УЛС ТӨР

Х.Баделханы хүүгийн "Жол" ХХК гүүрийг яаран сандран засчээ

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутагт улсын төсвөөр барьсан модон гүүр нурсан гэх мэдээлэл амралтын өдрүүдэд цахим хуудаст цацагдаж шүүмжлэл хүлээсэн билээ.

Улмаар эл гүүрийг УИХ-ын гишүүн Х.Баделханы хүүгийн "ЖОЛ" ХХК барьж гүйцэтгэсэн болох нь ил болсон. 2021 оны аравдугаар сард 18 метр урттай модон гүүрийг барьж гүйцэтгэсэн. Гүүрийн санхүүжилтын хувьд орон нутгийг хөгжүүлэх сангийн төсвөөр тендерт шалгарч барьсан. Нийт 5 тоннын даац бүхий эл гүүрийг 59 саяар барьсан хэмээн хэвлэлд ам нээсэн байна.

Тэгвэл өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт нурсан уг гүүр амралтын өдрүүдэд сошиалд шуугиан таримагц "Жол" ХХК өөрсдөө гүүрийг дорхноо янзалж орхиод өчигдөр /2022.11.07/ дахин сумын удирдлагуудад хүлээлгэж өгсөн байна.

Ингэж хурдан янзалсны учир юу вэ гэдэгт асуулт байна. Сошиал дүйвээнээс үүдэж асуудлыг ингэж хурдан шийдсэн үү. Бензин ачсан автомашины компанитай тохиролцоод хохирлоо төлүүлчихсэн үү зэрэг асуудлууд анхаарал татаж байна.

Засварласан зургийг бид удахгүй хүргэнэ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ажлын батлагаа 3 жил. Даац хэтрүүлсэн хүн төлбөрөө төлсөн. Гүүрийг шуурхай засварлан аюулгүй болгосон. Буруу юу байнаа? Бид ярих бус шуурхай арга хэмжээ авч сурах хэрэгтэй. Дэлхийн хүмүүс хурд гэж ярьдаг болсон. Манайхан толгой тархины хурд хүрэхгүйгээс мөлхөж мөлхөж мөргөлддөг нь үнэн.

Зочин
Зочин

Яааруу л даарна гэж ингэж яааруу сандаруу барьсан юм чанартай бна гэж байх уу

Зочин
Зочин

Гэмт хүн хэлбэлзэнэ ээ гэж...

Зочин
Зочин

Uchirtai bolood l ingesen

Зочин
Зочин

Udahgvi nurchihwuidee

Зочин
Зочин

Баделхан гишүүн болоод энэ компаниа хүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн ч үнэн хэрэг дээрээ өөрийнх нь хувийн компани. Баян өлгийд давуу эрх эдэлдэг компани

Зочин
Зочин

hoorhii aisan hun yu gedeg bilee...

Зочин
Зочин

Mongo ideh gej hymd zardlaar barisan baih

Зочин
Зочин

Баделхан баян-өлгийд бүрэн ноёрхож байгаа,тавьсан замууд нь монголын стандарт лав биш.

Зочин
Зочин

Барилгын тухай хуулиар бат�##�гааны хугацаа гэж бий. Тэр хугацаанд гүйцэтгэгчийн ажлын чанараас ш�##�тга�##�сан эвдрэл гарв�##� гүйцэтгэгч өөрийн зардлаар засварлана. Тэгээд л засаа биз? Энэнд учирсаад байх юм юу байна?

Холбоотой мэдээ

Back to top button