Эдийн засгийн мэдээЭдийн засгийн уул уурхай

"Туркоиз Хилл Ресурс"-ын хувьцаа эзэмшигчдийн хурал дахин хойшилж, 15-нд болно

"Туркоиз Хилл Ресурс" компанийг 3.3 тэрбум ам.доллароор худалдан авах "Рио Тинто"-гийн саналыг шийдвэрлэх хувьцаа эзэмшигчдийн хурал удаа дараа хойшилж, өчигдөр буюу 8-ны өдөр хуралдах байсан билээ. Тус хурал арваннэгдүгээр сарын 15-нд болохоор дахин хойшилсон юм.

"Туркоиз Хилл Ресурс"-ын хувьцааны ханш "Рио Тинто"-гийн анхны худалдан авах саналаас хойш 16.2 хувиар, жилийн өмнөхөөс 89.8 хувиар өсжээ.

"Рио Тинто" компаниас "Туркоиз Хилл Ресурс"-ын үлдэгдэл 49 хувийг худалдан авах санал гаргаад буй. Гэсэн хэдий ч ""Туркоиз Хилл Ресурс"-ын зүгээс худалдан авах саналд татгалзсан хариу өгсөн юм. "Рио Тинто"-гийн зүгээс есдүгээр сарын 1-нд худалдан авах үнийн дүнгээ 22.2 хувиар нэмж, 3.3 тэрбум ам.долларын санал тавьжээ. Ингэснээр хаалтын ханшаасаа 19 хувь өндөр үнийн дүнг санал болгосон гэсэн үг юм.

Удаа дараа хойшилсон хувьцаа эзэмшигчдийн хурлыг Канадын хууль сахиулагчид энэ удаад ч хойшлуулах эсвэл хэлэлцээрийг цуцлах магадлалтай хэмээн шинжээчид үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button