Top StoriesВИДЕО КОНТЕНТНИЙГЭМНийгэм мэдээСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: 91 саяар авсан байрандаа зөөврийн ус, модон жорлон хэрэглэж, лаа барьж амьдарч байна

ВИДЕО:

"Өмнө нь айлуудын гэрэл, чийдэн сонин санагддаггүй байлаа. Одоо тог, усгүй, харанхуй байранд цонхоор хараад суухаар их юм бодогдоод л. Айлуудын цонхоор тусаж буй гэрэл бүхэн гоё харагдах юм" хэмээн ярих энэ хүн бол О.Цолмон. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

Эднийх есөн сарын өмнө 37 метр.кв хоёр өрөө байраа заржээ. Залуу гэр бүлүүдийн адил амьдрах орчноо сайжруулъя, хүүхдүүдээ тусад нь өрөөтэй болгоё хэмээн бодсон хэрэг. Ингээд л шинэ байр судалж эхлэв. Зарууд шүүж үзсээр л. Ингэхэд Баянзүрх дүүргийн 16-р хорооны "Шинэ 72" хотхоны байр боломжийн үнэтэй санагдаж. Очоод үзтэл үнэхээр хөөрхөн зохион байгуулалттай, бараг бүх юм нь бэлэн болчихсон байж. Гэрлийг нь дарж үзлээ, асаж байна. Крантыг нь нээтэл ус ч гоожиж байж. Паар нь ч халуун. Хүүхдүүдийнх нь хичээл, цэцэрлэгтэй ч ойрхон байршилд байв. "Гадаах талбайн тохижилт, цахилгаан шат л дутуу. Цахилгаан шат захиалчихсан боловч цар тахлын улмаас ирээгүй хүлээгдээд байгаа. Газар гэсээд дулаан орохоор гадаах талбайгаа тохижуулаад, дөрөвдүгээр сараас айлуудаа хүлээгээд авна" гэсэн тул банкнаас зургаан саяыг зээлэн, зарсан байрныхаа мөнгөтэй нийлүүлэн 100 хувийн төлөлт /91 саяар/ хийжээ.

Гэтэл өнөө авсан шинэ байр нь өнөөдөр /2022.11.10/ тоггүй, усгүй. Улсын комисс ч хүлээж аваагүй. Оршин суугчид гадаах модон жорлонд бие засаж, усаа нэг давхраас зөөнө. Мөн газан плитка дээр хоол, цайгаа хийж, хүүхдүүд нь лааны гэрэлд хичээлээ хийж байна.

ГАЗАР ДЭЭРЭЭС НЬ...

Бид бодит нөхцөл байдлыг сурвалжлахаар очиход үнэхээр л дээрх дүр зураг угтсан юм. Гэрэлтүүлэг ч үгүй, долоон давхар бор байр. Гадаах модон жорлонгоос шээс, баас ханхална. Утасны гэрлээ тусган дотогш орлоо. Нэг давхрын цахилгаан шатны хананд ус авч болох крант байрлуулжээ. Иргэд эндээс усаа авдаг бололтой. Шатаар дээш өгссөөр зорьж яваа айлдаа орлоо. Сурагч охин нь лаа асаачихсан даалгавраа хийгээд сууж байв.

О.Цолмон "Хүүхдийн бичгийн хэвэнд өөрчлөлт орж байна. Багш нь хүртэл яагаад муухай бичээд буйг нь асуух боллоо. Охиноосоо асуухаар "Лааны гэрэлд сайн харахгүй байна, ээжээ" гэж байгаа юм чинь" хэмээх нь тэр.

Тэд энд нүүж ирэхийн өмнө түрээсийн байраар гэр хийж амьдарсан. Шинэ байр нь удахгүй ашиглалтад орчихно гэж итгээд л. Сарын 800 мянгын түрээс төлж долоон сар амьдарчээ. Байр түрээслэх мөнгөгүй болсон тул сарын өмнө тоггүй, усгүй ч өөрсдийн мөнгөө төлсөн энэ байрандаа нүүж иржээ.

