Автомашины зогсоолын төлбөрийг нэмэх талаар иргэдээс санал авч байна

Авто замын тухай хуульд зааснаар нийслэлийн авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг НИТХ батлах, төлбөр авах үйл ажиллагааны журмыг Нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлэх эрх зүйн зохицуулалттай.
Авто зогсоолын төлбөрийг 10 гаруй жилийн өмнөх тогтоосон үнэлгээгээр авч, замын сангийн орлогыг бүрдүүлж байгаа бөгөөд инфляцтай уялдуулж үнэ тарифыг шинэчлэн тогтоох шаардлага гарчээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт авто зогсоол ашигласны төлбөрийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэх хэмжээ
Цаг | 0-1 цаг/Эхний 15 минут үнэгүй/ | 2 дахь цаг | 3 дахь цаг | 4 дэх цаг | 4 дэх цагаас хойш |
Үнэ тариф (төгрөг) | 1,000 | 1,500 | 2,000 | 4,500 | цаг тутам 4,500 |
Уг тогтоолын төсөлд иргэдээс https://ulaanbaatar.mn/votes холбоосоор санал авч байна. Тус тогтоолын төсөлд нэмэлт санал өгөх бол [email protected] цахим хаяг руу илгээх боломжтой.

Улаанбаатар хотын төв хэсэгт авто зогсоолын хүрэлцээ, хүртээмж бага, олон цагаар автомашиныг байрлуулсны улмаас шалтгаалж иргэд сул зогсоол хайж, үргүй зорчилт хийх, зориулалтын бус газар тээврийн хэрэгслээ байрлуулж, бусдын хөдөлгөөнд саад учруулах зэрэг нь замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх нэг шалтгаан болж байна гэв.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИЙНХҮҮ ОН ГАРААД МОНГОЛЧУУД ЯЛАНГУЯА ЭНЭ МУУХАЙ ЛААРАХ ИДСЭН БУЗРЫН ХОТОД БАЙГАА ИРГЭД ЖИНХЭНЭ БЫСДАГААРАА ЭРГЭЖ ОЛОН САЙХАН ТАНКЧИД ТӨРӨН ГАРАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО.ТӨРИЙН ХУЛГАЙЧУУДАА БИД ТА НАРТ ЯМАР ГЭМ ХИЙЧИХСЭН ЮМ БЭ? ЯАГААД ИНГЭЭД БАЙГАА ЮМ БЭ? ИРГЭДИЙХЭЭ НУРУУН ДЭЭРХ АЧААГ ТООЦОЖ ҮЗЭЭЧ АРАЙ ДЭНДЭНЭЭ ЭНЭ ОЮУНЭРДЭНЭ ХҮРЭЛСҮХ ЗАНДАНШАТАР НАР ЧИНЬ АЙМШГИЙН ХҮМҮҮС ЮМ МАН ЗАСАГЛАСАН ЭНЭ ОН ЖИЛҮҮДЭД МОНГОЛНУУД НЭГ Ч НАР ХАРСАНГҮЙ ДЭЭВЭРГҮЙ ШОРОНД БҮХ НАСААРАА ХОРИГДОХ ЯЛ АВСАН ХӨӨРХИЙ МОНГОЛЧУУДАА ОДОО БОЛЧИХООД БАЙНА ШҮҮ ТЭСНЭ ТЭСНЭ ГЭХЭД ИЙМ БУСАРМАГ ДОРОМЖЛОЛ БАСАМЖЛАЛЫГ ТЭСЭЭД ГАРНА ГЭЖ ҮҮ? ИРГЭДИЙН САНАЛЫГ ХАРГАЛЗАЖ ҮЗДЭГ БИЛ ҮҮ? ИРГЭДИЙН ОЛОНХИЙН САНАЛААР ЗОГСООЛЫН ТӨЛБӨРИЙГ НЭМЛЭЭ ГҮЙЦЭЭ ИНГЭЖ Л ЯДАРСАН ИРГЭДИЙХЭЭ ХАЛААСЫГ СУЙЛЖ ТАНСАГЛАХ МӨНГӨӨ ГАРГАЖ АВЧ БАЙНА ЭНЭ ХУЛГАЙ ДЭЭРЭМ ТОНУУЛ МӨН БИЗ ДЭЭ? ХҮМҮҮСЭЭ ҮГЭЭ ХЭЛЭЭЧЭЭ АРАЙ ХЭТЭРЛЭЭ
Өнөө цаг үед бүх юмны үнэ тэнгэрт хадаж байхад ард иргэдээ яагаад бодохгүй байнаа. Хөрсөн дээр буусан шийдвэр гаргамаар байна.