НИЙГЭМ

Шийдэл: Электрон тамхины татварыг тэглээд, орцод нь хяналт тавья

-Залуусыг тамхинаас гаргах арга-

Монголчууд тамхидалтаараа дэлхийд оройлохгүй ч доогуур орохгүй. Гэхдээ яаж ч бодсон сайн сайхан зүйл биш учир бууруулах шаардлага бий. Тэгвэл яаж бууруулах вэ. Дэлхийн улс орнууд энэ асуултад нэгэн шинэ шийдэл олж, түүнийгээ хэрэгжүүлж эхэлсэн талаарх мэдээллийг хүргэж байна.

ТАМХИДАЛТТАЙ ХИЙЖ БУЙ ТЭМЦЛИЙН СӨРӨГ ҮР ДҮН

Практикаас харахад, дэлхийн улс орнууд өмнө нь тамхидалттай татвар нэмэх, хуулийн механизм ажиллуулах /хэрэглээний бүс хязгаарлах, торгууль шийтгэл/ гэсэн үндсэн хоёр аргаар л тэмцэж иржээ. Манайх ч ялгаагүй, дэлхийн жишгийг дагаж, хоёр төрлийн механизм ажиллуулсаар өнөөдрийг хүрсэн байна. Гэхдээ тэглээ гээд тамхидалт буурсан уу гэвэл үгүй. Хэрэглээ нь улам өсөөд, тэмцэл ч улам хурцдаж ирснийг түүх гэрчилнэ.

Дэлхийн улс орнуудын тамхинд ногдуулах татварын хэмжээ ерөнхийлж харвал байнга өсөх графикаар явж ирсэн. Тамхины жижиглэн худалдааны үнэ 10 хувиар өсөхөд өндөр орлоготой орнуудад хэрэглээ 4 хувиар, бага, дунд орлоготой орнуудад 8 хувиар буурдаг гэсэн судалгаа бий. Гэвч дагаад олон хэрэглэгч чанар муутай тамхи руу шилжиж, эрүүл мэндийн салбарыг сульдааж байдаг. Өөрөөр хэлбэл, татвар нэмснээр харин ч эсрэгээрээ энэ зах зээлд эргэлдэх мөнгөн дүнг нэмэгдүүлж иржээ. Зах зээлд эргэлдэх мөнгөн дүн өснө гэдэг тамхи үйлдвэрлэгч компаниуд мөнгөтэй болж хүчирхэгжиж байна гэсэн үг. Харин жирийн ард иргэд буюу хэрэглэгчдийн хувьд, үнэ өсөхийн хэрээр чанарын шаардлага хангахгүй, хямд муу тамхи хэрэглэж, эрүүл мэндээ эрсдэлд оруулж байна.

ЭЕРЭГ БОЛГОХ ШИНЭ АРГА ОЛСОН НЬ

Тамхидалттай хийж буй тэмцлийн сөрөг үр дүн улс орнуудыг тэмцлийн шинэ арга хэлбэр байнга хайхад хүргэж байсныг хэлэх нь зүйтэй. Тэгвэл орчин үед энэ хүнд бодлогын шийдэл нь вэйп буюу цахилгаан тамхи болоод байна. Улс орнууд цахилгаан тамхийг иргэдээ тамхинаас гаргах арга хэрэгсэл гэж харахыг зөвлөж, татварын бодлого, хяналтын механизм нь энэ чигт явж байна.

Тодруулбал, цахилгаан тамхины татварыг нь бага тавьж, хэрэглээг нь нэмэгдүүлээд орцыг нь хатуу хянах бодлого руу шилжиж байгаа юм. Олон жишээнээс манайхан үлгэр авах дуртай АНУ, уламжлалт тамхины эсрэг хамгийн хатуу бодлого барьдаг Шинэ Зеланд хоёрыг онцолъё.  

АНУ-ын Хүнс эмийн захиргаа саяхан электрон тамхи үйлдвэрлэгчдийн эсрэг анх удаа хуулийн маргаан үүсгэж “Хууль бус электрон тамхийг зах зээлд гаргахгүй байх” чиглэлд өгсөн сануулгыг үл тоож, биелүүлээгүй зургаан компанид арга хэмжээ авахаар болсон байна /эх сурвалжийг эндээс харна уу/.

