Top StoriesЯрилцлага

Ж.Энхцэцэг: Ц.Батболд миний шавь, харин захирлаар ирээд өрөөний бурхан тахилыг минь гаргаж хаясан

“Өргөө” амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэгтэй ярилцлаа.

-ЖИРЭМСЭН ЭХИЙГ ШАТАН ДЭЭР ХОНУУЛСАН АЖИЛТНУУДАА ЗЭМЛЭЖ БАЙГАА БИЧЛЭГИЙГ ЁСЗҮЙН АЛДАА ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙНА-

-Танай эмнэлэгт ямар үйл явдал өрнөсний улмаас та ажлаа өгөх болов?

-Энэ талаар их олон ярьсан даа. Асуудал бол одоогоор ажлаа хийж байгаа 4-5 дунд шатны дарга нарын түвшинд яригдана. Эмчилгээ үйлчилгээний чанартай холбоотойгоор үйлчлүүлэгч хохироод байхад шалтгааныг нь илрүүлэхийн тулд ажилладаггүй, дахин гаргуулахгүйн тулд ямар нэгэн ажил зохион байгуулж хамт олноо уриалан чиглүүлдэггүй,  мөн цөөн тооны эмч, сувилагч нарын мөнгөний урсгалыг хааснаас, зарим олон жил нэг албан тушаалд  зүгээр суучихсан, ажлын шаардлага тавихаар дарамт хэмээн үзээд өөрөө өргөдлөө өгөөд гарчихсан, ямар ч ажлын чадваргүй, сэтгэлгүй хэдхэн хүмүүсийн асуудал яригдаж байгаа гэж үзэж байна. Жилийн өмнө гарчхаад одоо хүртэл ажил олддоггүй, орсон ажилдаа тэнцдэггүй, боломж байвал буцаж ороод  зүгээр сууж хов ярина гэсэн зорилго бүхий хэдхэн хүний зохион байгуулсан үйл ажиллагаа шүү дээ. Эмч, сувилагч нарыг загнаж байгаа жил гаруйн өмнөх бичлэгийг үндэслэн ёсзүйн алдаа гаргасан гэж сайд мэдээлж байна лээ. Гэтэл тэр бичлэг дээр үйлчлүүлэгч жирэмсэн эхийг хохироож, өвдөөд зовуурьтай байхад нь эмч үзэлгүй, сувилагч олдохгүй шатан дээр хонуулж ёсзүйн алдаа гаргасан ажилтнуудаа эмнэлгийн дарга зүй ёсоор шаардлага тавьж, зэмлэж байгаа бичлэг шүү дээ. Би үүнийгээ ёсзүйн алдаа гэж үзэхгүй байна. Харин сайдын ёс зүйд гайхаж, эргэлзэж байна. Гэхдээ энэ шалтаг нь байх. Шалтгааныг нь сайн мэдэхгүй юм. Миний тавьдаг шаардлага, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд бол бүгд зөвхөн үйлчлүүлэгчийн төлөө, ёсзүйн хэм хэмжээг сахиулах гэсэн зарчимч шаардлагууд байсан.

-Таныг ажлаа хүлээж авснаас хойш 138 хүнийг ажлаас нь халсан гэдэг асуудлаар буруутгаж буй. Үүн дээр тайлбар өгөөч?

-Та бодоод үз дээ. Би 2021 оны хоёрдугаар сарын 25-нд томилогдож ажлаа авсан. Цар тахал газар авсан, ид хөл хорионы үе байсан. Юун хүн халах, эмнэлгийн ажилтнуудын хүч хүрэлцэхгүй улс даяараа л юм болж байсан. Дээрээс нь манай төрөхийн 400 гаруй ажилтны 138-ыг нь халчихаар тэр газар ажиллах боломж байх уу гэдгийг энгийн логикоор бодоод үз дээ. Гэтэл манай эмнэлэг өөрсдийн төрөх ээжүүдээс гадна корона туссан энгийн хүмүүст зориулж 250 ор дэлгэсэн байсан. Хүн хүчний хүрэлцээ маш муу байсан. Ийм үнэмшилгүй яриа яагаад яваад байгааг ойлгохгүй байна. Үүрэг гүйцэтгэгч дарга нь эхлээд ажлаа сайн судалж байж ярих ёстой байх. Амаржих газар ирээд хагас өдрийн дараа дүгнэлт хийж ярьж болохгүй. Үнэн бодит байдлыг дүгнэх газар олдох байх гэдэгт эргэлзэхгүй байна.

