ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

"Рио Тинто" "Оюу толгой"-д нэмэлт хөрөнгө оруулалт хийнэ

"Рио Тинто" өнгөрсөн сарын 30-нд хувьцаа эзэмшигчдийн сонирхол татахуйц урт хугацааны стратегийн эсрэг ахиц дэвшлийн талаарх мэдээллийг хүргэлээ.

Тэд 2035 он гэхэд тус группийн гол бүтээгдэхүүнүүдийн эрэлт 25 хувиар өснө хэмээн үзэж байгаа ажээ. "Рио Тинто" гурван төсөлд жилд гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.

Тодруулбал, "Оюу толгой"-н зэс, "Ринкон"-ы лити, "Симандоу"-гийн төмрийн хүдрийн төслүүдийн хөрөнгө оруулалтаа нэмэх зорилт тавьжээ.

Одоогоор "Рио Тинто"-гийн аюулгүй үйлдвэрлэлийн системийг 16 талбайд 30 удаа ажиллуулж байгаа аж. Тэд дэлхийд аюулгүй байдлаа тасралтгүй сайжруулж, ажилчдын сэтгэл ханамж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг дээшлүүлж, ирэх онд группийн Пилбара дахь төмрийн хүдрийн активын хүлээгдэж буй таван сая тонн хүртэлх үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг үр өгөөжөө хүлээж буй.

"Рио Тинто"-гийн удирдлагууд 2050 он гэхэд бохирдолтыг бууруулах зорилтуудаа биелүүлэхийн хэрэгжүүлж буй төслүүдийн талаар удахгүй танилцуулах юм. Тэд бохирдлыг "ТЭГ" болгохын тулд байгальд суурилсан технологийн шийдлүүдийг ашиглах ажээ. Ялгарлыг бууруулахын тулд зургаан том хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Ингэхдээ сэргээгдэх эрчим хүч ашиглах, технологийн дулааныг багасгах, дизель түлш болон "ELYSISTM" нүүрстөрөгчийг тэглэх бодлого баримталж байгаа ажээ.

"Рио Тинто"-гийн Гүйцэтгэх захирал Якоб "Бид илүү хүчирхэг группийг бий болгохоор ажиллаж байна. Бид дэлхийг илүү хэрэгцээтэй материалаар хангах арга замыг олох болно. Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буй энэ үед чухал ач холбогдолтой ашигт малтмалын нийлүүлэлтийг дэлхийн хэмжээнд хангах нь бидний гол зорилго. Бид эрчим хүчний шилжилтэд шаардлагатай материалыг нэмэгдүүлэхийн тул хөрөнгө оруулалт хийж байгаа тул хөрөнгө, бүтээгдэхүүнээ нүүрстөрөгчгүй болгохоор шаргуу ажиллаж байна" гэжээ.

2023 онд Пилбарагийн төмрийн хүдрийн тээвэрлэлт 320-335 сая тонн байх төлөвтэй байгаа ажээ. Дунд хугацааны хүчин чадал нь 345-360 сая тонн байна хэмээн тооцоолж байгаа юм.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ZOCHIN
ZOCHIN

BID ILUU HUCHIRHEG GEED L TARHI UGAAHIIN...ZUGEER L MONGOLCHUUDIIN AMDRALD IIM ,IIM ,IIIM HUVI NEMER ORUULNA GEED L HELEE CH. HEDIIGEER HURUNGU ORUULJ BGAA CH UG UNDESTENTEIGEE HAMTDAA BAYRLAA CH... TEGVEL TER BOL JINHENE ......SHUU...

Zochin
Zochin

Medee bichij bgaa bol joohon yum unshij sudalj bj bicheechee. Bohirdliig tegleh ch geh shig, nuurs huchliin yalgarliig 0-leh gej bgaa, mun bichsen medeeniih n nairuulga gej avah yum alga, bichij bgaa sedvee sudal, yag yu geh geeed bgaagaa todorhoi bich. Yadaj eh survaljaa td oruul

Холбоотой мэдээ

Back to top button