УЛС ТӨР

Б.Жавхлан: Ц.Даваасүрэн гишүүн шударга үнэний дүртэй ч, бодит үйлдэл нь харамсмаар

Өнөөдрийн /2022.11.03/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны эхэнд хэд хэдэн гишүүд үг хэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд руу чиглэсэн дайралт хийж, Б..Жавхлан гишүүн түүнд дараах хариултыг барив.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: "Өнөөдрийн хэлэлцэх асуудлаас 2023 оны Төсвийн тухай хуулийг дагасан тогтоолын 2 дахь заалт дотор "Хөгжлийн банкны зээлийг төр баталгаа гаргаж төлөх" тухай бий. Б.Жавхлан чи энэ заалтаа татаж ав аа. Чи энэ банкийг хамгийн их үймүүлсэн. Чиний менежер, танил хүүхэн хоёр чинь зээлийн асуудлыг хариуцаж ажиллаж байсан. Чи хаана банк байна, сан байна бүгд рүү нь гар дүрж байна" хэмээлээ.

Түүний хариуд Сангийн сайд Б.Жавхлан: "Манай Ц.Даваасүрэн гишүүн сүүлийн үед зөндөө доромжиллоо, гүтгэлээ, тэвчлээ. Уг нь олон удаа парламентад суусан суусан туршлагатай, үлгэр дуурайл үзүүлэх ёстой гишүүдийн нэг гэж боддог. Харамсалтай нь энэ парламентыг өөрийнхөө улстөрд яаж ашиглаж болдгийг яруу тодоор харуулж байна. Туршлага нь цөмөрчихсөн. Саяын ярьсан зүйлүүд дээр би тайлбар хэлчихсэн. Ц.Даваасүрэн гишүүн шударга үнэний дүрд гүйгээд байдаг. Цаанаа бодит үйлдэл нь ямар байдгийг мэдэж байгаа хүний хувьд үнэхээр харамсмаар. Сүүлийн үед юу болоод байгааг нь хэлэхээс өөр арга алга. Уг нь энд яриад байх зүйл биш. 2012-2020 онд Хөвсгөл Мөрөн суманд Засаг даргаар ажиллаж байсан Цэрэнбадамын Гансүх гэдэг залууг Дарханы "Арьс ширний цогцолбор" төрийн өмчийн үйлдвэрийн захирлаар томилуулсан. Энэ залууд ямар юмных нь буруу байх вэ. Одоо тэнд юу болж байгаа вэ. 10 сая тонн арьс боловсруулдаг үйлдвэр 3-4 саяыг л боловсруулдаг болчихсон ч, хөрөнгө оруулалт нт нэмэгдчихсэн байна. Хуучин ТЭЗҮ-гээр бүтэн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж нь 30 гаруй сая доллар болох байсан. Гэтэл одоо 160 сая евро болчихсон байна. Уг нь Ц.Даваасүрэн гишүүн эрчим хүчний хүн. Одоо гадаадад дотоодын үйлдвэрт очоод селфидээд гүйгээд байна. Бодит байдал дээр ТЭЗҮ хэт зөрүүтэй байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-03 11:47

Хоёр хар хэрээ биенийхээ харыг гайхав гэж...Та хоёр ч дээ. Шун�##�ын туламнууд

Зочин
Зочин
2022-11-03 12:15

Поп Даваасүрэн шантааж, цавчаа хийх гээд бүтээгүй болчихоод бухимдаж, гүтгэлэг явуулж байна.

Холбоотой мэдээ

Back to top button