж байгаа юм. Эндээс зар сурталчилгааны хууль зөрчиж байгаа нэг асуудал үүснэ. Энэ нь буцаад бусдыг хууран мэхлэх залилах гэдэгтээ ордог.
Мөн хүмүүсийн мөнгийг татан төвлөрүүлчхээд бирж дээр листлээгүй нэг жил болчихсон койнууд олон байна. Тухайн биржүүд нь шинээр батлагдсан хуультай холбоотойгоор койнуудыг бирж дээр гаргахгүй гэсэн асуудал үүсдэг.
Надад байгаа судалгаагаар 970 тэрбум төгрөг боссон. Энэ нь давхардсан тоогоор 800 мянган оролцогчтой байгаа юм. Хамгийн том асуудал нь ав гэж шахаагүй байхад авчхаад юундаа хэрүүл зарга хийгээ вэ. Өөрт байгаа илүү мөнгөөр буюу койн аваад мартаж болох хэмжээний мөнгөөр аваарай гэдэг зүйл анхнаасаа яригдсан. Гэтэл амьдрал дээр илүү гарсан мөнгө байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүмүүст ийм ийм төсөл хэрэгжүүлнэ гэж хэлээд мөнгийг нь авчхаад өөр зүйлд зарцуулах нь мөнгө угаах залилах гэмт хэрэг. Зарим койн хэрэглэгчдийн хувьд анх оруулсан мөнгө нь 40 дахин унасан хүн ч байна.
-70 гаран койн 970 гаран тэрбум төгрөгийн анхдагч зах зээл дээр татан төвлөрүүлсэн гэж хэлсэн. Гэтэл хачир дээрээ бид маш бага мөнгө татан төвлөрүүлсэн гэж мэлздэг асуудал гарч ирлээ. Энэ Ямар учиртай юм бол?
-Өөрсдөө хууль зөрчиж байна. Жишээ нь чи 20 тэрбумыг анхдагч зах заалд татан төвлөрүүлсэн бол тухайн мөнгөнөөсөө л татвараа төлнө. Бусад нь ч шаардах эрхтэй. Хэрвээ 20 тэрбумыг биш 1.2 тэрбумыг төвлөрүүлсэн гэвэл нотлох шаардлагатай.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Иргэдийн хувьд зарим койнуудыг “анхдагч зах зээл дээр арилжаа хийж мөнгө татан төвлөрүүлсэн хэдий ч хоёрдогч зах зээл дээр арилжаа хийж чадахгүй байгаа зарим койнуудыг анхнаасаа мөнгө босгоод алга болох зорилготой байсан ч юм бил үү” хэмээн хардаж байгаа юм. Харин нөгөөтээгүүр дээр дурдсан койнуудаас хоёрдогч зах зээлд гарахаар шинэчлэл хийн, бэлтгэл ажилдаа орсон койнууд байгааг үгүйсгэх гэсэнгүй.
