Нийгэм мэдээ

Х.Баянмөнх аваргыг “Нийслэл хотын Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнхөд “Нийслэл хотын Хүндэт иргэн”-ий өргөмжлөлийг гардуулан өглөө.

Шагнал гардуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотын Хүндэт иргэний шагнал бол улс, нийслэлийн төлөө чухал үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдэд олгодог дээд шагнал. Уг шагналыг Маршал Г.К.Жуков, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, В.А.Джанибеков тэргүүтэй 22 эрхэмд олгож, “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж байсан. Өнөөдөр ийнхүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргыг “Нийслэл хотын Хүндэт иргэн”-ээр өргөмжлөн, шагналыг нь гардуулж байгаадаа баяртай байна” хэмээн онцлов.

зураг

“Нийслэл хотын Хүндэт иргэн”-ий өргөмжлөл нь нийслэлийн дээд шагнал бөгөөд салбартаа нэр хүндтэй, ажил хөдөлмөрөөр тэргүүлэн, Монгол Улсын нэрийг тив, дэлхийд дуурсгаж, Улаанбаатар хотын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан иргэнд олгодог билээ. Ийнхүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улс, ОХУ-ын гавьяат тамирчин, Даяар дурсагдах Далай Даян Дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн Дэлхийн аварга, XX зууны Манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Хорлоогийн Баянмөнх гуайг нийслэлийн 23 дахь “Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө.

Х.Баянмөнх аварга нь Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1963 оноос хойш хүч үзэхдээ 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрч, наадамчин олноо цэнгүүлсэн бөгөөд 250 давж, Төрийн есөн хөлт цагаан тугаа тойрч байв. Мөн тэрбээр үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн 1971, 1974 оны ДАШТ-ий мөнгө, 1975 оны алтан медаль, 1972 оны зуны олимпын мөнгөн медальт тамирчин бөгөөд Монгол Улсын 14 удаагийн аварга юм. Х.Баянмөнх аварга нь 1972, 1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдон ажиллаж байв.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-05 18:17

МАНАЙ АХ БАЯНМӨНХ БОЛ ЭНЭ МЯНГАНЫ ЦУУТ БӨХ ИХ АГАА ЧИНГИСТЭЙ ЭН ЗЭРЭГЦЭХҮЙЦ АЛДАРТАН БИЛЭЭ.ӨРГӨЖ ШИДНЭ БУХАЖ ТОНГОРНО ХӨЛИЙХ НЬ АРД ХӨЛӨӨ ТЭЭГЛҮҮЛЖ БАЙГААД ТҮЛХЭЭД УНАГААНА ГАРААРАА ТАХИМЫГ НЬ ХААЖ БАЙГААД ХӨШИХӨД ЭСРЭГ БӨХ НЬ ЭГЦ ДЭЭШЭЭ ТЭНГЭР ХАРНА.БИ БӨХИЙН МЭХ МЭДЭХГҮЙ ХАРСНАА ХЭЛЖИЙНАА БАС УУЦААР НЬ ТАС ТЭВРЭЭД САЙН ШАХАХАД ЭСРЭГ БӨХ НЬ ПИЖИГНЭТЭЛ УНГАС АЛДААД ОЙЧДОГ. ЯАХ ВЭ? МАНАЙ УВСЫХАН БОЛ БӨХ БАЯЧУУД ДУУЧДААРАА МОНГОЛДОО ТОЛГОЙ ЦОХИНО САЙХАН Ч ХҮҮХНҮҮДТЭЙ ЭНЭ ЖИЛ МИНИЙ АХ ХАРИН БУРУУ ӨДРӨӨ ЗОДОГ ТАЙЛАХАД АРААС НЬ МӨНХБАТ БАТСУУРЬ БҮРЭНТӨГС АВАРГА НАР МААНЬ ХАРИН ЦЭНГЭЛДЭХИЙН ГОЛД БАГА ЦОЛТОЙ БӨХЧҮҮДДЭЭ ХЭМХ ШИДҮҮЛЖ ХОЁР ГӨЛТГӨРӨӨРӨӨ ОРЧЛОН ХОРВООГ ИХ Л ГУНИГТАЙ ШИРТСЭНДЭЭ УВС МАНДАН БАДРАГ ХОРЖИЙЛОО

Холбоотой мэдээ

Back to top button