Тэрбээр үргэлжлүүлэн "Нэг зүйлд их гомдож байгаа. Манайх анхны захиалагч биш. Анхны захиалагчаас нь 2022 оны хоёрдугаар сард шилжүүлж авсан юм. Хамгийн аймшигтай нь тэр айл энэ байрыг залилангийнх гэдгийг мэдэж байсанд байгаа юм. Мэдэнгүүтээ "Үнэгүй.мн" дээр зар тавьж, хуурамч фэйсбүүкээр мэдээллээ хүмүүст түгээсэн. Бас болоогүй, компаниас авсан гэрээн дээрх үнийн дүн дээр 18 сая төгрөг нэмж манайд зарчихсан байгаа юм. Цагдаа сэргийлэх болоод анхны захиалагчийг нь шүүлгэтэл дугаар нь ашиглалтад байхгүй. Фэйсбүүкээ хаачихсан байсан. Залилуулсанаа мэдэж байсан хэрнээ байраа зарж, давхар залилан хийсэн байгаа юм. Ёстой аминчхан үзэлтэй. Би л мөнгөө авчихвал боллоо гэж хандсан байгаа биз" гэлээ.

ЯМАР КОМПАНИЙН БАРЬСАН БАЙР ВЭ?

Тэдний амьдарч буй "Шинэ 72" хотхон бол 3 блок бүхий 80 айлын орон сууц. А блоконд нь тэд байр авсан.

Хамгийн анх энэ байрны төслийг "Эрчим-Арт" ХХК эхлүүлжээ. Зураг, төслийг нь гаргаж эхлүүлчихээд мөнгөгүй болсон гэх. Иймд "Хатанцамхаг" ХХК-ийг энэ хотхныг барьж, дуусгаад А блокийг ав гэжээ. Одоогоор А блокийн л дотоод засварын ажил дууссан. Тус блокийн 30 айлаас 15 нь харанхуйд, усгүй зутруухан амьдарч байна.

Харин Б, В блокийн захиалгыг 2012 онд авч, захиалагчдаас мөнгийг нь авсан. Гэхдээ одоог хүртэл ашиглалтад ороогүй. Мөнгөө өгсөн иргэд шүүхдээд ч нэмэр олоогүй гэх. Энэ оны наймдугаар сард А блокийнхон "Хатанцамхаг" ХХК-ийг цагдаад өгчээ.

Тухайн үед болсон процессыг хүүрнэх нь: А блокийг худалдаж авсан оршин суугчид наймдугаар сард уулзацгаажээ. Тэдний уулзалтад "Хатанцамхаг" ХХК-ийн захирал Ц.Тулга байсан бөгөөд тэрбээр "Энэ байр ашиглалтад орох боломжгүй. Бид хятад иргэдэд дуудлага худалгаагаар оруулж өндөр үнээр зарах гэж байгаа. Та нар мөнгөө олж авах бол эртхэн буцаах хүсэлтээ өгөөрэй. Буцаалт өгсөн дарааллынх нь дагуу гэрээнд тусгасан дүнгээр чинь буцаалтыг нь шилжүүлнэ" гэжээ.

Өөрөөр хэлбэл, 2018 онд 50 саяар байр авчихсан айлууд 2022 онд буцаагаад 50 сая төгрөгөө аваарай гэж. Тэр үеийн 50 сая төгрөг одоогийн 50 сая төгрөгийн хооронд асар их ялгаа гарна. Тиймээс эрт захиалсан хүмүүс яаж, ийж байгаад л орохоос өөр аргагүй.

Уулзалтад ирсэн хөгшчүүл "Бид мөнгөө өгөөд авсан байраа нэг ороод үзчихье" гэхэд нэг нэгээрээ орж үз гэжээ. "Яагаад" хэмээн тэд ч дайраад орж. Гэтэл нэг хаалган дээр 4, 5-уулаа таараалдаад "Манайх энэ байрыг авсан", "Үгүй ээ, манайх авсан" хэмээн муудалцаж эхэлжээ. Ингэж л А блокийн захиалагчид нэг хаалгыг 4-5 айлд давхар зарчихсаныг мэдсэн байна. Залилан болохыг нь ийн гадарлаж эхэлсэн тул шууд л маргааш нь цагдаад гомдол гаргажээ.

ДАВХАРДЛЫГ ХЭРХЭН ШИЙДЭВ?

Цагдаад гомдол гаргасны дараа есдүгээр сард "Хатанцамхаг" компанийн захирал захиалагчидтай уулзаж "Аравдугаар сард байранд чинь оруулна, өргөдлөө буцаагаад авчих" гэжээ. Ийнхүү тэд ярилцаад, аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулбал, өргөдлөө татахаар болж, үүнийгээ бичгээр ч баталгаажуулаад амжиж. Гэтэл аравдугаар сарын 1-нд байрандаа орохоор ирэхэд тог, усгүй орчин тэднийг угтжээ. Харин одоо "Тог усыг нь манайх шийдэхгүй. "Эрчим-Арт" ХХК шийднэ" гээд гэдийчхээд буй ажээ.

