Хөрөнгийн, Крипто зах зээлЭдийн засгийн мэдээ

"Голомт банк" ХХК-ийн нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэжээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 20 дугаар хуралдаан болж нийт 31 асуудал хэлэлцсэн байна.

Тус хуралдаанаар "Голомт банк" ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Банкны реформын хүрээнд банкны системд нөлөө бүхий таван банкуудаас тус банк нийтэд санал болгон гаргах хувьцаагаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн хоёр дахь банк боллоо.

Банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд банкууд нийтэд хувьцаагаа санал болгох /IPO/ ажиллагааг хэрэгжүүлснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөж, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрах юм.

Мөн банкны үйл ажиллагаа илүү тод, нээлттэй болох, банкуудад урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болж, зээлийн гарц нэмэгдэх билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button