-Та яг хэдэн хүн халсан юм бэ?

- Жил найман сар ажиллахдаа ажил олгогчийн санаачлагаар, удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрээр нийт зургаан хүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Эмнэлгээс 94 сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж хулгайлсан хүнийг халсан. Ажлын байран дээр удаа дараа архидан согтуурч танхайрсан хүмүүсийг халсан. Төрөх эмнэлэг хоёр хүний амийг зэрэг хариуцдаг газар. Согтуугаар ажил үйлчилгээ үзүүлэх ямар ч боломжгүй. Ийм байдлаас болж эх, нярай эндсэний дараа би тэднийг халах ёстой юу? Би тэгж бодохгүй байна. Би тэднийг явуулах ёстой цагт  нь халсан. Бас энэ эмнэлгийг архинаас ангид газар болгосон.

-ЗГХЭГ-ын ажлын хэсэгт та ажлаа тайлагнасан уу. Таныг сонсов уу?

-Хийж байсан ажлуудаа тайлбарлаж, асуултад хариулсан. Мөн энэ бүхнээ бүгдийг бичгээр өгсөн.

-Таны захирлын суудалд санаархагчдын акц явсан гэж харах нь бий. Энэ хэр үнэний ортой гэж бодож байна?

-Би тийм нарийн ширийн юм мэдэхгүй байна. Энэ суудалд хэн ч байсан мөнхийн дарга байх боломжгүй. Би л ажил хариуцаж байгаа үедээ хийсэн шиг хийж, эрүүл ээжүүд эрүүл хүүхдүүдээ тэврээд баярлан гэртээ гардаг аз жаргалын өргөө болгож хувиргая л гэж бодсон. Миний ажиллаж байх хугацаанд эхийн эндэгдэл нэг ч гараагүй. Ураг нярайн эндэгдэл буурсан байгаа. Энэ бол амаржих газрын ажлын хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бөгөөд мөрөөрөө ажлаа хийж буй эмч ажилчдын  маань гавьяа билээ.

-Үндэслэлгүйгээр халагдсан нь тогтоогдвол та албан тушаалдаа эргэж очих уу?

-Засгийн шийдвэрийг би тааж мэдэхгүй байна. Гэвч шударга ёс гэж байдаг бол олон мянган үйлчлүүлэгч, эхчүүд хүүхдүүдийн төлөө үнэнч шударгаар ажилласан маань тогтоогдох байх гэсэн итгэл байна. С.Энхболд сайдын шийдвэрээс үндэслэн Д.Амарбаясгалан сайд ажлын хэсэг байгуулан амаржих газарт бүтэн хоёр долоо хоног ажиллуулсан нь надад итгэл найдвар төрүүлсэн. Хариуцлага, шударга ёсыг эрс сайжруулж, шинэ түвшинд гаргах зорилго тавьсан Засгийн газрын зорилтыг тууштай үнэнч хэрэгжүүлснийхээ төлөө буруудна гэж огтоос бодохгүй байна. Би залуу сайдад итгэж байна.

-Таныг ажлаа өгснөөс хойш, тухайн үед таны эсрэг ажиллаж байсан хүмүүс албан тушаал ахисан гэх яриа бий. Энэ үнэн болов уу?

-Миний бас нэг гайхлыг төрүүлсэн зүйл гэвэл намайг ажлаас чөлөөлчхөөд чөлөөлөх шалтгаан болсон нөгөө талын хүмүүсийг байлгаж байгаад шалгасан явдал. Хоёр талын үнэн зөвийг тогтоох гэж байгаа бол маргалдагч хоёр талын байр суурийг тэнцвэртэй байлгах ёстой. Тэгээгүйд гайхаж байгаа. Гэхдээ шалгалтын дүнд нөлөөлөхгүй биз ээ гэж бодож байна.

Тэдгээр хүмүүс миний эсрэг ажилласан гэж бодож байгаа бол тийм биш. Миний эрх ашиг бол ажлын эрх ашиг л байсан. Тэр нь үйлчлүүлэгчийн, эх нярайн эрх ашиг гэсэн үг. Энэ эрх ашгийн эсрэг явсан хүмүүс. Бас амаржих газраас үйлчлүүлэгчийг дундаас нь авдаг, үнэгүй хийх үйлчилгээг асар өндөр үнээр хувийн эмнэлэгүүддээ үйлчилдэг гэх мэт нь амаржих газрын орлогыг дундаас нь зувчуулж байгаатай ялгаагүй. Энэ орлогыг дундаас нь хулгайлснаар Өргөө амаржих газар ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсийг нэмэх, амьжиргааг дээшлүүлэх боломжийг давхар хулгайлж байгаа гэсэн үг. Би хулгайтай тэмцсэн.

