Нийгэм мэдээ
Олон улсын галт тэргээр зорчиход сөрөг хариу шаардахгүй боллоо
Олон улсын зорчигчийн галт тэрэг ОХУ-аар хил нэвтрэхэд дотоодын болон гадаадын иргэнд тус улсын хилийн хяналтын цэгүүдэд түүвэрчилсэн маягаар Ковид-19 шинжилгээ авч байна.
Тийм учраас олон улсын галт тэргэнд ажиллах баг бүрэлдэхүүн болон аялах зорчигчоос шинжилгээний сөрөг хариу шаардахгүй болохыг Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдэгдлээ.
Тус мэдэгдэлд цар тахлын нөхцөл байдал муудсан тохиолдолд бүх хүмүүсээс шинжилгээ авна хэмээн тодотгожээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.