Энэ талаарх өмнөх агуулга:

Койнууд яасан бэ: Нийт 970 тэрбум төгрөг төвлөрүүлсэн 41 койноос 37-гийнх нь ханш унажээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юм олдоод ирэхээрээ л учраа �##�ддаг. Зөв
Tolgoi ni ergesen nuudliin shuwuu shig l bausan ym harin ch zow bus uu
Цөөлж хэдхэн тоон дээр барин чанаржуулах хэрэгтэй койныг
Ернт л их олдчихооод байсан юм. Тодорхой хэдхэн байхад л болно цаашид
Ng heseg koin ni gee ch ymiig awaagvi hun azgvi hun bolj huwiraad bsn vvgeer bas olon hvn bas shatah shg bolloo bagasgah ni zow oo
zuw zuw
Татварын асууд�##� бол татварынхны хийх ажил. 2. Коин токэн өөрөө худ�##�даж авчихаад ийм удаан хугацааны дараа болилоо гэж хэлж болохгүй. Бараа худ�##�дан авахад 14-30 хоногийн дотор буцааж болдог. Угаасаа ийм юмыг жинхэнэ мөнгөөр худ�##�даж авсан хүмүүсийн буруу. Юүтүүбээр олон з�##�уус зөвлөгөө өгч байсан. Монгол хэлээр. тэрийг сонсож олон юм уншиж судлах хэрэгтэй. Тухайн коиныг хэрэглэх хэрэглэгч байхгүй бол ямар ч ашиггүй. Хэрэглэгч бий болох эсэх зах зээлийн зарчим. Дундуудр нь з�##�ьт этгээдүүд бас шург�##�на. Ерөнхийдөө коин гэх мэтийг эсвэл шаардлагатай хэрэглэх хүн авна, эсвэл үгүй. Танд доллар хэрэг болбол та доллар худ�##�даж авна. Үгүй бол үгүй. Худ�##�даж авсан коин токэнээ зарах гэтэл худ�##�дан авагч байхгүй бол яаж ч чадахгүй (п2п учраас) . Тэрийгээ сайн бодох хэрэгтэй. Долларыг заръя гэвэл авах хүн олдоно, хэрэглээ бий учраас. Наад мэдээг чинь үнэмшихэд бэрх байна. 800 000 оролцогч гэхээр бараг бүх хүн оролцсон юм бус уу. Ийм шинэ бат�##�гаагүй юм руу тэгж хошуурч мөнгөө �##�дах хүн бий юу ?
Архичин эр одоо дахиж уухгүй гээд л уугаад байдаг. Эмэгтэй хүн ахиж төрөхгүй гээд л төрөөд байдаг шиг Монголчууд бид ахиж хулхидуулахгүй гээд л хулхидуулсаар 30 жил өнгөрсөн байна хөөрхий.
Шулж мөлжих арга нь улам нарийсаад мөнгийг ч хүүлэх зорилготой хичнээн хүн эд нараас болж хамаг хүч чадвараар олсон хэдэн төгрөгөө �##�дсан юм бол цөөхүүлээ байга биднийг шулж ханахгүй дараагийн мөлжигч нар бэлтгэгдээд гарч ирж байна гэхээс өөр юу гэж бодож ойлгох Бурхан Бумбын эрин рүү хөл нийлүүлж ороё оо гэвэл сэтгэл зүрхнийхээ хандлагаа өөрчилж шун�##�аа татах хэрэгтэй шүү. Бүх дэлхийг олж авна гэсэн утгыг тайлбарлах юм бол тэрбумтан болсон ч саятан болсон ч энэ их мөлжиж олж авсан зүйлээ хүн 500, 300, 100, жил ч нас�##�ж чадахгүй байж үргэлжлүүж чадах уу? Энэ хэмжээнд нас�##�ж чаддаг юм бол өөр л дөө одоо чинь хүн оюун санаа сэтгэлээний эрин үе рүү явж байна. Матери�##�аг зүйлс байгаад бид ийшээ орохгүй загас нь эрин үе дуусч байна. Загасны эрин үе чинь матери�##�аг зүйлс дээр техник технолигийн үе хүний оюун ухаан 3% сэтгэдэг цаг үеээ өнгөрөөж байна. Яагаад гэвэл загас ны оюуны ш�##�гахад загас 3% сэтгэдэг. Тэгэхээр хүн өөрөө бусад амьтадаас ялгагдах зүйл нь оюун ухаантай зүрх сэтгэлтэй энүүгээр хүн ялгардаг гэвч хүний энэ их чадвараа шун�##� гэдэг зүйлдээ үнэ цэнэггүй болгодог юм шүү.
Ард олноороо хөрөнгөжинө гэсэн уриатай койнууд ард олоноо хохироогоод, цөөхүүлээ мөнгөө хүүлээд чимээгүй боллоо.
Мөнхжин койн яасан бэ мөнгөө яаж авах вэ