УРЛАГ

"Хөх нар"-ын 20 жилийн ойд зориулсан "Best of BLUESUN" үзэсгэлэн гарна

"ХӨХ НАР" Монголын орчин үеийн урлагийн төв нь 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ЭХЛЭЛ-ӨРНӨЛ BEST OF BLUE SUN 3 үзэсгэлэнг 2022 оны арваннэгдүгээр сарын 11-17-ны хооронд үзэгч олон нийтийн хүртээл болгоно. Контемпорари урлаг нь дэлхийн хэмжээнд мэргэжлийн урлаг болж хөгжөөд хэдийн 100 жилийн түүхтэй бөгөөд, урлаг хэмээх тогтсон ойлголтын хүрээг тэлж, нийгмийн асуудлыг гүн гүнзгий хөндөж, хүмүүсийн оюун санааны өөрчлөлтөнд хөтөлдөг төрөл юм. Харин Монгол улсад контемпорари урлаг хөгжиж эхэлсэн нь 20 жилийн түүхтэй бөгөөд, бидний хувьд цоо шинэ урлагийн төрөл болж байна.

Иймд манай Хөх Нар Монголын Орчин Үеийн Урлагийн төв нь контемпорари урлагийг монголд хөгжүүлэх, уран бүтээлчдийг бэлдэх, салбарын өрсөлдөөнийг чанаржуулах зорилготой ажиллаж байна. ЭХЛЭЛ-ӨРНӨЛ үзэсгэлэн нь монголын нийгэмд ус агаар мэт дутагдаж байгаа сэтгэлгээний эрх чөлөө, бүтээлч сэтгэлгээ, шинийг эрэлхийлэх хүсэл тэмүүллийн очийг олон нийтэд өгөх юм.

Үзэсгэлэнгийн байрлал: Аюуд Товерийн хажуу залгаа, шинээр баригдаж буй ITC-International Trade Center Mongolia-ийн 3-р давхарт.

Нээлт: Арваннэгдүгээр сарын 11-нд 15:00 цагт

Холбоо барих: 80031833 /Э.Энхзаяа-Хөх Нар арт директор/ 91091101 /Ж.Анунаран-Хөх Нар арт директор/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button