-ХҮН ТӨРӨХ ГЭЭД ӨВДӨЖ БАЙХАД ДУГТУЙ НЭХЭЭД ЗОГСОЖ БАЙДАГ ХҮМҮҮСТЭЙ Л ТЭМЦСЭН-

-Хулгай, хахуультай яг яаж тэмцсэн юм. Дэлгэрүүлээч?

-Үйлчлүүлэгчээс мөнгө авахгүй бол хөдлөхөө больсон хүмүүсийг хүний төлөө ажилладаг байхыг шаардсан. Хүн төрөх гээд өвдөж байхад дугтуй нэхээд, ар гэрээс нь мөнгө нэхээд байвал ямар байх вэ. Ээж, үрийн амьтай холбоотой болохоор ар гэрийнхэн нь хэл амгүй шууд л мөнгө төлдөг. Монголд ийм үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг. Ийм үйлчилгээгээ сэтгэл хангалуун авах гэж эрүүл мэндийн даатгалд иргэд мөнгө төлдөг гэж би ойлгодог.

Өргөө амаржих газар үнэгүй хийх боломжтой дурангийн хагалгааны аппаратыг бүтээж тавьчхаад үйлчлүүлэгчээс хоёр сая төгрөг нэхээд хувийн эмнэлэгтээ энэ үйлчилгээг үзүүлдэг. Хувиараа үйлчлүүлэгчээ олоод үйлчлэхийг хэн ч хориглохгүй. Харин үнэгүй үйлчилгээ авах ёстой хүмүүст боломжтой бүх үйлчилгээг хууль номын дагуу үнэгүй л үзүүлэх үүрэгтэй газар шүү дээ. Мөнгө өгч чадахгүй, амьдралын боломжгүй үйлчлүүлэгч үйлчилгээ авч чадахгүй болчихож болохгүй биз дээ.

-Ажилчдаа дарамталсан гээд байгаа шалтгаан нөхцөлүүд нь юу байв. Яг ямар дарамт үзүүлсэн юм бэ?

-Асуудлыг хэн юу гэж харахаас болдог байх даа. Ажлын байрны чанд хатуу шаардлага  нь хариуцлагагүй, дураараа, зоргоороо байсан цөөн хүмүүст дарамт гэж ойлгогдсон байх. Ажилдаа хариуцлагатай, чамбай, нямбай олонхид таалагдаж ажлаа шударгаар үнэлүүлэх боломжтой болсон нь харин ч завшаантай байсан байх. Миний хувьд дээр хэлсэнчлэн ээжүүдэд, нярайд хамгийн сайн үйлчилгээг хамгийн сайнаар үзүүлэхийн тулд шаардлага өндөр тавьж ажилласан, хойшид ч тийм л байх болно. Гэхдээ би дандаа л шаардлага тавиад байсан юм биш, ажилчдын төлөө хийсэн зүйл их бий. Гагцхүү түүнийгээ ярих нь хэт даруу биш болох болов уу гэж бодоод ярихгүй байгаа.

-Жишээ нь та ажилчдынхаа төлөө юу хийв?

