Нийгмийн

Хан-Уул дүүрэг "Харах Өнцгөө Өөрчилье" сургалтыг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батсайханы 2022 оны
есдүгээр сарын 21-ний А/76 захирамжын дагуу дүүргийн Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад "Харах Өнцгөө Өөрчилье" сургалтыг 2022 оны 10 дугаар сараас эхлэн зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү сургалтын зорилго нь ахлах ангийн сурагчдад хууль, эрх зүйн мэдлэгт
ойлголт өгөх, хувь хүний хандлага, хүүхдийн хүмүүжил, харилцааг сайжруулах болон
сургуулийн орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдэнд эерэг хандлагыг түгээж, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэхэд оршино.

Одоогийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 3000 гаруй сурагчдыг “Харах өнцгөө өөрчилье” сургалтад хамруулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button