Нийгэм мэдээЭРҮҮЛ МЭНД

ХӨСҮТ: Омикрон шинэ хувилбарын тохиолдлоор зургаан иргэнийг эмчилж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гурван чиглэлээр мэдээлэл өглөө. Үүнд, томуу төст өвчний цаг үеийн мэдээ мэдээлэл, түүний вакцинжуулалт болон коронавируст халдварын шинэ хувилбарын талаар мэдээлэл өгсөн юм.

Ковид-19 халдварын Омикроны шинэ хувилбарыг бүртгэсэн талаар тодруулбал, манай улсад Омикроны шинэ хоёр хувилбараас зургаан тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, BF7 хувилбараар нэг хүн, BQ1.1 хувилбараар таван хүн эмчлүүлж байгаа ажээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билигтсайхан "Тухайн таван иргэний гурав нь эрэгтэй, хоёр эмэгтэй бөгөөд 18, 19-ний сорьцоос илэрсэн. Тэдэнд халуурах хоолой сэрвэгнэх шинж тэмдгүүд давамгайлсан байна. Өвчтнүүдийн хоёр нь эмнэлэгт бусад нь гэрээр эмчлүүлж байна" гэв.

Мөн BF7 хувилбараар өвчилсөн иргэн хятад хүн ажээ. Тэрбээр Оросод ажиллаж байгаад нутаг буцахын тулд манай улсаар дамжиж байсан аж. Энэ үед халдвар илэрчээ. Тухайн иргэнийг зочид буудалд тусгаарлаж, эмчилж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button