-Жишээ нь ковидын тасагт ажиллаж байсан эмч ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлсан. Энэ наймдугаар сард бүх ажилчдын цалинг 20%-аар нэмсэн, шөнийн болон илүү цагийн нэмэгдлийг үндсэн биш дундаж цалингаас боддог болсноор тэдний гар дээр очдог мөнгө нэмэгдсэн. Эмнэлгийн ажилчид шууд төсвөөс биш гүйцэтгэлээр цалинждаг болсон нь ийм боломжийг дарга нарт олгосон сайн шийдэл болсон юм. Улирлын урамшууллыг цаг тухайд нь өгч байлаа. Ажлын байрны таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч олон өрөө тасалгааг засаж янзалсан. Бид цаашид нөөц бололцоондоо тулгуурлан үүнээс ч илүү ажиллаж ажилчдынхаа гар дээр очдог мөнгийг нэмэгдүүлэхээр олон ажил төлөвлөж байсан. Ажилчдынхаа амьжиргааны түвшний судалгаа авч үе шаттайгаар шийдвэрлэж ажиллахаар төлөвлөж байлаа. Ажилтнуудынхаа хуулийн, хүний эрхийн, мэргэжлийн мэдлэг дээшлүүлэх сургалтуудыг тасралтгүй хийдэг, ажлын байрны уур амьсгалыг хүн бүхэнд таатай болгохын тулд хүн рүү нь хандсан, хамт олондоо хандсан арга хэмжээнүүдийг байнга зохиодог байсан. Залуу эмч нарыг сургаж, ажлын байранд нь дэвшүүлэн ажиллуулахын зэрэгцээ ахмад эмч нараар шавилан сургах тогтолцоог сэргээсэн гээд энэ бүхнийг тоочих ч хаашаа ч юм дээ. Ер нь миний тавьдаг хатуу шаардлага бол албадын дарга, тасгийн эрхлэгч нар, дунд шатны албан тушаалтнуудын ажлын хариуцлагыг л нэмэгдүүлэх шаардлага л байсан юм шүү дээ.

-Төрсөн эхчүүдийн эхэсийг худалдаалдаг сүлжээ хүртэл үүссэн байсан юм биш үү? Түүнийг та мэдэж байсан уу?

-Манай удирдлагын багийнхан надад энэ талаар мэдээлж байсан. Түүнийг баттай болгож байгаад бүрэн танилцуулахараа ажиллаж байсан юм билээ. Зөвхөн энэ биш бидний төлөвлөн хэрэгжүүлж байсан олон сайхан ажил тасалдсанд харамсаж байна.

-ЖИЖИГХЭН БҮДРЭЭД ӨНДИЙХИЙН ТӨДИЙД ХҮНИЙ ЧАНАР ЯРАЙТАЛ ТАНИГДДАГ НЬ САЙХАН-

-Таны үүргийг түр гүйцэтгэж байгаа Амгалан амаржих газрын захирал таны халсан хүмүүсийг буцааж авч байгаа гэх юм. Үнэн үү?

-Одоо тэнд юу болж, хэнийг авч, хэнийг халж байгааг би яаж мэдэх вэ дээ. Архи ууж, ажлын хариуцлага алдсан, үнэтэй тоног төхөөрөмж эмнэлгээс хулгай хийдэг хүмүүсийг буцааж авч байгаа бол сонин л юм байна. Минийхээр бол тийм байх боломжгүй.

Би танд дээр хэлсэн, хоёр жилд зургаан хүн халсан гэж. Харин ямар нэг ар гэрийн, хувийн шалтаг шалтгаан тоочиж өөрсдийн хүсэлтээр өргөдлөө өгөөд ажлаас гарсан хүмүүсийг буцааж авах нь үнэндээ маш зохисгүй үйлдэл. Яагаад гэвэл тэд өөрсдийн хүсэлтээр гарахдаа ажилгүйдлийн тэтгэмж дөрвөн сая гаруй төгрөг нийгмийн даатгалын сангаас авдаг. Төрөөс ийм мөнгө авчихаад буцаад сонгон шалгаруулалтгүйгээр ажилд авч байгаа бол хууль зөрчсөн ажиллагаа болно. Ер нь ямар ч ажлын байранд ажилтан авахдаа хууль журмын дагуу заавал нээлттэй сонгон шалгаруулалт хийх ёстой байдаг.

-Өргөө амаржих газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа хүн таныг 1,5 тэрбум төгрөгийн эмийн өр үлдээсэн гэж байна билээ?

-Ямар ч өр байхгүй. Эм нийлүүлдэг байнгын цөөхөн компанитай, тэдэнтэй үгссэн дунд шатны дарга нарт шаардлага тавьсан, тендер шалгаруулалт амжилтгүй, гэрээний байдал хангалтгүй би мөнгө гаргах боломжгүй тул энэ бүхнийг цэгцлэхийн тулд түр зогсоосон. Эмийн мөнгө эмнэлгийн дансанд бүрэн байгаа.

-Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батболд таны шавь гэж сонссон. Шавь тань таныг үгүйсгээд байгаа нь тэр үү? 

