ВИДЕО КОНТЕНТ

BOOM: Чиний ч краш, миний ч краш Seryoja

Сөөнгө гэхдээ хөгжимлөг хоолой. Хөгжмийн хэмнэл, үгстэй тэврэлдэх ахуй чихэнд хачин гоё наалдана. Тайзан дээр мушилзаад л. Хэмнэлд согтон гар нь дээш бүжиж, хамар нь үл ялиг үрчийнэ. Тэр нь зохихыг яана. Асар өндөр харизм. Миний яриад буй энэ хүн бол Seryoja. Бид энэ удаагийн “Boom” буландаа түүнийг онцолж байна.


Түүнийг Цолмонгийн Мөнхбаяр гэдэг.


1989 оны дөрөвдүгээр сарын 27-нд Улаанбаатарт төрсөн. 33 настай.


2007 оноос эхлэн АНУ-д суралцахын хажуугаар хүсэл сонирхолдоо хөтлөгдөн дуу хийж эхэлсэн. Хилийн чандад уран бүтээлээ туурвиж байгаад 2021 онд Монголд ирсэн.


Анх SeriouZ гэх нэрээр уран бүтээлээ хийдэг байсан.

Энэхүү нэрээрээ Oh Yeah, "Нандин", "Толгой дээш" зэрэг дуунууд гаргасан. Мөн Opozit, BX, Dandii нартай хамтран "Pretty Lady" гэх дуу, Enerel -тэй хамтран "Тэр хүн", "Cold Song" тэргүүтэй дууг гаргаж байв.


Харин 2014 оноос тайзны нэрээ Seryoja болгон өөрчилж, 2015 онд дуучин Укатай "Мангар" хэмээх дууг хоршин дуулж байсан удаатай. Түүнээс хойш энэ нэрээрээ "Адармаа", "Мөнх Гуниг", "Мангар", "Чи Нэг Тийм", "Echo", "Амбуу", "Эрмэгтэй", "X" зэрэг дуунуудыг гаргаж, өөрийн өнгө төрхөө "тамгалсан".


Дууныхаа шүлгүүдийг өөрөө бичдэг гэдгээрээ онцлогтой.


Бүрэн хэмжээний “Монхор Баатар” цомогтой. Цомгоо японд хэвлүүлсэн бөгөөд 12 дуу багтсан.


"Амбуу" цомгоо гаргахаар төлөвлөж буй.


"OCEAN GREY" продакшны уран бүтээлч.


"Playtime 2021" хөгжмийн наадамд оролцож байсан удаатай. Тэрхүү тайзан дээрээс "Адармаа" дуугаа дуулж байсан юм.

"Адармаа" дууны түүхийг сонсогчид нь олон янзаар ярьдаг. Харин тэрбээр тэрхүү түүхүүдийг үгүйсгэж байсан удаатай.


Тэрбээр хэдхэн хоногийн өмнө өөрийн бие даасан анхны тоглолтоо хийлээ. Тоглолтоо хийх энэ цаг хугацааг 15 жил хүлээж байсан гэх. Ийнхүү түүний анхны тоглолтын тасалбар хэдхэн хоногийн дотор дуусаж, нэмэлт тоглолт хүртэл гаргаад амжсан.


Тоглолтод нь Энэрэл, AM-C тэргүүтэй артистууд ирсэн. Энэрэлтэй найзууд бөгөөд тэдэнд хамт хийсэн ч цацаж байгаагүй уран бүтээлүүд байдаг бололтой.

Энэ тухайгаа тэрбээр "Бид хоёрт хамтдаа хийж байсан гарсан бас гараагүй дуунууд олон байдаг. Хамтдаа хөгжиж хамтдаа нэг хүсэлтэй явсан дурсамжтай үе олон бий" хэмээж байсан удаатай.


Одоо тэрбээр хилийн чанад руу явж тоглолтоо хийх гэж буй юм. Энэ сарын 12-нд БНСУ-д очиж "түймэр" тавих нь ээ.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Халиунаа
Халиунаа
2022-11-07 17:45

Хайртай даа

Батсайхан
Батсайхан
2022-11-07 17:53

Тоглолтын сураг байна уу

Зочин
Зочин
2022-11-07 19:42

Дуу бүрийг нь сонсох үнэхээр дуртай

Зочин
Зочин
2022-11-07 19:43

Hooloi bol unen chika shvv

Зочин
Зочин
2022-11-07 19:43

Hurdan togloltoo hiigeerei huleej bga shvv

Зочин
Зочин
2022-11-07 19:44

Нэг дуу гаргахаараа чанартай дуу гаргадаг шүү

Зочин
Зочин
2022-11-07 19:56

Бие даасан уран бүтээлээ хэзээ хийх вэ?

Зочин
Зочин
2022-11-07 21:40

Ийм дуучин бдаг юм уу анх удаа л харж бна Хаанахын дуучин юм бэ эрлийз юмуу

Батсайхан
Батсайхан
2022-11-08 00:30

Эхнэрийн минь зүрхийг өг

Del
Del
2022-11-08 06:55

ямар юм байдийн вэ

Irgenirgen
Irgenirgen
2022-11-08 07:55

Boon mayag. Hamgiin saihan vaariig engiin shavraar hiideg gedeg de. Olon ulsiin matematikiin olimpiadad oroltsoj amjilt gargaj bui huuhduud bol tiim vaaruud.

Холбоотой мэдээ

Back to top button