Захиргаа /FDA/-ны Тамхины бүтээгдэхүүний төвийн захирал Брайан Кинг мэдэгдэлдээ “Үйлдвэрлэгчид хуулийг олон удаа зөрчлөө. Дагаж мөрдөх мөрдөх олон боломж олгосны дараа ийм үйлдлээ үргэлжлүүлж байгаа учир одоо бид зогсохгүй. Хуулийг сахиулна” гэж мэдэгджээ. Хууль бус гэдэг нь ердөө чанарын баталгаагүй гэсэн үг.

Хүнс эмийн захиргаанаас электрон тамхи үйлдвэрлэгч компаниудад чанарын тодорхой шалгуур хангах шаардлага тавьдаг. Компаниуд энэ шаардлагыг нь давалгүй, өөрөөр хэлбэл ямар ч хяналтгүйгээр чанарын баталгаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд гаргаж буйтай ийнхүү эрс тэмцэж эхэлсэн.

Шинэ Зеланд улс 1990 он баталсан Тамхигүй орчин ба зохицуулалттай бүтээгдэхүүний тухай хуулиа 2020 оноос Утаагүй орчин ба зохицуулалттай бүтээгдэхүүний тухай хууль гэж өөрчилсөн нь цахилгаан тамхины хэрэглээг эрх зүйн орчинтой болгосон хэрэг байсан.

Улмаар энэ оны хоёрдугаар сард “Зөвхөн зохих хяналт шалгалтаар орж баталгаажсан цахилгаан тамхийг л худалдах, зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авах” агуулгатай хууль хэрэгжүүлж байна /эндээс харна уу/.

Тамхитай хамгийн хатуу тэмцдэг улс оронд ийнхүү цахилгаан тамхийг хүлээн зөвшөөрч, улмаар тамхинаас гаргах хэрэгсэл гэж харж байна.

Гол философи нь, цахилгаан тамхийг татварын бодлогоор дэмжиж, уламжлалт тамхийг хэрэглээнээс шахах, улмаар цахилгаан тамхинд тавих чанарын шаардлагаа бага, багаар ахиулах замаар хорт бодисуудыг нь “авч хаях” явдал юм.

Улс орон чанаргүй тамхинд агуулагдах хорт бодисыг хянаж чадахгүй. Харин цахилгаан тамхины шингэнд агуулагдаж байгаа орцыг хянаж болно гэсэн санаа. Одоо дэлхий яг энэ чигт явж буй бөгөөд цахилгаан тамхийг уламжлалт тамхинаас гарах арга хэрэгсэл гэж харж байна. Харин дагаад хууль бус, чанаргүй тамхитай маш хатуу тэмцэх замаа засаж буй.

ЦАХИЛГААН ТАМХИ ХОРТ ХАВДРЫГ БУУРУУЛАХ БОЛОМЖ

Тамхи хорт хавдрын эрсдлийг нэмдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Гэхдээ ихэнх нь та бидний таамагладаг шиг уушгиных биш, харин ходоодны хорт хавдраар өвчилдөг байна. Бүр тодорхой хэлбэл, тамхины шалтгаант хорт хавдрын 60 хувийг ходоодны хорт хавдар, үлдсэнийг нь уушги, улаан хоолой зэрэг эрхтний хорт хавдар эзэлдэг. Үүсгэгч, шалтгаан нь тамхинд агуулагддаг химийн хортой нэгдлүүд нь тодорхой ч гол нь tar yeilds буюу бохиноос болдог.

Тийм ч учраас дэлхийн улс орнууд тамхины онцгой албан татварыг тогтоохдоо тамхинд агуулагдах бохины хэмжээг голлон харгалздаг байна. Харин цахилгаан тамхинд бохь байдаггүй. Энэ нь ердийн тамхинаас бага татвар ногдуулах, онцгой албан татвараас чөлөөлөх үндэслэл болдог. 

Тамхидалттай татварын маш ширүүн аргаар тэмцдэг Шинэ Зеланд, Их Британи, Швейцарь, Нидерланд зэрэг хөгжингүй орнуудад нэг хайрцаг тамхинд ногдох онцгой албан татвар нь хамгийн өндөр бөгөөд монгол мөнгөөр 13254-36297 төгрөг. Гэсэн ч электрон тамхинд ногдуулсан онцгой албан татвар байдаггүй.

