УЛС ТӨР

Хөгжлийн банкны зодоон: Тараасан, идсэн ууснаа бие биен рүүгээ бухагчид

Хөгжлийн банкны зодоон үргэлжилж байна. Өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар МАН, АН-ынхан нэгэн рүүгээ бухсан үйлдэл гаргаж, хэрэлдэцгээв. МАН-ынхан АН-ынхныг бондын мөнгийг зээл гаргаж тараасан хэмээн буруутгаж, АН-ынхан МАН-ынхныг зээл цөлмөсөн гэлцсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан: Хөгжлийн банкан дээр байгаа чанаргүй зээлийг Алтанхуяг та. Өр барагдуулах алба дээр очиж төлүүлэх ёстой. Чамтай би алалцаад явж байгаа юм. Чанаргүй зээлийг хоёулаа очиж цуг барагдуулан шүү.

УИХ-ын Н.Алтанхуяг: Б.Жавхланг Ерөнхий сайдын нэрийг барьж тараасан мэдээллээсээ огт өөр буюу гүтгэлгийн шинжтэй материалыг УИХ-ын индэр дээрээс уншиж байна" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: "Жавхлан гуай та арай хэтэрхий улстөржөөд байгаа юм биш үү. 2017 онд чиний бланк дээр танайхан хууль санаачилж байгаад 2000 хүн зээл авдаг банкыг 40 улстөрч зээл авдаг банк болгоод хулгайлаа биз дээ. Өөрийнхөө бузрыг өөрсдөдөө наа".

Тэдний хэрүүлээс гадна хачирхалтай нь энэ долоо хоногийн чуулганы төгсгөлд Ерөнхий сайд Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулах, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах, гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийх ёстой байв. Гэвч Сангийн сайд Б.Жавхлан мэдээллийг уншиж танилцуулсан нь АН-ынхныг эгдүүцүүлж нэг цагийн завсарлага авахад хүргэсэн юм.

Одоогоор ямартай ч, Хөгжлийн Банкны эрх бүхий албан тушаалтнууд, ААН болон төрийн албан тушаалтнууд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэсэн 80 гаруй албан тушаалтан, ААН яллагдагчаар татагдаж орж ирсэн. Үүнээс гадна АТГ-т Хөгжлийн Банкнаас зээл аваад чанаргүй ангилалд орж зээлээ төлөөгүй 20 гаруй хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-05 10:46

МАН арай их идсэн шүү.Одоо боль

Зочин
Зочин
2022-11-05 12:15

Ёстой нэг нүдний булайнууд шүү. Улсын минь төлөөлсөн сайдууд гээд байгаа шүү арай2

Зочин
Зочин
2022-11-05 12:15

Дэлхий та нарыг харж байгаа шдээ ичээчээ

Зочин
Зочин
2022-11-05 13:15
Reply to  Зочин

Хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхав !!!

Зочин
Зочин
2022-11-05 18:34

ХУЛГАЙЧУУДАА ӨӨРСДӨӨ САЙН ДУРААРАА НЭГ ХУДАГТ ОЧИЖ БООВОО СААГААД ХЭВТЭЭЧДЭЭ ИНГЭЖ НҮДНИЙ БУЛАЙ ШҮДНИЙ СОЙЗ АРД ТҮМНИЙХЭЭ ӨМНӨ ДООГ ТОХУУ БОЛЖ БАЙХААР. ТЭГЭЭД БОДОЖ ДУУГАРАХАД ЯАДЫН ХАМААГҮЙ Л ХУЦААД УНАХ ЮМ ТЭГЭЭД Л ӨӨРСДӨӨ ТЭРЭНДЭЭ ОРООГДООД ТЭНЭГ ХҮМҮҮС ЮМАА ИЙМ МАЛНУУДААР УДИРДУУЛСАН УЛМ СӨНӨХӨӨС БИШ ЯАХЫН ХАРИН Ч ОВОО ТЭСЖИЙНАА ИДДА ГЭЖ

