Нийгэм мэдээСурвалжилга, НийтлэлХэргийн мөрөөр

Хэргийн мөрөөр: Өөрийгөө халах тушаал гаргаж, 2 саяын тэтгэмж авсан эмнэлгийн захирал

"Бүүвэй ээж" ХХК-ийн захирал Э.Н нь өөрөө өөрийгөө ажлаас халах тушаал гарган, улмаар Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 2.69 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ. Энэхүү хэргийг 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн байна.

Хэргийн талаар дурдвал иргэн Э.Н нь 2018 оны есдүгээр сарын 19-ний өдрөөс "Бүүвэй ээж" ХХК-ийн захирлын "ажлаас чөлөөлөх тухай" хуурамч тушаалыг гаргажээ. Улмаар тус сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст "Ажилгүйдлийн тэтгэмж авах тухай" хүсэлт гаргасан байна. Зохимол байдлыг зориудаар бий болгож, хуурамч бичиг баримт ашиглан албан тушаалаа ашиглаж, 2018 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр 778,305, арванхоёрдугаар сарын 26-ны өдөр 778,305, 30-ны өпөр 353,775 төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэмжийн үйлчилгээ авсан юм. Улмаар 2,688,690 төгрөгийн хохирлыг улсад учруулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Э.Н нь "Би тухайн үе буюу 2018 оны есдүгээр сард сурах боломж гарсан тул ажлаасаа гарч ажилгүйдлийн тэтгэмж авсан. Тэр үед би өөрөө захирал нь байсан тул өөрөө өөртөө тушаал гаргаж байлаа. Нийгмийн даатгалын байцаагч нь та өөрөө өөртөө тушаал гаргаж болохгүй гэсэн тул О эмчтэй ярилцаж, сурах гэж буй талаараа хэлээд түүний нэр дээр тушаал гаргаж, ажилгүйдлийн тэтгэмж авсан. О нь утсаар ярьж байх үедээ гэртээ байгаа тул өөрийнх нь өмнөөс гарын үсэг зурчих гэх хэлсэн юм. Би түүний өмнөөс тушаал гаргаж, гарын үсгийг нь О гэж зурсан" хэмээн мэдүүлжээ.

Эмч О нь түүнтэй хамтран ажиллагч бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газарт "Бүүвэй Ээж" ХХК-ийн хувь эзэмшигчээр бүртгэлтэй байгаа юм. Мөн эцсийн өмчлөгч хэмээн бүртгэгджээ.

Тус компанийн өмнөх эзэн болох П.Н тус хэргийн шүүх хуралд гэрчээр оролцсон байна. Тэрбээр 2006-2017 оны хооронд энэхүү компанийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Э.Н-д компанийнхаа 50 хувийг үнэ төлбөргүй бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгч байжээ. П.Н нь гэрчийн мэдүүлэгтээ "Би компанийнхаа татварын тайлан болон Нийслэлийн эрүүл мэндийн газарт өгсөн үйл ажиллагааны тайланг интернэтээр орж үзсэн. Татварын албанд миний гарын үсгээр Нийслэлийн эрүүл мэндийн газарт үзлэгийн тоогоо худал тайлагнасан байна лээ. Тайлангуудаа миний тоон гарын үсгээр татварын албанд худлаа тайлан өгсөн байсан. Мэргэжлийн бус хүнийг хүүхдийн эмнэлгийн эмч хэмээн олон дуудлагад явуулсан байлаа. Энэ нь тугай зөвшөөрөлгүйгээр эмчилгээ хийсэн гэсэн үг. Мөн ажлаас халагдсан утга бүхий хуурамч бичиг баримт үйлдэхдээ миний өмнөөс бүрдүүлсэн байлаа" хэмээн мэдүүлсэн байна.

Товчхондоо гэрч П.Н нь иргэн Э.Н-д захирлын суудлаа хүлээлгэн өгсний дараа дээрх үйл явдал болсон байгаа юм. Иргэн Э.Н-ий үйлдсэн хэрэг нь нөхцөл байдал, учруулсан хохирол, гэм буруугаа хүлээсэн, хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдыг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хуулийн этгээдийн удирдах албан тушаалд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял оноохоор шүүх шийдвэрлэжээ. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 2.69 сая төгрөгийн хохирлыг барагдуулахаар тогтоосон аж.

Энэхүү компани нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүүхэд, хүүхдийн мэдрэлийн үзлэг, оношлогоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг хэмээн бүртгүүлсэн байна. Эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани гэсэн үг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-05 11:54

Kuuuuue neeree tarhi ni mon sain ajillaj bgam shvv

Зочин
Зочин
2022-11-05 11:55

Идэх аргаа олж ядсан юмбж

Зочин
Зочин
2022-11-05 11:55

Буруу үйлдэл хэзээд л ил болохоос цааш ингэж булхайчаад яах уу дээ хог гэж нэрийн хор л баймаар юм

Зочин
Зочин
2022-11-05 11:56

Arai arai ydchihsan uhamsartai ymbe???

Зочин
Зочин
2022-11-05 11:56

Манайхан нээрээ яаж идэж уухуу л гэж бодох юмааа

Зочин БӨ БИД
Зочин БӨ БИД
2022-11-06 11:19
Reply to  Зочин

манай төр засгийнхны мэргэн ухаанаас сайн л сур�##�цаж буй юм байна. Ж нь: ЖДҮ-гийн хэргийг зохион байгуулагч ерөнхийлөгч.... гээд сайн сайн аргатай улс төрчид бий шүү монголд бол

Зочин
Зочин
2022-11-05 16:35

Эд юу ч биш. Тэр том акулууд нээрээ толгой нь муу юманд үнэхээр сайн ажиллаж байна. Багаараа ажиллаад л. Тэдний дэргэд энэ 2 саяын хэрэг юу юм бэ ? Сайхансамбуу хүртэл би тэдний дэргэд ТҮЦ ажиллуулдаг хүн юм байна гэж байхад !

Зочин
Зочин
2022-11-06 09:05

Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж төр ийм л байна даа

Saran
Saran
2022-11-06 14:10

Uchnuun jil ND humuusees shimtgel tuluulchiheed hundee butsaagaad ui ugdug bileedee Uuriinhuu tulsun mungiig l avch bgaa Neg ih hulgai hiisen zuil bhgui

цөв
цөв
2022-11-06 23:24

УЛНЫХАНДАА Л ХУУЛЬ ҮЙЛЧЛЭЭД ДЭЭГҮҮРЭЭ ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ...ХӨНЖИЛ ДОТРОО ХУУЛИА ЗАСДАГ.....

Төлөөс
Төлөөс
2022-11-07 04:53

Новшийг шууд бууд

Холбоотой мэдээ

Back to top button