Нийгмийн

ФОТО: Хэлмэгдэгсдийн музейн ӨЧИГДӨР ба ӨНӨӨДӨР

Өчигдөрхөн Хэлмэгдэгсдийн музей Улаанбаатар хотноо дүнхийж байв. Харин өнөөдөр газрын хөрснөөс арчигджээ. Монгол улсад түүхэн дурсгалт соёлын өвийг үгүй хийх нь алга урвуулах төдий амархан болохыг энэ үйл явдал баталлаа.

Өчигдөрхөн Хэлмэгсдийн музейг нураахгүй, сэргээн засварлана гэж иргэдийн чихэн дээр цэцэг ургуулж байлаа. Харин өнөөдөр иргэдийг хэрхэн хуурч, хэрхэн “араар нь тавьж” болдгийг харууллаа.

Өчигдөр /2019.10.07/
Өнөөдөр /2019.10.08/

Өчигдөр П.Гэндэнгийн нэрэмжит сангаас мэдэгдэл гаргасан бөгөөд уг мэдэгдэлд:

Сэргээн засварлах төсөл хэрэгжсэнээр:  

1. П.Гэндэнгийн амьдарч байсан байшинг буулгаж, муудсан хэсгийг нь орлуулан дахин сэргээн босгоно;

2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей уг байшинд хэвээр үйл ажиллагаагаа явуулна. Шинээр ашиглалтад орох музей нь орчин үеийн музейн стандартын шаардлага хангасан, музейн үзмэрүүд байрлуулах, үзэсгэлэн гаргах илүү их боломжтой болно;

3.Төсвийн нэг ч төгрөг гаргахгүйгээр, өөрийн боломжоор хөрөнгө оруулалтыг хийж байна гэжээ.

Буулгаж, муудсан хэсгийг орлуулан дахин сэргээн босгоно гэж дээрх тайлбарын нэгдүгээрт бичсэн боловч Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаярын 2019 оны долоодугаар сарын 26-ны өдөр баталсан зөвшөөрөлд 22 давхар барилга барихаар болсон тухай тусгажээ. Сануулахад, дээрх газрыг 2008 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 379 дугаар шийдвэрийг үндэслэн уг музейг “П.Гэндэнгийн нэрэмжит сан” ТББ-д музей конторын зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон байдаг аж.

Ийнхүү өнөөдөр газрын хөрснөөс арчигдсан соёлын өвийн оронд 22 давхар шилэн барилга сүндэрлэхээр болсон байна.    

Т.САНТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Өчигдөр /2019.10.07/
Өнөөдөр /2019.10.08/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өвгөн
өвгөн
2019-10-08 19:22

Ална даа таануусыг...

Зулаа
Зулаа
2019-10-08 21:55
Reply to  өвгөн

Яадаг муу новшнууд вэ?! Хайран дурсг�##�!!! ????????☠????

Зочин
Зочин
2019-10-10 11:23

Гэндэн гэдэг хүн амьдарч байсан гэхээс өөр түүхийн ач холбогдол үнэ цэнэгүй хуучин байшин ш дээ.

lolzma
lolzma
2019-10-31 09:22

Naanaa heden davhar auto zogsool barichihaachde tuvd ter tusma naad havid chn mashin tavih gazar oldodgui shd

Холбоотой мэдээ

Back to top button