-Яг докторын ажлыг нь удирдаагүй. Гэхдээ эх барихын “А” заасан миний шавь гэдэг нь үнэн. Төрийн ажлыг багш, шавь хэн ч хоорондоо солилцож болно. Гагцхүү хүн чанараа алдахгүй байх нь чухал юм даа. Төр ажлаа авч болно, дараагийн хүндээ ёслол төгөлдөр хүлээлгэж өгөөд явна гэж бодож байсан. Гэтэл миний шавь түр үүрэг гүйцэтгэхээр очихдоо багшийнхаа өрөөний бурхан тахилыг үүдэнд гаргаж шалан дээр  хаясан нь итгэмээргүй санагдсан. Номын шүүгээ авахаар миний туслахыг очиход номын шүүгээгээ түр үлдээгээч, маргааш хэрэглэх шаардлага байна гэсэн байна билээ. Жижигхэн бүдрээд өндийхийн төдийд хүний чанар ярайтал танигддаг нь сайхан юм даа.

Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
70 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-10 08:20

Дотор нь ажилдаг эмч сувилагчаас асуухад л аймаар гэдэг юм бна лээ энэ авгайг

Зочин
Зочин
2022-11-11 15:36
Reply to  Зочин

Битгий атаархаа.Та нар .

Ххххххх
Ххххххх
2022-11-10 17:45
Reply to  Зочин

Чи зүгээр арил. Суганы үс, �######� долоогч

Зочин
Зочин
2022-11-10 10:30
Reply to  Зочин

Ажилтанаа үйлчлүүлэгчдийн өмнө загнаад естой гөлөг болгож байсан. Тэр үйлчлүүлэгч би ЯМАР ХҮНЭЭР эмчлүүлж байна гэж бодно.2т эмч хүн үйлчлүүлэгчдийн өмнө даруулчихаад дахиад тэр өвчтөнөө үзэхдээ сэтгэл санаа нь маш тавгүй байх болно.3 т тэр захир�##� ТЭГЭЖ эмч ажилтанаа үйлчлүүлэгчдийн өмнө зарласнаар өөрийг дөвийлгөж бусдыг хэн ч биш гэж бодогдуулахаар ажиллаж ээ.Бас цагдаагийн цагдаагийн харьцаа нь ажилчдаа ДУРААРАА захирч ноерхолоо тогтоох гэсэн 2 хүний санаа санаачлага юм.

Эмч
Эмч
2022-11-11 19:20
Reply to  Зочин

Эх хүүхдийн амь нас эрүүл мэнд яригдаж байхад үйлчлүүлэгчийн хажууд загнуулах юу ч биш. Тэр эмч ажилдаа сэтгэлтэй хариуцлагатай хандсан бол үйлчлүүлэгчийн өмнө загнуулахгүй байх байсан. Хариуцлагагүй эмч үйлчлүүлэгчийн өмнө загнуулах эсвэл эх хүүхдийн эрүүл мэнд амь нас хохирох 2-ын �##�ь нь таныг тавгүй байлгах бол.

Ххххххх
Ххххххх
2022-11-10 17:45
Reply to  Зочин

Манай Монголчууд ялархаад сурчихсан. Ажлын ача�##�лыг даадаггүй. Үг хэлвэл ажлын дарамт, дарангуйлагч болчихно. Хэн ч тэнд эмч бол гэж �##�б�##�аагүй

Ххххххх
Ххххххх
2022-11-10 17:43
Reply to  Зочин

Чи дотор нь ажилладаг юм уу?

Зочин
Зочин
2022-11-10 12:46
Reply to  Зочин

Мафижсан багийн хүмүүс, хүнийг байхын аргагүй болгож, ийм байд�##�д хүргэж байгааг ойлгох хэрэгтэй.
Маш их эсэргүүцэлтэй, өдөр бүр тулаад ирэхээр стресс дээд цэгтээ хүрч, уурлахаас аргагүй болно

Зочин
Зочин
2022-11-10 08:23
Reply to  Зочин

Ажлыг хууль дүоэм, журмын дагуу хий гэж шаардлага тавьдаг хүн л аймаар хүн болдог шүү дээ. Энэ хүнийг аймаар гээд байгаа хүмүүс ажлыг ц�##�гардуулдаг, хууль дүрэм, журам зөрчдөг л хүмүүс байгаа доо.

