УЛС ТӨР

Хөгжлийн банкны асуудлаар АН-ын бүлэг НЭГ ЦАГИЙН завсарлага авав

УИХ-ын чуулганы баасан гарагийн /2022.11.04/ нэгдсэн хуралдаан болж байна. Өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл сонсож байгаа юм. Гэвч энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлагаа авлаа.

Тодруулбал, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийхээх материал тараагдсан. Гэтэл сая Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл уншиж танилцууллаа. Манай цөөнхийн бүлэг ард түмнийг төлөөлөх функц. Ард иргэдийн мэдэх эрх гэж бий. Ерөнхий сайдын мэдээллийн цаас долоо хоногийн өмнө ирэх ёстой. Гэтэл гурав хоногийн өмнө ирсэн. Зар тараагдсанаас огт өөр мэдээлэл байна. УИХ-ын 33.4-д заасан эрхийн хүрээнд мэдээллээ тараагаач ээ, мэдээллээ залруулж танилцуулахыг хүсч байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс НЭГ ЦАГИЙН завсарлага өгөхийг хүсч байна" хэмээн.

Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар нэг цагийн завсарлага өглөө. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button