Энэ талаар оршин суугч О.Цолмон "Бид дулаанаа авахын тулд дөрвөн сая төгрөг хувааж төлсөн. Одоо хоёр сая төгрөг гарчхаад буй. Түүнийг мөн л хувааж төлнө. Ном дүрмээр нь тог, усаа авахын тулд 100 гаруй сая төгрөг хэрэгтэй гэсэн. Энэ мөнгийг А блокийн 30 айл хувааж төлөөд тог, устай болцгооё гэсэн ч ажлын зургаа өгөхгүй байна. Биднийг ус ,тоггүй юм чинь шантраад гарна гэж бодож байх шиг байна. Бид энэ байрнаас хөөгдөх юм бол манайх гудамд гарна.

Учир нь ажлаа хийхийн хажуугаар байрны асуудалдаа бүрэн анхаарч чадахгүй байсан тул би ажлаасаа гарчихсан. Нөхөр маань л ажиллаж байна. Уурхайд ажилладаг юм. Уг нь 14, 14 хуваарьтай байсан. Гэтэл энэ байрны залилангаас болоод хуваариа өөрчилж, 21, 7 болгосон. Долоо хоног хотод байх хугацаандаа таксинд явдаг ч юм уу тэ.Улны гэх тодотголтой айл руу ойртоод байна. Энэ жил санхүүгийн хувьд маш хүнд байлаа.

Сая хичээлийн шинэ жилээр хүүхдүүд шинэ хувцас өмсөж, шинэ цүнх үүрээд явж байна. Тэгэхэд би хүүхдүүддээ шинэ хувцас ч авч өгч чадаагүй шдэ. Хуучин цүнх, гутлыг нь угааж, цоорхойг нь оёод,хуучин дэвтэр, номынх хавтсыг нь арчиж өгөөд явуулсан. Ноосон өмд нь цоорчихлоо гэхэд би шинийг аваад өгчхөж чадахгүй болсон. Хүмүүс юун сүртэй юм гэх. Бидэн шиг дөнгөж хөл дээрээ тогтох гэж буй залуу гэр бүл энэ аймар хүнд нийгэмд 100 гаруй сая төгрөгөө алдчихаад гудамд гараад, хүүхдүүдээ хөтлөөд хаашаа явах юм, тийм биз дээ. Одоо ч гэсэн бид маш хүнд байдалд байна" хэмээж байлаа.

ХАМГИЙН АЙМШИГТАЙ НЬ...

"Хатанцамхаг" ХХК оршин суугчдаас квадрат метрийн зөрүү болгож, мөнгө авна гэжээ. Тэр мөнгөөрөө давхардаж нэг байр авсан айлуудын хохирлыг барагдуулах нь. Оршин суугчдын бидэнд өгч буй мэдээллээр тус компани давхардуулж зараад олсон 2 тэрбум төгрөгөөр БЗД-ийн 13-р хороололд орон сууцны хотхон барих гэж газар авчээ. Энэ талаараа тус компанийн захирал "Би БЗД-т газар авсан. Давхардсан айлууд хүлээж чадна гэвэл тэндээс барилга авч болно" хэмээн хэлсэн гэнэ.

Хамгийн аймшигтай нь тус компани иргэдэд зарсан энэхүү А блокоо банк бус санхүүгийн байгууллагад 600 саяар тавьчихсан байгаа аж. Хэрэв шүүх, цагдаа тухайн компани иргэдийг залилсныг тогтоовол оршин суугчид байргүй болох эрсдэл мөн үүсэх нь ээ. Учир нь тухайн ББСБ зээлдээ байрыг нь барьцаалчихна гэсэн үг юм.

БАРИЛГЫН ЗАСВАР, ЗАСАЛ ЧИМЭГЛЭЛ ХИЙХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ КОМПАНИ БАРИЛГА БАРЬЖЭЭ

Улсын бүртгэлийн нээлттэй сайтаас шүүж харлаа. Ингэхэд:

"Хатанцамхаг" компани нь 2008.10.16-нд байгуулагдсан. Цэрэндоржийн Тулга гэж хүн захирлаар нь ажилладаг аж. Тус компани нь "Барилгын засвар, засал чимэглэл" хийхээр зөвшөөрөл авсан байдаг аж.

Харин "Эрчим-Арт" ХХК 2007.05.14-нд байгуулагдсан. Чимэдийн Цэцэгээ гэх хүн захирлаар нь ажилладаг. Компани нь

  • Барилгын материалын жижиглэн худалдаа
  • Аялал жуулчлал
  • Газар тариалан
  • Гадаад худалдаа
  • Барилга угсралт, барилгын зураг төсөл
  • Барилгын засвар, засал чимэглэл хийх зөвшөөрөлтэй байдаг аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-10 08:32

Peeeee ene ch odoo yu hun baitugai nohoi amidrah ymuuu?

