НИЙГЭМУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган: Хууль бусаар томилогдсон 577 төрийн албан хаагчийг чөлөөлжээ

УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гарагийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Энэ хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөл, шаардлага гэдэг юмыг хамт оруулж ирэх боломж байсан уу. Маш өндөр шалгуур тавьдаг, тэгээд тэрэнд нь ордог хүн байдаггүй. Эргээд орон тоо нь байж л байдаг. Түүнээс болоод төрийн үйл ажиллагаа цалгардах, цаашлаад төрийн дархлааны асуудал хүртэл энд яригдаж байгаа. Энэ асуудал дээр ямар байр суурь баримтлах вэ гэдгийг ажлын хэсгээс асуумаар байна.

Яамдууд дээр төрийн албаны салбар зөвлөл гэж бий. Энэ салбар зөвлөлийг толгойлж байгаа хүмүүс маш хариуцлагагүй ажилладаг. Тухайлбал, БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга н.Баттулга гэж хүн сонгон шалгаруулалтаар нэгээр гарч ирсэн хүнийг томилдоггүй. Төрийн албан хаагчийн шалгалт өгсөн эсэхэд нь эргэлзэж байгаа гээд цагдаагийн байгууллагаар шалгуулдаг. Харин цагдаа, прокурор нь тэр хүний тухай ямар ч мэдээлэл өгөхгүйгээр хохироож байна. Энэ мэт хууль бус үйл ажиллагаа цаашдаа үргэлжлэх юм уу. Энэ төрийн албаны зөвлөлд Засгийн газар ямар хариуцлага хүлээлгэж байна вэ" хэмээн асуув.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг "Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд иж бүрэн цалин хөлсний шинэтгэлийг үе шаттайгаар судалж, оруулж ирж буй. Тухайлбал, төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудал орж ирсэн. Мөн төрийн албан хаагчид таван жил тутам хүлээлтийн горимоор ажилласан жилийн нэмэгдлээ хүлээдэг байсан бол жил бүхэн олгох зохицуулалт орж ирж байгаа. Мөн төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэлтэй болох, гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний нэмэгдэл гээд олон багц асуудлууд орж ирж байгаа.

Ер нь орон нутагт төрийн захиргааны албан хаагчид, төрийн байгууллагуудын ажиллах нөхцөл туйлын хангалтгүй байгаа тохиолдол олон байна. Сумын төвийн хамгийн муухан барилгыг сонгоод очиход захиргааны барилга байна. Төрийн захиргааны албан хаагчдын ажиллах нөхцөл, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байдал, хөрөнгө оруулалтын байдал хязгаарлагдмал байгаа. Энэ асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх ажил эхэлж байгаа.

Өнгөрсөн жил 417 байгууллагад төрийн албаны зөвлөлөөс хяналт, шалгалт хийсэн. 5803 төрийн албан хаагч хамрагдсан. 577 төрийн албан хаагч хууль бусаар томилогдсонтой холбоотойгоор төрийн албаны зөвлөлөөс ажлаас нь чөлөөлөх шийдвэр өгсөн. Энэ шийдвэр хэрэгжсэн" хэмээн хариулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-04 14:24

500 гаруй хүн хууль бусаар төрийн �##�банд орсон байна гэхээр яаж энэ улс орон хөгжиж ажил явах юм бэ дандаа луйвар хүнд сурт�##� хээл хахууль эд нараас л болж байгаа ш дээ

Зочин
Зочин
2022-11-04 15:46

Sain bnaa

Холбоотой мэдээ

Back to top button