Датаграфик шилэн данс

Нийслэлийн цагдаагийн удирдах газар 474 саяар адууны жүчээ бариулна

Нийслэлийн цагдаагийн удирдах газар 2022 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр Адууны жүчээний цогцолбор барилгын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер зарласан байна.

Тус жүчээг барихад 474,405,605 төгрөгийг улсын төсвөөс гаргуулахаар тусгажээ. Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд 50,000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болох юм байна.

Тендерийг 2022 оны 12 сарын 05 -ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 12 -р сарын 05 -ны өдрийн 11 цаг 10 минутад зохион байгуулах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сайнбаяр
Сайнбаяр
2022-11-07 11:45

Морин эргүүлийн зүчээ биз дээ зөв зөв бариулсан дээр энэ олон согтууг морьт эргүүлд амь насыг зөндөө аварсан бүүр 3 аас 4 настай б�##�чируудыг хүртэл морьт эргүүлийн цагдаа офицер нар аварч байсан даа

Зочин
Зочин
2022-11-07 12:42

Amerik shig boloh gee yu

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button