Зочин
Зочин
2022-11-10 08:32

Манайхан яагаад �##�иваа юмны чанарын шаардлага гэдэг юманд анхаардаггүй юм бол арай ч дэээ

Зочин
Зочин
2022-11-10 08:33

Энэ одоо байр уу? Хонгил уу? Хүний өч төёнөөн эд хөрөнгиыг авчираад яаж ийм бүдүүн зүрх гаргаж чаддаг байна аа

Зочин
Зочин
2022-11-10 08:33

Arai2 mash muu baina

Зочин
Зочин
2022-11-10 08:34

Шүүхэд өг? Яаж хандаж баына тэгэж л ханд

Зочин
Зочин
2022-11-11 00:34
Reply to  Зочин

Тэгээд нэмэргүй. Шүүхдэхээр тухайн компани ББСБ-ээс авсан зээлээ төлж чадахгүй барилга зээлийн өрөнд хураагдана.

Иргэн
Иргэн
2022-11-10 09:11

Энэ ч нэг зарчим �##�га. Дарга ,авилг�##� , цүнх баригч гээд төрийн �##�бадтай холбоотой асууд�##� байна.

Зочин
Зочин
2022-11-10 09:24

Za bas arai ch dee. Ter zahiral geed bga ni ymar tom amitan be. Barag huleevel hulee chadahgui bol boli geed bgan bishuu. Shorond hataad baij baih ystoi hun tom tom duugaraad baij bna gej odoo yu gsn ug ve

Зочин
Зочин
2022-11-10 09:36

avsan gazriig n bolon barilga barih zasah licenziig n huchingui bolgoj horongiig n huraah hergtei bh

Зочин
Зочин
2022-11-10 09:41

Шүүхэд өг

Зочин
Зочин
2022-11-10 10:04

Утаагүй болъё гэснээ ингээд б�##�айраад байхаар яаж утаагүй болох вэ. Байрны үнийн хөөрөгдөл дээр нэмэгдээд орон сууцанд орох итгэлгүй болгож байна. Энэ т�##�аараа анхаарачээ Хотын захиргаа

Зочин
Зочин
2022-11-10 10:11

Чанарын шаардлага, Аюулгүй байдлыг ямагт 1д таьих хэрэгтэй

Зочин
Зочин
2022-11-10 10:57

Шүүхэд хандах хэрэгтэй !!! Тэгж их мөнгө хэдэн саяаараа өгчихөөд яахаараа усгүй тоггүй лаагаар яаж амьдрах юм бэ хэцүү шдэ бас хүн шдээ !!! Арай л зүрх эмтэрч байна шүү !!ийм байж болохгүй Аль эсвэл мөнгийг буцааж өгөх хэрэгтэйшдээ !!! Яагаад ийм муухай байдаг юм бэ ???

Зочин
Зочин
2022-11-10 11:58

Ямар айхтар луйварчид вэ? Ийм олон хүнийг ингэж хохироож байдаг? Телевиз дууд, шүүхэд өг

иргэнИРГЭН
иргэнИРГЭН
2022-11-10 12:11

ТӨР ЗАСАГ, ШҮҮХИЙН ЗҮГЭЭС ИЙМЭРХҮҮ ЗАЛИЛАГЧ БАРИЛГЫН КОМПАНИУДЫГ САЙН ШИЙТГЭЭД ШИЙДВЭР ГАРГААД ӨГВӨЛ ДАРАА ДАРААГИЙН КОМПАНИУДАД СУРГАМЖ БОЛНО ДОО.

Зочин
Зочин
2022-11-10 12:59

Энэ бол цэвэр төрийн байгууллагуудын буруу! Барилга барих зөвшөөрөл авахад нь хөрөнгийн чадвартай эсэхийг нь ш�##�гаж, ажлаа эхлүүлсэн бол барилгын үйл ажиллагааг сууриа тавьж эхлэхээс нь стандарт ном журмын дагуу явж байна уу гэдгийг нь тухай бүрт нь ш�##�гах ёстой.

Цэцэг
Цэцэг
2022-11-10 13:18

Учир зүй нь олдож з�##�илсан хүмүүс хохирлоо хурдан шударгаар барагдуулж хөөрхий хохирсон оршин суугчид орон байрандаа тухтай амьдарцгаагаасай даа , хууль шүүх төр засгийн баыгууллага асуудлыг нь түргэн шийдээд нэг тийш болгоод өгөөсэй!

