НИЙГЭМ

Ж.Батбилэг: Өдийд шахмал түлш авсан айлууд тэр чигтээ үхсэн байж таарах нь

“Тавантолгой түлш” ТӨХК-ийн  дөрөвдүгээр үйлдвэрийн дарга Ж.Батбилэгээс дараах тодруулгыг авлаа. Тэрбээр 1980 оноос хойш  нүүрсний чиглэлээр ажиллаж буй нэгэн аж.

НҮҮРСНИЙ ХИМИЧ Ж.БАТБИЛЭГ: ТЭР ХҮНИЙ ЯРЬСНААР ӨДИЙД ШАХМАЛ ТҮЛШ АВСАН АЙЛУУД ТЭР ЧИГТЭЭ ҮХСЭН БАЙЖ ТААРАХ НЬ

-Шахмал түлшийг  энгийн буюу уламжлалт зууханд түлэх боломжгүй гэх зөвлөмжийг өмнө нь танайд өгч байсан талаар албаны хүн мэдээлэл хийлээ. Танай компанийн зүгээс уг мэдээллийг нуун дарагдуулсан гэдэг нь хэр баттай мэдээлэл вэ?

-Би нүүрсний чиглэлээр 31 жил ажиллаж байна. Нүүрсний химич мэргэжилтэй. Энгийн зууханд түлэх туршилтыг сүүлийн 20-иод жил эрчимтэй хийсээр ирсэн. Бүх төрлийн шинжилгээгээр 2011 оноос хойш баталгаажиж, стандартаа хангасаар ирсэн. Шахмал түлшийг энгийн зууханд түлэх боломжтой гэдэг нь нотлогдсон.  

Та мэргэжлийн хүнийхээ хувиар уламжлалт зууханд шахмал түлшийг түлж болно гэдэгт хэр итгэлтэй байгаа вэ?

-100 хувь итгэл үнэмшилтэй байгаа. Би өөрөө утаа багатай зуухны зохион бүтээлтийн чиглэлд 10 патент эзэмшдэг. Европын стандарттай нийцсэн технологиор зуух хийж байсан учраас би ерөнхий зарчмыг нь мэдэж байна. Энгийн зуух гэдэг нь бортогийг тайрсан хэлбэр. Сайжруулсан түлш энгийн зууханд дээрээсээ шатдаг. Тэгэхээр доороос гарч байгаа утаа нь саадгүй нэвтэрч, бүрэн шаталтыг үүсгэдэг. Модон галлагаан дээр бага багаар хийгээд явахад ч асуудал үүсгэхгүй. Сайжруулсан зуух, монгол гэрийн зуух хоёр ялгаатай. Гол нь зөв галлах хэрэгтэй байгаа.

Уламжлалт зууханд шахмал түлш түлвэл угаартаж үхнэ гэх утга бүхий мэдээллийг иргэдэд мэргэжилтний зүгээс өгчихлөө?

-Нийслэлд 218 мянган өрх зуух хэрэглэж байгаа. Үүнээс уламжлалт зуухай өрх 80 хувь орчмыг нь эзэлж байгаа. “Тавантолгой түлш” компаниас 30 мянган тонн нүүрсийг зах зээлд нийлүүлсэн. Тэр хүний ярьснаар бол, өдийд шахмал түлш авсан айлууд тэр чигтээ үхсэн байж таарах нь. Харамсалтай тохиолдлууд гарсан уу, гарсан. Үүнийг шинжилгээгээр нотлох хэрэгтэй.  Би бол мэргэжлийн хүрээнд л тайлбар хийж байна. Сайн зууханд сайн түлшийг л түлэх ёстой.

-Танаас дахин асууя. Ямар ч эрсдэлгүй гэж ойлгож болох уу.

