УЛС ТӨР

Энэтхэгт гүүр нурж, 140 хүний амь эрсэдсэн явдалд Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлэв

Өнгөрөгч аравдугаар сарын сүүлээр Энэтхэгийн Гужарат мужид дүүжин гүүр нурсны улмаас амиа алдсан хүний тоо 140-д хүрсэн билээ.

Эл харамсалтай үйл явдалд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Драупади Мурму-д эмгэнэл илэрхийллээ.

ЭМГЭНЭЛД, “Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гужарат мужид гүүр нурсны улмаас олон арван хүний эрдэнэт амь эрсдэж, их хэмжээний гарз хохирол учирсанд Танд болон Танаар уламжлан амь үрэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсдөд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Монголчууд бид манай “стратегийн түнш”, “оюун санааны хөрш” болох Энэтхэг Улсын ард иргэдтэй зүрх сэтгэлээрээ хамт байж, энэхүү уй гашууг чин сэтгэлээсээ хуваалцан, гүнээ харамсаж байна. Энэ харамсалтай үйл явдлын улмаас хүндээр бэртэж гэмтсэн иргэд хурдан илааршиж, хэвийн байдалдаа эргэн орохыг хүсэн ерөөе” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button