Утаат тамхи болон электрон тамхинаас хоёулангаас нь татвар авдаг орнуудыг судалж үзэхэд ногдуулсан татварын хэмжээнийх нь зөрүү 26-94 хувь байна. ОХУ-д хайрцаг янжуурт 1775, цахилгаан тамхины нэг хошуунд 1308 төгрөгийн татвар ногдуулж буй бөгөөд зөрүү хамгийн бага буюу 26 хувь байна. Харин зөрүү хамгийн өндөр нь Герман. Хайрцаг янжуурт 6438, цахилгаан тамхины нэг хошуунд 1102 төгрөг ногддог бол Унгарт хайрцаг янжуурт 3713, цахилгаан тамхины нэг хошуунд 406 төгрөг, Казахстанд хайрцаг янжуурт 1695, цахилгаан тамхины нэг хошуунд 110 төгрөг ногдож буй юм.

Тамхидалттай хийж буй тэмцлийн энэхүү шинэ арга зөвдөж гэмээ нь, 0-7 насны хүүхдийн шүдийг эрүүл байлгахад насанд хүрсэн хойноо хоол боловсруулах, зүрхний өвчнөөр өвдөх магадлал "автоматаар" 50 хувь буурдаг шиг, тамхины шалтгаант өвчлөл, нас баралтыг ч бариад авах боломжтой.

Гол нь тамхичдын ихэнх нь тамхи татахыг хорт зуршил гэж хүлээн зөвшөөрдөг, гарахыг эрмэлздэг нь том давуу тал юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-05 11:25

za yu gej shuud zogsooh estoi

Зочин
Зочин
2022-11-05 11:39

Шууд зарахаан хориглож хилээр оруулж ирэхгүй байхап л болно шдээ

Vape user
Vape user
2022-11-07 15:44
Reply to  Зочин

Dald ediin zasagiig controldoj chadahgui l dee.. bur l garal uusel ni medegdehgui hor, tatvarguigeeer tsetseglene. Odoo yr ni naad horih barih gdgees uur shiidel bodoj oldog bmaar bn

Зочин
Зочин
2022-11-05 11:53

Зөв2 сургуулын хүүхдээс авхуулаад эр эмгүй л тамхи татаж буруу хэрэглэнг хориглох хэрэгтэй

Зочин
Зочин
2022-11-05 11:53

Buruuu dadal zurshilaasaaa salah tsag irsen shvv manaihaa

Зочин
Зочин
2022-11-05 18:27

ХИЛЭЭР ОРУУЛАХЫГ ТАС ХОРИОЧЭЭ ЭНЭ ХОР ОЛОН ХҮҮХДҮҮДИЙГ УУШГИГҮЙ АМЬД СҮГ БОЛГОЖ БАЙНА.ЖООХОН НУСГАЙЧУУД ХҮРТЭЛ ТАТЧИХСАН ЮУ ВЭ? МУУСАЙН НУСНУУД ХИЛЭЭР ОРУУЛАХАА Л ТАС ХОРЬЧИХООЧ АЯГҮЙ БОЛ ЭНЭ ТАМХИНЫ АРД НЭГ УИХ н НЭГ ХУЛГАЙЧ НЬ БАЙГАА ДАА ИРГЭДИЙХЭЭ ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТОГЛОЖ МӨНГӨ ОЛДОГ ИЙМ ЛАЛАРЫН УЛС МОНГОЛООС ӨӨР БАЙНА УУ? ТҮЙ

Иргэн
Иргэн
2022-11-05 20:07

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь юу гэж үздэг юм бол?

Зочин
Зочин
2022-11-07 18:49
Reply to  Иргэн

хор бага гэлэг шүү

ДэмжигчЖ.Алтангэрэл
ДэмжигчЖ.Алтангэрэл
2022-11-06 14:35

Энэ тэнэг санаа гаргаж байгаа хүн бол Монгол ирээдүй болсон хүүхэд з##уучуудыг шууд үхүүлэх гэсэн хамгийн шунаг амьтан байна. Бидний хүүхдүүд чамирхан, дуурайх болно, хор уршгийг нь ойлгохгүй гэдгийг мэдэж байгаа...
Цахилгаан тамхийг ХИЛЭЭР БҮҮ ОРУУЛ...

Зочин
Зочин
2022-11-06 20:21

үмхий тамхи болиод вэйп хэрэглэцгээ татах дуртайн бол!

Иргэн
Иргэн
2022-11-07 09:03

Хэний захи##га вэ?

