НИЙГЭМ

Ж.Батбилэг: Өдийд шахмал түлш авсан айлууд тэр чигтээ үхсэн байж таарах нь

“Тавантолгой түлш” ТӨХК-ийн  дөрөвдүгээр үйлдвэрийн дарга Ж.Батбилэгээс дараах тодруулгыг авлаа. Тэрбээр 1980 оноос хойш  нүүрсний чиглэлээр ажиллаж буй нэгэн аж.

НҮҮРСНИЙ ХИМИЧ Ж.БАТБИЛЭГ: ТЭР ХҮНИЙ ЯРЬСНААР ӨДИЙД ШАХМАЛ ТҮЛШ АВСАН АЙЛУУД ТЭР ЧИГТЭЭ ҮХСЭН БАЙЖ ТААРАХ НЬ

-Шахмал түлшийг  энгийн буюу уламжлалт зууханд түлэх боломжгүй гэх зөвлөмжийг өмнө нь танайд өгч байсан талаар албаны хүн мэдээлэл хийлээ. Танай компанийн зүгээс уг мэдээллийг нуун дарагдуулсан гэдэг нь хэр баттай мэдээлэл вэ?

-Би нүүрсний чиглэлээр 31 жил ажиллаж байна. Нүүрсний химич мэргэжилтэй. Энгийн зууханд түлэх туршилтыг сүүлийн 20-иод жил эрчимтэй хийсээр ирсэн. Бүх төрлийн шинжилгээгээр 2011 оноос хойш баталгаажиж, стандартаа хангасаар ирсэн. Шахмал түлшийг энгийн зууханд түлэх боломжтой гэдэг нь нотлогдсон.  

Та мэргэжлийн хүнийхээ хувиар уламжлалт зууханд шахмал түлшийг түлж болно гэдэгт хэр итгэлтэй байгаа вэ?

-100 хувь итгэл үнэмшилтэй байгаа. Би өөрөө утаа багатай зуухны зохион бүтээлтийн чиглэлд 10 патент эзэмшдэг. Европын стандарттай нийцсэн технологиор зуух хийж байсан учраас би ерөнхий зарчмыг нь мэдэж байна. Энгийн зуух гэдэг нь бортогийг тайрсан хэлбэр. Сайжруулсан түлш энгийн зууханд дээрээсээ шатдаг. Тэгэхээр доороос гарч байгаа утаа нь саадгүй нэвтэрч, бүрэн шаталтыг үүсгэдэг. Модон галлагаан дээр бага багаар хийгээд явахад ч асуудал үүсгэхгүй. Сайжруулсан зуух, монгол гэрийн зуух хоёр ялгаатай. Гол нь зөв галлах хэрэгтэй байгаа.

Уламжлалт зууханд шахмал түлш түлвэл угаартаж үхнэ гэх утга бүхий мэдээллийг иргэдэд мэргэжилтний зүгээс өгчихлөө?

-Нийслэлд 218 мянган өрх зуух хэрэглэж байгаа. Үүнээс уламжлалт зуухай өрх 80 хувь орчмыг нь эзэлж байгаа. “Тавантолгой түлш” компаниас 30 мянган тонн нүүрсийг зах зээлд нийлүүлсэн. Тэр хүний ярьснаар бол, өдийд шахмал түлш авсан айлууд тэр чигтээ үхсэн байж таарах нь. Харамсалтай тохиолдлууд гарсан уу, гарсан. Үүнийг шинжилгээгээр нотлох хэрэгтэй.  Би бол мэргэжлийн хүрээнд л тайлбар хийж байна. Сайн зууханд сайн түлшийг л түлэх ёстой.

-Танаас дахин асууя. Ямар ч эрсдэлгүй гэж ойлгож болох уу.

-Зөв галлагаа хий. Зөв технологиор галлах хэрэгтэй. Яндангийн нээлт 25 хувь нээлттэй байх ёстой. Туршлагатай хүн нь галла гэж хэлмээр байна. Уламжлалт зуухтай айлууд шахмал түлшинд угаартана гэж ярьж байгаа хүнтэй би одоо юу ярихав дээ. Би шинжлэх ухаан л ярьж байна.

-Та М.Ганбаатар даргаа өмөөрч, ийм тайлбар хийж байгаа юм биш үү?

-Би М.Ганбаатар  даргыг өмөөрөөгүй. 2019 оны хоёрдугаар сард уламжлалт зууханд  шахмал түлш түлж болохгүй гэх зөвлөмж ирсэн тухай би лав хувьдаа сонсоогүй юм байна.

Ж.МЯДАГБАДАМ

Таг

Холбоотой мэдээ

19 Сэтгэгдэл

  1. Яаж галлах тухай мэдээллээ өгчихсөн байгаад ингэж яриасай. Хэрэглэгчид шахаж мөнгөө олж л байвал болоо гэсэн шиг байх шив дээ.