Хуц та нар
Хуц та нар
2022-11-10 16:19

gohi ni teneg uhernuud

Дорж
Дорж
2022-11-10 20:29

Хятадуудад дуудлагаар зарах гэж байгаа гэж хуцдагийн. Новшнууд ингээд монгол улсыг Хятадад зараад байх юм.Ийм л�##�арууд үхэж д�##�д ороосой.

Зочин
Зочин
2022-11-10 21:53

Луйварчдыг нь олж шууд бууд.арай юм бишүү.орц байраараа эвлэлдэн нэгдэж луйварчдад хатуу цохилт өгч хохироолоо барагдуул.

Зочин
Зочин
2022-11-11 00:35

Тухайн компанитай байраа з�##�илж зарсан айл гэрээ хийсэн байж таарна. Мөнгөө дансаар шилжүүлсэн байж таарна. Тэгж з�##�илсан айлыг хайж болоогүй юу ?

Зочин
Зочин
2022-11-11 00:38

ордер гарсан байр аваарай

Зочин
Зочин
2022-11-11 00:43

Та бүхэн байр авахаасаа өмнө з�##�хуур�##�гүй олон нийтэд ил байгаа мэдээлэл зөвлөгөөг унших хэрэгтэй. Шийдвэр гаргахаасаа өмнө хэдэн сар суд�##�ж унш. Ингэвэл та бүхэн байр зарах/ авахтай холбоотой маш их з�##�илан бүтэхгүй зүйлс байдгийг мэдэхээс гадна бусад өмнөх хүмүүсийн туршлагаас харв�##� шүүхдээд нэмэргүй олон жил сунжр�##�ддаг заваан зүйл болдог гэдгийг мэдэж авна. Тиймээс дээд зэргээр мэдээлэл олж цуглуулах �##�ь болох сөрөг мэдээлэл ба мэргэжлийн хүмүүсийн өмгөөлөгчийн зөвлөгөө олж унших. Мөн бусад хүмүүсийн түүх уншиж хэрхэн з�##�илдгийг мэдэх түүнээс урьдчилан сэргийлэхийг хичээх хэрэгтэй. Заваарсан юм болдог байсан шүү. Энэ айлын хувьд бэлэн мөнгөөр авч байж ийм байр худ�##�даж авдаг харамс�##�тай байна. Бэлэн мөнгөөр дуртай байраа авна. Гол нь судлах хэрэгтэй байдаг юм. Зүгээр дэлгүүрээс ороод бараа авч байгаа биш. Өөрсдөдөө зовлон авчрахгүйн тулд удаан суд�##�ж байж их мэдлэгтэй болохоор аяндаа яах ийх чинь тодорхой болж ирдэг. Суд�##�гаагүй шууд ингэж болохгүй. Ядаж наад компани чинь хэдэн жилийн өмнө барилга босгож зарж байсан түүх байна уу судлах хэрэгтэй. Хууль дүрэм суд�##� Үнэгүй зөвлөгөө өгдөг утсыг ашиглаж зөвлөгөө ав. Бүгд нийлээд тунгаа. Үнэхээр харамс�##�тай байна. Амьдр�##�д гаргадаг чух�##� шийдвэрүүдээ битгий ингэж яарч хайнга гаргаж бай гэж хэлмээр байна. Би уншсан. Заваан баахан шүүхээр орсон ч хүмүүс хохироод үлддэг бололтой байсан.

Зочин
Зочин
2022-11-11 00:52

Танай гэр бүлийн хувьд з а лилж зарсан хүнээ олж шүүхэд өгч мөнгөө авах ганц боломжийн арга байна. Шүүх үүнийг бол маш амархан з�##�илангийн хэргээр шийдэж өгч чадна. Цагдаагаас өргөдлөө буцааж авахгүй л байх нь дээр. Цагдаатай нийлж тэр з а лилагчаа хайх хэрэгтэй. Өөрөөр энэ компанитай бол ярилтгүй юм байна. Танайхтай гэрээгүй учраас. Та нарыг байхгүйтэй адил тооцно. Хятадуудад зарв�##�... Толгойгоо ажиллуулж тэр з а лилсан хүнийг олох хэрэгтэй.

Irgenirgen
Irgenirgen
2022-11-11 08:35

Bair ch bai yu ch bai hudaldan avahdaa mash sain sudalj avch bh heregtei.

Зочин
Зочин
2022-11-11 11:32

iim yum barichaad hun oruulchaad bj bdag arai yuma

Холбоотой мэдээ

Back to top button