-Зөв галлагаа хий. Зөв технологиор галлах хэрэгтэй. Яндангийн нээлт 25 хувь нээлттэй байх ёстой. Туршлагатай хүн нь галла гэж хэлмээр байна. Уламжлалт зуухтай айлууд шахмал түлшинд угаартана гэж ярьж байгаа хүнтэй би одоо юу ярихав дээ. Би шинжлэх ухаан л ярьж байна.

-Та М.Ганбаатар даргаа өмөөрч, ийм тайлбар хийж байгаа юм биш үү?

-Би М.Ганбаатар  даргыг өмөөрөөгүй. 2019 оны хоёрдугаар сард уламжлалт зууханд  шахмал түлш түлж болохгүй гэх зөвлөмж ирсэн тухай би лав хувьдаа сонсоогүй юм байна.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Kkk, Дурак вэ
Kkk, Дурак вэ
10 сар 8, 2019 13:42

Яаж г�##�лах тухай мэдээллээ өгчихсөн байгаад ингэж яриасай. Хэрэглэгчид шахаж мөнгөө олж л байв�##� болоо гэсэн шиг байх шив дээ.

зочин
зочин
10 сар 9, 2019 18:44

Шуудайн дээр нь тодорхой бичээтэй байгаа юм биш үү

Зочин
Зочин
10 сар 8, 2019 14:03

Хүний амь эрсдээд байхад ингэж хэлээд өөрсдийгөө өмөөрөөд байгаад чинь л иргэд бухимдаад байна. Технологийн �##�даа гаргасан чинь удахгүй тодорхой болноо. Тэр үед амь насаа �##�дсан иргэдийн гэр бүлээс уучл�##� гуйгаад хариуцлагаа хүлээх биз дээ

Энэ дурак нөхөрт
Энэ дурак нөхөрт
10 сар 8, 2019 14:31

Авсан байж болно. Гэхдээ түүнийгээ түлээгүй учраас л үхээгүй байнаа, тэнэг м�##� минь. Түлсэн нь үхээд байгааг ойлгож байна уу?

Зочин
Зочин
10 сар 8, 2019 15:59

ЭНЭ ГЭЖ МЭДЭМХИЙ ЭТГЭЭД ЮУ ЯРИАД БАЙНА. ГЭР ХОРООЛОЛД БАЙДАГ ХҮМҮҮСИЙГ БҮГДИЙГ АЛАХ ГЭЭД БАЙГААМ УУ. ОДОО БАРАГ ГАЛЛАГАА ЭХЛЭЭГҮЙ БАЙХАД ХОРДОЖ УГААРТАЖ ҮХЭЖ БАЙХАД ИД ХҮЙТЭРЭЭД БҮХ АЙЛ ГАЛЛААД ИРЭХЭЭР БАРАГ ГАДАА ЯВЖ БАЙГАА ХҮН ХОРДОЖ УГААРТАЖ МЭДЭХЭЭР ЮМ БИШ ҮҮ. ХҮХЭР МЭТ ҮНЭР ГАРААД БАЙГАА ГЭЖ ЯРИАД БАЙГАА ШҮҮ ГАДУУР ХАРИУЦЛАГАТАЙ Л ЮМ ЯРИАРАЙ ЭНЭ ХҮН .НЭГ Л БҮХНИЙГ МЭДДЭГ ХООСОН ТОЛГОЙ МИНЬ .

Мөнх
Мөнх
10 сар 8, 2019 16:46

Үхсэн хүн багадаад байгаа юм уу

Ner
Ner
10 сар 8, 2019 22:25

buh muu muuhai zuulee ard irged rygee chihdeg deglemee zogcoo odoo tegeed yahb uhcen bolgon n buruu geed baih umuu heden tn nuurcee yaj borluulah ve geed yheh n ne

nuurcchin
nuurcchin
10 сар 8, 2019 22:28

odoo tegeed yah n uhcen hun bolgonig buruu tulcen geed baih uu id uvulin huitneer yah n bolj bn baga bagaar hine geed ajil turul yah n huuheduud gert uldene