Зочин
Зочин
2022-11-10 17:41
Reply to  Зочин

Заваан авгай зүгээр яваад өгч чаддаггүйээ

Зочин
Зочин
2022-11-10 18:38
Reply to  Зочин

Чи дотор нь ажилладаг идээ бээрэндээ бугшсан авилга авдаг эмч үү ? Эсвэл тэндний гэр бүлийн хүмүүс үү ? Ёс зүйтэй ажилла даа чадку зүгээр �######�са нь дээр

Зочин
Зочин
2022-11-10 08:21

Ажилчидааа гарах гэхээр ц�##�ингийн зээл авсанаар нь боогдуулж маш их парамт шах�##�т үзүүлдэг байсан юм бна лээ сайн ш�##�гааарай

Зочин
Зочин
2022-11-10 08:21

Gadnaaa gylantsag, Dotrooo palantsag gdg chin l ene hundeee

Зочин
Зочин
2022-11-10 08:23

Мулгуу аргаар удирдагч хийж байсан хүн. Ажилчиддаа ц�##�ингаар нь дарамт�##�ж ажилуулдаг

Зочин
Зочин
2022-11-10 08:24

Одооны з�##�уус уйвайгүй болсоон. Ёс зүйгүй, мөнгө, �##�бан туша�##�ын төлөө нүдээ ухахаас буцахгүй, дарга сайд бол сайхан долоодог. Хөгийн гарууд болсон шүү дээ.

Зөв шаардлага тавьж байсан байна
Зөв шаардлага тавьж байсан байна
2022-11-10 09:19

Шударга үйлдэлтэй л эмч байна.

Зочин
Зочин
2022-11-10 09:40

Бид биш хууль шүүх үнэн худлыг нь тогтоох биз ээ

Зочин
Зочин
2022-11-10 09:47

Бас бурхан тахилтай аййнн? кккк

Зочин
Зочин
2022-11-10 09:54

Юун өрөөний минь бурхан тахил вэ. Бурхдаа гэртээ л з�##�.

Зочин
Зочин
2022-11-10 10:10

Бид шүүгээд яах уу дээ

Solongoo
Solongoo
2022-11-10 10:18

sonin, sityg heruuliin talbar bolgohoo bolimoor yumaa, neg hun ajlaa uguu l biz, hend hamaatai yu n sonin bnaa, uursdiiguu uursduu l popruulah yum

Зочин
Зочин
2022-11-10 10:47

Ер нь ёс зүйгүй болсон цаг. Сургасан шавь нар нь багшийгаа эргээд мөргөдөг болсон тийм муухай ухамсаргүй шавь нар байдаг. Юу ч мэдэхгүй жулдрай орж ирээд багшаараа А үсэг 10-ын тоо за�##�гаж сурчхаад том болсон хойноо багштайгаа хэрэлдэж доромжилж байдаг шавь байдаг. Ийм муухай ухамсаргүй хүмүүс олон олон болсон.
Багшийнхаа өрөөнөөс бурхныг нь гаргах юу ч биш.

Зочин
Зочин
2022-11-10 11:10

Бурхан шүтээнээ сэтгэл дотроо тээж яв. Өөрийн гэр орон байгаа аятай хаа явсан газраа бурхан тахил өрдөг, гэр бүл авгай хүүхнийхээ зураг тавьдаг �##�бан туша�##�тныг ойлгодоггүй.

иргэнИРГЭН
иргэнИРГЭН
2022-11-10 11:51

БУРХАН ТАХИЛ ГАРГАЖ ХАЯХ Ч ХАЯЖ БАЙГАА ХҮНДЭЭ ИХ МУУГААР ТУСДАГ ЮМ ДАА.

Зочин
Зочин
2022-11-10 12:08

Албан өрөөндөө элдэв бурхан , тахил байлгана гэдэг байж болохгүй асууд�##� шүү дээ. Тийм л шүтлэгэтэй юм бол гэр орондоо л байлгахгүй юу. Ялангуяа төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс ингэж болохгүй. Энэ т�##�аар шавиа муулаад байх хэрэггүй.
Бусад нь хэн мэдлээ.

Зочин
Зочин
2022-11-10 12:49
Reply to  Зочин

Бурхан тахилын буруу энд ямарч хамаагүй. Төрийн өндөрлөгүүд өрөөндөө тахиад л байж байдаг зүйл.

