Датаграфик шилэн дансНийгэм мэдээ

Дата: Энэ жил Сэлбэ голд 1.2 тэрбумын зургаан тендер зарласан ч Б.Цэцэгийн төсөл олдсонгүй

Иргэн Б.Цэцэг “Сэрүүн сэлбэ” төслийг хэрэгжүүлэхээр болсон талаараа өөрийн нүүр хуудаст мэдээлээд байна. Төслийн хүрээнд БНСУ-ын мэргэжилтнүүд ирж ажиллаад буцсан байна. Сэлбэ голын орчин тойрныг хүүхдэд ээлтэй бүтээн байгуулалтаар тохижуулна хэмээж буй.

Олон нийтийн зүгээс Б.Цэцэгийг тус төслийн хууль журмын дагуу шалгарч, хэрэгжүүлэхээр болсон эсэхийг сонирхож эхлээд байгаа юм.

Тэгвэл, тендер бүртгэлийн сангаас Нийслэлийн ЗДТГ-аас зарласан Сэлбэ голын агуулгатай тендерүүдийг шүүв. Ингэхэд “Сэрүүн сэлбэ” төсөл олдсонгүй.

Харин Сэлбэ гол орчмын бүтээн байгуулалттай холбоотой өөр зургаан тендер байна.

Үүнд:

  1. Сэлбэ голын явган хүний гүүр, тохижилтын ажилд 110 сая төгрөг /Нээсэн  огноо 2022.10.03/
  2. Сэлбэ голын засвар тохижилтод 500 сая төгрөг /Нээсэн огноо 2022.08.08/
  3. Сэлбэ голын баруун талын авто замаас хойшоо шинээр хийгдэх авто зам, замын байгууламжид 1.2 сая төгрөг /Нээсэн огноо 2022.06.27/
  4. Сэлбэ голын засвар тохижилтод дахин 500 сая төгрөг /Нээсэн огноо 2022.06.10/
  5. Сэлбэ голын баруун талын авто замаас хойшоо шинээр хийгдэх авто зам, замын байгууламжид дахин 1.2 сая төгрөг /Нээсэн огноо 2022.05.10/
  6. Сэлбэ голын засвар тохижилтод дахин 500 сая төгрөг /Нээсэн огноо 2022.05.06/ багтаж байна.

Зургаан тендерийн нийт дүн нь 1.25 тэрбум төгрөг болж байна.

Дээрхээс харахад, зургаан тендерийн:

  • Гурав нь ижил дүн, нэртэй мөртлөө өөр өөр огноонд дахин дахин зарлагдсан
  • Хоёр нь ижил дүн, нэртэй мөртлөө мөн өөр огноонд дахин зарлагдсан онцлогтой байна.

Дээрх бүх  тендерүүд материалаа хүлээн авч дууссан байна. Харин нэгийнх нь л шалгарсан байгууллагын мэдээлэл оржээ. Тодруулбал, 2022.08.08-нд нээгдсэн 500 сая төгрөгийн төсөвтэй тендерт “Гегетера тех” ХХК шалгарч, гэрээ байгуулсан байна.

Дахин тодотгоход, “Сэрүүн сэлбэ” төслийн тендер энд байхгүй байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 7, 2022 19:02

ТЭГЭЭД ТЭР ШАЛГАРСАН ГАЗАР НЬ ЮУ ХИЙЦЭН ЮМ ХУДЛАА Л БААХАН МӨНГӨ ТУУХ ГЭЖ БАЙГАА БИЗ.ЦЭЦЭГИЙН ТӨСӨЛИЙГ ХУДЛАА ГАДУУРХАЖ ХАВ ДАРЖ БАЙХГҮЙ ЮУ МУУСАЙН АВИЛАГЧИНГУУД СОЛОНГОСУУД БОЛ ЯС ХИЙНЭ ЭНЭ ТАЛ ДЭЭР Ч ТУРШЛАГАТАЙ ХҮМҮҮС МОНГОЛЧУУДЫН ХИЙДЭГ ГЭДЭГ БОЛ ГОШНОГОНЫ ҮМХИЙ НҮХ ШҮҮ.ЦЭЦЭГИЙН ТӨСӨЛИЙГ ИХЭЭР ДЭМЖИЖ БАЙНА ТЭР ЧАДНАА

Зочин
Зочин
11 сар 7, 2022 22:31
Reply to  Зочин

Хаха

Зочин
Зочин
11 сар 8, 2022 12:21

Мөнгө иддэг арга бгаашд илрүүлээд гаргаад ирэх хүн л �##�га

Холбоотой мэдээ

Back to top button