Зочин
Зочин
2022-11-07 17:34

Яаж ч бодсон ##иваа бүхнийг хэрэглэх тун гэж нэг юм байдгийн дээр өчнөөн хор уршгийг нь тооцоолон судлаж бүтээсэн зүйлээс илүү давсан эрүүл мэндэд тустай янжуур тамхи гэж сонссон уу таминь ээ… англи австр##и бол шилпэг хуультай иргэдээ боддог орнууд муу юм лавтай хуульчилахгүй л байх

Зочин
Зочин
2022-11-07 18:28

ОНЦГОЙ ТАТВАР ӨНДӨР БОЛСОНООР ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ ТӨСӨВИЙГ ТАМХИНЫ ХОР ХӨНӨӨЛИЙГ БУУРУУЛАХ ИРГЭДИЙН БОЛОВСРОЛД ЗОРИУЛАХ ХЭРЭГЦЭЭТЭЙ МӨНГӨ ХАНГАЛТТАЙ ГАРЧ ИРНЭ

Зочин
Зочин
2022-11-07 18:29

угаасаа тамхинаас хор бага илэрхий эд шүү дээ

Зочин
Зочин
2022-11-07 18:29

угаасаа тамхинаас хор бага илэрхий эд шүү дээ

Зочин
Зочин
2022-11-07 18:34

Тамхи ТОМ БИЗНЕС‼️‼️‼️‼️‼️‼️‼️
Монгол улс дэлхий дээрхи хамгийн хямдхан тамхийг хэрэглэдэг. Долларын ханш өсөхөд дагаад өсдөггүй энэ бизнес ямар сүлжээгээр, яаж өрнөдөг, ямар нууц ноёд байдаг нь тийм ч ил тодорхой бус.
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР ЧИНЬ ОНЦГОЙ БИШ БАЙГААД БАЙНАА МОНГОЛ УЛСЫН ХАМАГ БҮДҮҮН ДАРГА НАР ОНЦГОЙ ТАТВАРЫГ ЭНГИЙН ТАРИФААР АВЧ ДАЛДУУР ТАМХИНЫ МОНОПОЛЬ БАЙДЛЫГ ДЭМЖДЭГ ҮҮ? ОНЦГОЙ АЛБАН ТАTВАР НЭМЭГДҮҮЛЭХ ХУУЛИЙГ БАТЛУУЛАХГҮЙН ТУЛД ГАЦААЖ ИРГЭДЭЭ БОДДОГГҮЙ ГИШҮҮДИЙГ ИРЭХ 2024 ОНД СОНГОХГҮЙ СОНГОХГҮЙ ‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️

Зочин
Зочин
2022-11-07 18:44

хүн дурлаж биш донтож тамхи хэрэглэдэг, тамхины муухайг бүгд мэддэг. Татдаг нь гарахыг хүсдэг, татдаггүй нь харахыг ч хүсдэггүй. Тамхинд дуртай хэн байхав шинэ технологит орох хэрэгтэй

Зочин
Зочин
2022-11-07 18:49

Тамхинаас гарсанаар олон давуу т## бий болдог мөнгөө хэмнэнэ, эрүүл мэндийн байд## сайжирна, амнаас өмхий үнэртэхгүй

Зочин
Зочин
2022-11-07 20:17

Tamhigui bol atsnuud uhne biz hamag hkr ni bohindoo baidag shu m#lnuudaa

Зочин
Зочин
2022-11-09 14:01

Haraad baihad arail soeltoi gangan degjin nuhuduud elektron tamhi tataj bga haragddag hotiin soeld tun taarsan ed tamhi tatdag bol elektron tamhi tat tatdaggui bol tatgalz geed hen ch harsan oilgomjtoi uriatai yum bilee tegehees uur bol tatdaggui huniig bol tat gedeggui ni ih taalagdsan shu

Зочин
Зочин
2022-11-09 15:15

elektron tamhi oruulj irj bui kompaniud harin hamgiin sainiig ni batalgaat gazaraas oruulj irj baih heregtei mongolchuud bugd tamhinaas garchihval mun saihanaa tamhini kompaniud tednees sanhuujdeg ulsturchid sonin setguul saituud huwiin emneleguud l haalgaa barih baihdaa haalgaa barihguin tuld ted nar zugeer suuna gej baihguil dee

Зочин
Зочин
2022-11-09 15:26

Герман. Хайрцаг янжуурт 6438, цахилгаан тамхины нэг хошуунд 1102 төгрөг ногддог бол Унгарт хайрцаг янжуурт 3713, цахилгаан тамхины нэг хошуунд 406 төгрөг, Казахстанд хайрцаг янжуурт 1695, цахилгаан тамхины нэг хошуунд 110 төгрөг ногдож буй гэж байна давгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button