ДЭЛХИЙ

НҮБ: Монгол эмэгтэйчүүд “хогон дунд” ажиллаж, ар гэрээ урагш чирдэг

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчныг хамгаалах хөтөлбөрийн сүүлийн үеийн судалгаа хог хаягдлыг ялгах, боловсруулах салбарт жендерийн тэгш бус байдал бий болсон тухай сэдвийг хөнджээ. Өчигдөр буюу аравдугаар сарын 7-ны өдөр эл судалгаа албан ёсоор нийтлэгдсэн бөгөөд, судлаачид Монгол, Непал, Бутан гэсэн гурван орныг жишээ болгож ашигласан байна.

Судалгааны тайлан, “Эмэгтэйчүүд том тэрэгний жолооч болж чадахгүй, учир нь бохир ажил. Гэхдээ зарим бүсгүйчүүд бохир гартайгаар яаж гэр бүлээ урагш чирээд байна вэ?” гэсэн өгүүлбэрээр эхэлнэ.

Тэд Монгол улсаас Улаабаатар ТҮК, Бутан улсаас Greener Way хог цуглуулах, боловсруулах үйлдвэрийг жишээ татжээ. Чингээд энэ салбарт жендерийн ялгаа ихээхэн гараад удаж буй, зөвхөн эмэгтэй хүний, мөн зөвхөн эрэгтэй хүний хийх боломжтой ажил үүрэг нэлээдгүй ялгардаг тухай тайлбарласан бөгөөд Бутаны хог боловсруулах үйлдвэрт л гэхэд эмэгтэйчүүд том том хогийн савтай ажиллахад хүндрэлтэй учир энэ хэсэгт дандаа эрчүүдийг ажиллуулдаг тухай дурьдсан байна.

НҮБ-ын эл хөтөлбөрт удирдах алба хашдаг Клодиа Гиачовели хэлэхдээ, “Сайн мэдээ гэвэл, хог хаягдлыг боловсруулах салбар нь ажилгүй, ажил эрхлэх боломжгүй эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгож байгаа нь харагддаг. Нийгэмд чухал байр суурь эзлэх, хөдөлмөр эрхлэх боломжийг олгож байна” гэжээ.

Ийнхүү хамгийн эхний орон болох Непалиас жишээ татахдаа Лилавати Ша гэх 39 настай, дөрвөн хүүхдийн ээж эмэгтэйн тухай бичсэн байна. Тэрбээр нөхрийнхөө хамт Kawadi гэдэг нэртэй дэлгүүр ажиллуулдаг бөгөөд, энд нь хог хаягдлуудыг дахин боловсруулж бүтээсэн ахуйн хэрэглээний бараануудыг худалддаг бололтой.

Women segregating waste at transfer station in Kathmandu
Непал улсын Катманду дүүрэгт эмэгтэйчүүд хог ангилан ялгах салбарт ажиллаж байна

Бутан улсын хувьд 43 настай Карма гэж эмэгтэйн амжилтыг эш татжээ. Тэр 150 эмэгтэйчүүдээс бүрдсэн хог хаягдлыг зөв дахин боловсруулах менежментийн судалгаа хийдэг нийгэмлэгийг толгойлдог. Тэдний ихэнх нь хуванцар материалаар бүтээгдэхүүн хийж худалддаг. “21 жилийн өмнө биднийг анх нэгдэж байхад хог хаягдал хаа сайгүй үзэгддэг байлаа. Өнөөдөр бид хүрээлэн буй орчноо долоо хоногт гурван удаа цэвэрлэж, хуванцар хог хаягдлуудыг ялган дахин боловсруулж, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хийдэг” гэж Карма хэлсэн байна.

Харин Монгол улсаас С.Цэрэнжав хэмээх 59 настай эмэгтэйн эрхэлдэг ажлыг жишээ болгож оруулжээ. Тэдний бичсэнээр С.Цэрэнжавын хог хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн хийдэг үйлдвэр Улаанбаатар хотдоо хамгийн томд тооцогдох гэнэ. Тэр өөрийн охинтой хамтарч уг бизнесээ улам өргөжүүлж байгаа ажээ.

Ингээд гурван улсаас жишээ татсаныхаа дараа хог ангилж ялгадаг, дахин боловсруулдаг салбарт эмэгтэйчүүд голлон ажиллаж, басхүү амжилт гаргаж ар гэрээ урагш чирдэг тухай санааг илэрхийлсэн нь сонирхол татсан юм.

Гарчигийн тайлбар: Бичвэрт ашигласан НҮБ-ын эх сурвалжид ийм үг өгүүлбэр байхгүй бөгөөд, эх нийтлэлийн эхэн хэсэгт дурьдагдсан санааг үндэс болгон уншигчдыг татах зорилгоор ийнхүү гарчигласан болно.

Х.ЭРХЭС

ЭХ СУРВАЛЖ: UNENVIRONMENT.ORG

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-01-26 22:37

Stendra Tablets Medicine [url=http://cialibuy.com]cialis 20mg for sale[/url] Online Pharmacy Canada Viagra Buy Cialis Priligy Tabletas 30 Mg

MatFuse
MatFuse
2020-02-04 22:02

Levitra Canadian Pharmacy http://buyciallisonline.com/# - Cialis Bacteria Amoxicillin Destroys where to buy cialis online safely Rx Elife

StevSlarie
StevSlarie
2020-02-06 17:31

Online Prednisone http://abcialisnews.com - cialis for sale Amoxicillin Abuse Buy Cialis Vente De Propecia Paris

LesOrdiff
LesOrdiff
2020-02-07 06:03

Kamagra 100 Online http://abcialisnews.com - Buy Cialis Cialis Online Fromcanada Cialis Cialis Levitra Apotheke

Холбоотой мэдээ

Back to top button