Зочин
Зочин
2022-11-06 00:15

8 жил хагартлаа баяжлаа МАН

Зочин
Зочин
2022-11-06 11:11

ҮХЭЛ ХАГАЦАЛ ӨНЧРӨЛ ХООСРОЛЫН ҮҮР УУРХАЙ ӨГӨР СААРАЛ ӨНГӨТЭЙ ЭНЭ ОРДОНГ ХАРСАН ХҮМҮҮС БИЕ НЬ АРЗАГНАЖ НУРУУНЫХ НЬ ШАР ҮС БОСОЖ ШУУД НУЛИМААД ЯВДАГ БОЛЧОРСОН БАЙНА ЛЭЭ.ХУДЛАА ГЭВЭЛ ЭРГЭН ТОЙРОН БАЙГАА КАМЕРАА ШҮҮГЭЭД ҮЗЭЭРЭЙ ТӨРДӨӨ ИТГЭХ АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ ИНГЭЖ ХӨСӨРДҮҮЛСЭН ХУЛГАЙЧУУДАА ТА НАРТ ЭНЭРЭХ ӨРӨВДӨХ ХАЙРЛАХ СЭТГЭЛ АЛГА УУ? ҮР ХҮҮХЭД ААВ ЭЭЖ ЭЛГЭН САДАНГҮЙ ХУЛГАЙЧ АЛУУРЧИН БӨГСЧИНГҮҮД ЮМ УУ? УИХ ЧУУЛГАН ХУРАЛДАХААР МЭРЭГЖЛИЙН ХУЛГАЙЧ НАРЫН ГАЗАР НУТАГ ОЛЗОО ХУВААХ ХЭЛЭЛЦЭЭР МЭТ САНАГДДАГ БОЛЖЭЭ. ТА НАРЫГ ҮХЭХЭД МОНГОЛ БАЯСАХ БӨГӨӨД ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГААР ТОГТНОЛОО ОЛСОН БАЯРЫН ӨДӨР БАЙХ БОЛНОО МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЭРСЛЭН БОСОХ ХЭРЭГТЭЙ БОЛЛОО АЛИЙН БОЛГОН ИНГЭЖ ДОРОМЖЛУУЛЖ ДАРЛУУЛАХ ЁСТОЙ ГЭЖ БОСОЦГОО ДАРЛАГДСАН АРДУУДАА ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГААЛАА ХИЙЦГЭЭЕ

Зочин
Зочин
2022-11-06 15:26

Улсын нэрээр авсан зээл болохоос биш намын нэрээр зээл аваагүй биз дээ. Зээлтэй төрийг удирдрахгүй гэвэл МАН төрөөс �######�ж гудамжиндаа гар л даа. Сонгуульд оролцоод ч яах юм. Энэ зээл битгий хэл улс орноо өөд нь татна гэж солиороод би чадна. Бид хийнэ гэснээ санах хэрэгтэй. Ийм хачин юм ярьдаг сангийн сайд суудлаасаа �######�ах шаардлагатай. Сангийн сайд хүний буруу зөвийг ярьдаггүй юм. Эрх зүйт төртэй юм бол хуулийн байгууллага нь ярьдаг юм. Чадна гэсэн бол чад! Чадахгүй бол зайгаа тавьж өг! Сайдаа

Жимми байхгүй
Жимми байхгүй
2022-11-06 22:07

Жавхлан сайд өөртөө зээл олгосон т�##�аар хэвлэл мэдээллээр яригдаж бсан шүү дээ. Яахаараа ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг зориуд томилдог байнаа? Зориуд томилж хамтарч идэж луйвардах зорилготой юм биш үү? МАН-хан. МАН сүржигнүүр байд�##�тай хичнээн ч жил болов доо? Жирийн иргэдэд олдоггүй зээлээ өөрсөддөө олгоод хуйв�##�даж дуусгадаг. Тэгээд өөрсдийгөө цэвэр ариун дагшин нтр гэхийг яана. Сонгууль дөхөхөөр ард түмэндээ хайр зарлаж хуурахаа мэднээ тэд. Иймэрхүү маягаар дараагийн ээлжнийхнийгээ бэлтгэх ажилтай. ккк.

Зочин
Зочин
2022-11-07 01:30

АН нэртэй дээрэмчид ХБ гэж гоё нэртэй луйврын банк байгуулж Ерөнхий сайд Алтанхуяг гэгч өөрөө шийдвэрлэж хамсаатнууддаа олгож идсэн байна. Мэдэн будлиад зориуд МАН руу чихэж адилхан идсэн болгох санаатай. будлиан хутгаж байна билээ

Зочин
Зочин
2022-11-07 06:06

Эд нар худлаа хэрэлдэж хүмүүсийн анхаарлыг нэг юмнаас холдуулдаг байх. Түүнээс биш Жавхлан сайд нь тэр яриад байгаа Даваасүрэнгийн найз Гансүхийн хүүхдийг Сангийн яамандаа ажилд аваа биз дээ?

Зочин
Зочин
2022-11-07 06:15

Эд нар худлаа хэрэлдэж хүмүүсийн анхаарлыг нэг юмнаас холдуулдаг байх. Түүнээс биш Жавхлан сайд нь тэр яриад байгаа Даваасүрэнгийн найз Гансүхийн хүүхдийг Сангийн яамандаа ажилд аваа биз дээ?

Холбоотой мэдээ

Back to top button