Эдийн засгийн мэдээ

Ж.Ганбат: Төсөл санхүүжүүлэх зорилгогүй дөрвөн офф-тейк гэрээний мэдээллийг ил болгоно

ЭТТ ХК-иас өнөөдөр /2022.11.08/ мэдээлэл хийлээ. Үүгээр тус компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллахаар Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат офф-тейк гэрээний талаар мэдээллээ.

Тэрбээр "Эрдэнэс таван толгой ХК-ийн тухай мэдээллийг ил тод, цахим болгож байна. Үүнээс хойш компанийн албан сайт дээр олон нийтэд нээлттэй байх ёстой нүүрс борлуулах гэрээний мэдээллүүдийг нийтэлж явна.

Үүнээс офф-тейк гэрээний мэдээлэл анхаарал татаж байгаа.

Офф-тейк гэрээ гэж урьдчилж борлуулан төлбөрөө аваад, дараа нь нүүрсээ гаргах агуулгатай гэрээг хийдэг. ЭТТ ХК дээр дөрвөн офф-тейк гэрээ байна. Тавантолгой-Гашуунсухайт, Богдхан төмөр зам зэрэг дөрвөн төслийг тус гэрээнүүдээр санхүүжүүлж байгаа. Нэг нь маш нууцын, нөгөө нь нууцын зэрэглэлтэй байгаа тул мэдээллийг дэлгэрэнгүй өгөх боломжгүй. Офф-тейк гэрээгээр томоохон төсөл хөтөлбөр санхүүжүүлдэг нийтлэг жишиг бий.

Асуудал гэвэл, төсөл хөтөлбөртэй холбоотой бус дахин дөрвөн офф-тейк гэрээ байгаа нь анхаарал татаж байна. "Чалко" зэрэг дөрвөн том компанитай хийсэн. Эндээс орлого орж ирсээр ирсэн байна. Харин энэ тухай мэдээллийг цаашид ил болгоод явна" гэлээ.

Бид энэ талаар дэлгэрүүлж, эргэн мэдээлнэ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Ганхуяг чинь сайн ажиллаж байсан юм бол яагаад БЭТ томилсон юм бэ? Хулгай нь дийлдэхгүй болсон юм биш үү? Бүх гэрээг ил тод болгоно гээд байсан юун нууц мууц болоод явчихваа? Ер нь юугаа нуугаад байгаа юм бэ? нүүрс зарах гэрээ л биздээ?

Зочин
Зочин

Маш нууц гэж юу гэсэн кг Юм, Хулгайгаа

Зочин
Зочин

Оффтек гэрээний цаана Жонхуу Хүүк 2 ын тохироо байгаа

Холбоотой мэдээ

Back to top button