зочин
зочин
10 сар 8, 2019 22:34

бид нар нүүрс биш нүүрсны хог түлж байгаа шдээ шахм�##� түлш чин нүүрсны хогийг химийн бодистой холиод л хоорондоо ша�##�даад л түлш хэлбэртэй хог гарч ирж байгаа дээ

Зочин
Зочин
10 сар 8, 2019 22:39

Энэ дээр бүх хүмүүст зориулав. Таны бидний насыг 5, 10 насаар уртасгах ажил хийж байхад өнөөдөр маргаашаа харж ярьж хэрэлдэж байгаа нь харамс�##�тай. Дээрх бүх тархины тура�##�тай хүмүүст зориулав.

Зочин
Зочин
10 сар 8, 2019 22:46

Hiihgui bolhoor hiisengui geed, Hiiheer hiilee geed yaachihsan yum bee. Ene hun chin mash olon jiliin tursh ene tehnologiig gargaj irsen hun. Olon ailuud turshiltaar ter burt ni tuleed l irsen. Yag odoo tehnologiig ni guivuulj ard tumnee taltsuulj margalduulah geed bgaanmuu? Shinjleh uhaaniig uls turtei holbomoorgui bainaa!

Зочин
Зочин
10 сар 8, 2019 22:46

Hiihgui bolhoor hiisengui geed, Hiiheer hiilee geed yaachihsan yum bee. Ene hun chin mash olon jiliin tursh ene tehnologiig gargaj irsen hun. Olon ailuud turshiltaar ter burt ni tuleed l irsen. Yag odoo tehnologiig ni guivuulj ard tumnee taltsuulj margalduulah geed bgaanmuu? Shinjleh uhaaniig uls turtei holbomoorgui bainaa

Болдсүрэн
Болдсүрэн
10 сар 9, 2019 00:29

Бусад хөгжсөн орнууд шахм�##� түлш хэрэглээд болоод байна. Хэдий болтол түүхий нүүрстэйгээ зуур�##�дах гээл байгаа юм бол доо зарим хүмүүс. Өөрсдөө зөв г�##�лах хэрэгтэй. Энэ хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй!!!

Зочин
Зочин
10 сар 9, 2019 08:22

Өмбүү минь 6 хүн амиа �##�даад байгаа нь бага байна гэж үү

Зочин
Зочин
10 сар 9, 2019 09:16

Яндангаа хөөлөөгүй арчаагүй байдлаасаа болсон эрсдэлийг, нам дар�##�тын зуухныхаа хийг аваагүйгээс дэлбэрсэн асуудлыг яагаад шахм�##� түлштэй холбоод байгааг ойлгохгүй юм байна. Хувь хүнийн хариуцлагын асууд�##� шүү дээ. Амьдр�##�ын бүхийл асуудлаа төр засгаас бу�####�ас болсон мэт аашилдаг байнаа. Өөрт тань тархи толгой, үүрэг харижулага гэж юм байна уу? Бусдын өмнөөс амьд явж байгаа юм шиг бүх юманд ялархаж хандана. Ийм арчаагүй зангаа болимоор байна.

ааа
ааа
10 сар 9, 2019 10:23

яндан болон пийшин зуухныхаа хүхээг сайн хөөлж байх хэрэгтэй сард нэг юм уу г�##� сайн асахгүй тат�##�т муу тохиолдолд

Монгол
Монгол
10 сар 9, 2019 18:05

Завсар зайгаар утаа униаар �##�дсан ч угаартаж үхэхгүй түлш хий .г�##�лах технолог ч гэх шиг. Угаар нь нүүрснээс илүү хортой юмуу гэж ойлгож байна

Би эмч
Би эмч
10 сар 9, 2019 19:15

30 жил нүүрс судла�##� 10 патент эзэмшээд 20 жил зуух судлаад тэгээд иййм юм гаргаж бх . Шогшров

Зочин
Зочин
10 сар 10, 2019 08:38

Huts#ag muu hulgaich ve

Холбоотой мэдээ

Back to top button