  2. Хүний амь эрсдээд байхад ингэж хэлээд өөрсдийгөө өмөөрөөд байгаад чинь л иргэд бухимдаад байна. Технологийн алдаа гаргасан чинь удахгүй тодорхой болноо. Тэр үед амь насаа алдсан иргэдийн гэр бүлээс уучлал гуйгаад хариуцлагаа хүлээх биз дээ

  3. Авсан байж болно. Гэхдээ түүнийгээ түлээгүй учраас л үхээгүй байнаа, тэнэг мал минь. Түлсэн нь үхээд байгааг ойлгож байна уу?

  4. ЭНЭ ГЭЖ МЭДЭМХИЙ ЭТГЭЭД ЮУ ЯРИАД БАЙНА. ГЭР ХОРООЛОЛД БАЙДАГ ХҮМҮҮСИЙГ БҮГДИЙГ АЛАХ ГЭЭД БАЙГААМ УУ. ОДОО БАРАГ ГАЛЛАГАА ЭХЛЭЭГҮЙ БАЙХАД ХОРДОЖ УГААРТАЖ ҮХЭЖ БАЙХАД ИД ХҮЙТЭРЭЭД БҮХ АЙЛ ГАЛЛААД ИРЭХЭЭР БАРАГ ГАДАА ЯВЖ БАЙГАА ХҮН ХОРДОЖ УГААРТАЖ МЭДЭХЭЭР ЮМ БИШ ҮҮ. ХҮХЭР МЭТ ҮНЭР ГАРААД БАЙГАА ГЭЖ ЯРИАД БАЙГАА ШҮҮ ГАДУУР ХАРИУЦЛАГАТАЙ Л ЮМ ЯРИАРАЙ ЭНЭ ХҮН .НЭГ Л БҮХНИЙГ МЭДДЭГ ХООСОН ТОЛГОЙ МИНЬ .

  5. buh muu muuhai zuulee ard irged rygee chihdeg deglemee zogcoo odoo tegeed yahb uhcen bolgon n buruu geed baih umuu heden tn nuurcee yaj borluulah ve geed yheh n ne

  6. odoo tegeed yah n uhcen hun bolgonig buruu tulcen geed baih uu id uvulin huitneer yah n bolj bn baga bagaar hine geed ajil turul yah n huuheduud gert uldene

  7. бид нар нүүрс биш нүүрсны хог түлж байгаа шдээ шахмал түлш чин нүүрсны хогийг химийн бодистой холиод л хоорондоо шаалдаад л түлш хэлбэртэй хог гарч ирж байгаа дээ

  8. Энэ дээр бүх хүмүүст зориулав. Таны бидний насыг 5, 10 насаар уртасгах ажил хийж байхад өнөөдөр маргаашаа харж ярьж хэрэлдэж байгаа нь харамсалтай. Дээрх бүх тархины тураалтай хүмүүст зориулав.

  9. Hiihgui bolhoor hiisengui geed, Hiiheer hiilee geed yaachihsan yum bee. Ene hun chin mash olon jiliin tursh ene tehnologiig gargaj irsen hun. Olon ailuud turshiltaar ter burt ni tuleed l irsen. Yag odoo tehnologiig ni guivuulj ard tumnee taltsuulj margalduulah geed bgaanmuu? Shinjleh uhaaniig uls turtei holbomoorgui bainaa!

  10. Hiihgui bolhoor hiisengui geed, Hiiheer hiilee geed yaachihsan yum bee. Ene hun chin mash olon jiliin tursh ene tehnologiig gargaj irsen hun. Olon ailuud turshiltaar ter burt ni tuleed l irsen. Yag odoo tehnologiig ni guivuulj ard tumnee taltsuulj margalduulah geed bgaanmuu? Shinjleh uhaaniig uls turtei holbomoorgui bainaa

  11. Бусад хөгжсөн орнууд шахмал түлш хэрэглээд болоод байна. Хэдий болтол түүхий нүүрстэйгээ зууралдах гээл байгаа юм бол доо зарим хүмүүс. Өөрсдөө зөв галлах хэрэгтэй. Энэ хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй!!!

  12. Яндангаа хөөлөөгүй арчаагүй байдлаасаа болсон эрсдэлийг, нам даралтын зуухныхаа хийг аваагүйгээс дэлбэрсэн асуудлыг яагаад шахмал түлштэй холбоод байгааг ойлгохгүй юм байна. Хувь хүнийн хариуцлагын асуудал шүү дээ. Амьдралын бүхийл асуудлаа төр засгаас бусдаас болсон мэт аашилдаг байнаа. Өөрт тань тархи толгой, үүрэг харижулага гэж юм байна уу? Бусдын өмнөөс амьд явж байгаа юм шиг бүх юманд ялархаж хандана. Ийм арчаагүй зангаа болимоор байна.

  13. яндан болон пийшин зуухныхаа хүхээг сайн хөөлж байх хэрэгтэй сард нэг юм уу гал сайн асахгүй таталт муу тохиолдолд

  14. Завсар зайгаар утаа униаар алдсан ч угаартаж үхэхгүй түлш хий .галлах технолог ч гэх шиг. Угаар нь нүүрснээс илүү хортой юмуу гэж ойлгож байна

  15. 30 жил нүүрс судлаал 10 патент эзэмшээд 20 жил зуух судлаад тэгээд иййм юм гаргаж бх . Шогшров

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close