Зочин
Зочин
2022-11-10 12:27

Зсссссс

Зочин
Зочин
2022-11-10 12:42

Ямар ч үед хүн чанараа гээхгүй байх нь л чух�##�.
Ямар ч юм өнөөдрөөрөө бөйдаггүй.
Хар цагааныг ялгаж чаддаг, хүлээцтэй, �##�сыг харах чадвартай байж, хамт олныг удирдаж чадна.
Амиа аргацаасан зан хол явахгүй.Арчаагүй хүний илрэл

Зочин
Зочин
2022-11-10 13:05

Энэ хүн харваас энхийн цагаан тагтаа яав ч биш!!!!! Төрийн байгууллагуудад ямар нэгэн аргаар бугшчихсан түмэн авгайчуудын нэг байна!!!! Манай барилгын с�##�барт бол иймэрхүү авгайчууд тоймгүй олон ш дээ!!! ккк

Зочин
Зочин
2022-11-10 15:46

Ene hvn uuruu ch gesen tm ariun tsagaan hvn bish deg ee. Zogsoo zaigvu hewleleer uuriiguu magtuulj garch ireeel kkk yasan ch bayka yum. Burhan tanilaa gertee shut tehuu. Shugden mugden n yumuu haashaaan ????????????

Уншигч
Уншигч
2022-11-10 16:33

Өөрийгөө зөвтгөөд байх хэрэггүй эмч ажилчидтайгаа зөв харьцаж шаардлага тавих хэрэгтэй цагдаагийн хүүхэн шигээ харьцдаг бол хэн дуртай байх вэ шавь нь ч гэсэн зангий нь гадарладаг болоод хүндлээгүй биздээ сайн багш дарга байсан бол ажилтанууд нь шавь нь хүндлээд өөр байх байсан

ЗОЧИН
ЗОЧИН
2022-11-10 16:37

АЖИЛЛАА БҮРЭН ХҮНИЙ ТӨЛӨӨ ГАРГААГҮЙН ТӨЛӨӨ,ЭХ НЯРАЙГ АМАР МЭНД ТӨРҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗАГНАЛАА ЯАДГИЙН ЮУ НЬ БУРУУ БАЙГААН ТАНЫ ЭХНЭРИЙН,ОХИНЫ ,ЗЭЭ ОХИНЫ ЧИН ТӨЛӨӨ ДУУГАРЧ БАЙНА ЮУН НЬ МУУХАЙ БАЙГААН.ТАНЫ НҮДНИЙ ДАЛД ЭХНЭР,ОХИН,ЗЭЭ ОХИНЫГ ЧИНЬ ХАЙХРАЛГҮЙ УРАГТАЙ НЬ ҮХҮҮЛЖ БАЙНА ТЭР НӨХДҮҮД САЙН ХҮМҮҮС ҮҮ? ХАРИН ТЭР ЭМНЭЛЭГ ДОТОР ЧИНЬ ЖИНХЭНЭ АЙМААР ХҮМҮҮС БАЙНА ТА ОЙЛГОЖ БАЙНА УУ? ЭНХЦЭЦЭГ ЭМЯ-ны САЙД БОЛГОЧИХ ТЭГЭЭД.ЖИНХЭНЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВЦГААЯ.ОДОО БОЛ ИХЭНХ НЬ ХУДАЛ ХУУРМАГ ӨВЧНИЙ ОНШ, ӨВЧЛӨЛ,ЭМ ТАРИА БОЛЖЭЭ. БАРАГ Л УЛНЫ ТОДОТГОЛ НОЁЛОЖ БАЙГААН БИШҮҮ НЭГ Л ХУУРАМЧ

ЗОЧИН
ЗОЧИН
2022-11-10 17:11

БАТБОЛД ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ ДАМДАА БҮҮҮҮР ЖИНХЛЭХ САНАА ӨВӨРЛӨСӨН ЭНХЦЭЦЭГ ЗАХИРЛЫН ГАРЫН ШАВЬ БАГШДАА ЯМАР ГОЁ БЭЛЭГ БАРЬДАГ ЯМАР МУНДАГ ШАВЬ БЭ? ЯАСАН САЙН ШАВЬ БЭ? ҮНЭХЭЭР АЧЛАЛТАЙ ШАВЬ ЮМ ХӨӨЁ БАТБОЛД ТА МОНГОЛ ХҮН БОЛ БУРХАН ГАРГАЖ ШИДЭЖ БАЙГАА ШИГЭЭ ЯВАХ БИЗЭЭ

Мэл
Мэл
2022-11-11 00:04
Reply to  ЗОЧИН

zsss owchtei m#l we

Зочин
Зочин
2022-11-10 17:33

Эрүүл мэндийн сайдаар солих хэрэгтэй

Мэл
Мэл
2022-11-11 00:05
Reply to  Зочин

Yuch medku har mass bolowsrolgui medrel cham shg garuud l
ene enhtsetseg awgaig omoorod saidaaara tahiad tawinadaaa, 10ch togsoogui m#lnuudad bl
ene awgai ih aytaihn sanagdaj bgaa l daaa

