Хөрөнгийн, Крипто зах зээлЭдийн засгийн мэдээ

Сэндбоксод хоёр бүтээгдэхүүн туршиж байна

Сэндбоксын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сараас эхлүүлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд сэндбоксод оролцох нийт 15 хүсэлт ирсэн байна. Сэндбокс зохицуулалтын орчинд цахим мөнгөнд суурилсан дижитал бондын үйлчилээ болон репо хэлцлийн платформын үйлчилгээ туршигдаж байгаа юм.

Сэндбоксын туршилтад байгаа энэхүү хоёр бүтээгдэхүүн нь өрийн хэрэгсэл худалдах, худалдан авах үйл ажиллагааг цахимжуулан хөнгөвчлөх давуу талтай. Мөн Монгол Улсад мөнгөний зах зээл үүсэж хөгжих эхлэлийг тавьж буйгаараа онцлог юм.

Сэндбокс гэж юу вэ

Энэ нь аливаа зүйлсийг хөгжүүлэх, турших, хэрэгжүүлэхэд ашигладаг туршилтын орчин билээ. Хөгжүүлж буй ямар нэгэн зүйлээ зах зээлд нэвтрүүлэхээс өмнө туршиж болдог газар гэсэн үг юм. Финтекийн Сэндбокс хөтөлбөрийг амжилттай нэвтрүүлж чадсан улсуудын нэг нь Сингапур улс. 2020 онд iSTOX гэх блокчэйнд суурилсан хөрөнгийн зах зээлийн платформ нь энэхүү Сэндбокс хөтөлбөрөөс бизнес болон салбарласан.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 50 гаруй оронд Сэндбокс зохицуулалт хэрэгжиж байна.

Монгол улсад яагаад хэрэгжүүлэх шаардлагатай вэ

Сүүлийн үед финтек компаниуд зээл, төлбөр тооцооны үйлчилгээнээс хальж, хөрөнгийн зах зээлд нэвтрээд байна. Манай улсын хувьд өнгөрсөн гуравдугаар сард Сэндбокс зохицуулалтын журмыг баталсан. Сэндбокс зохицуулалтын журмаар финтект суурилсан үйлчилгээнүүд ирээдүйд шинээр гарах койн, цахим хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг турших юм. Туршилтын хугацаанд амжилттай болсон тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах зөвшөөрлийг нь өгнө. Харин амжилтгүй болвол Сэндбоксоос гаргаж, зах зээлд нэвтрүүлэхгүй гэсэн үг юм. Товчхондоо болзошгүй эрсдэлээс сэргийлэх нэг төрлийн арга хэмээн ойлгох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button