Зочин
Зочин
2022-11-12 06:33
Reply to  Мэл

яг үнэн

Зочин
Зочин
2022-11-10 17:34

Ард түмэнд хэрэгтэй ажил хийсэн хүн бурууддаг яасан төр вэ. Огцруулах хэрэгтэй

Жимми байхгүй
Жимми байхгүй
2022-11-10 17:34

Олон жил урсг�##�аараа явж сурчихсан хүмүүсийн үйлдэл гэж харж бна. Зөвхөн энэ төрөх ч биш зарим эмнэлгийн эмч нар хүний гар харж сурчихсан бдаг нь нууц биш шүү дээ. Энэ төрөх эмнэлгийн хувьд бараг 6-7 жилийн өмнө л /энэ удаа 2 эмчийн нэрийг дурьдахаа болъё/ бэр маань төрөх гээд 1-р төрөхийн эмчтэй уулзахад 2 сая ₮ тохиролцвол гэсэн. Тэгэхээр болиод Төв аймагт очиж төрүүлж байлаа. Ер нь өвчтөн эмнэлэгээ ч тэр, эмчээ тэр хаана хэнд үзүүлэх нь өөрсдийн сонголт байх нь зөв юм шиг. Энэ хүн эмчийн болон эмнэлгийн дүрэм журам, зүй ёсны шаардлагыг тавьсан, түүнийг хэрэгжүүлж мөрдөхийг удаа шаардсан нь зөв гэж үзэж бна. Нарийн ярив�##� үзүүлэхээр очих болгонд ажлын байран дээрээ байдаггүй, гадуур ажилтай гэдэг нэрээр хувийнхаа л ажлыг хийдэг бсан нь нууц биш ээ. Хүний амь нас хариуцсан асууд�##�д ЭХЯ хян�##�тын ажлыг орхигдуулаад бна уу гэж харж бгаа.

Зочин
Зочин
2022-11-10 17:46

Ер нь бол хууль шүүх шийднэ. З�##�уус хатуу, зарчимч шаардлага тавьсан хүнийг аймаар гэдэг. Одоо хөгшин з�##�уугүй үг даах чадваргүй, эмзэг, нялцгай, өсөрхөг зантай болчихсон харагдаад байдаг.

Иргэн
Иргэн
2022-11-10 17:58

Ц.Батболд гэдэг хүн ёсзүйгүй, бас худлаа ярина. Өөрийнх нь удирдаж байсан Амг�##�аг амаржихад ямар их асууд�##� үүсч байнга л зурагт аар гарч байсан даа. Хүн бурхан шүтэж з�##�ж болно. Хүн хүндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Батболд гэдэг хүн ямар муухай хүний мөсгүй хүн бэ... зохихгүй дээ. . .Багшийгаа, эх хүнийг, эмэгтэй хүнийг гомдоож болдоггүй юм даа

Zochin
Zochin
2022-11-10 18:13

Burhan tahil geheesee iluu har svld arhi orooson mogoi end tendgu hundagat arhi laanuud baisan shtee tegeed ch gargaj hayaagui hajuu oroond ni oruulaad hvvd ni huleelgej ogson nomiin shvvgeeg ni hen ch guigagui irj avhad ni nariin bichig tuslah ni l bsn buh ymiig ni hamt booj baglaad ogood yvulsan yaj ingej hudla yrij sevj chaddag bnaa

Зочин
Зочин
2022-11-10 18:35

ҮЭ-ийн бүлэг хорооны дарга зөв. шудрагын төлөө ажиллах хүний нэгсэн....Миний б�##�eшик шүү гээд л. ...худлаа инээж. ажлын хажуугаар авилг�##� авахын төлөө. гэлтэй хэдхэн хүмүүс л байгаа шүү дээ.Шудрага хүн ажил хийхэд хэцүү бололтой.Үнэхээр хүний амь яр игддаг газар ийм байх нь бүүр ч аймаар.....

Terbish
Terbish
2022-11-10 18:55

Balair shunaltai

Зочин
Зочин
2022-11-10 19:10

Зүгээр л дарга бх өвчинтэй хүмүүс яасан ч олон юм бэ дээ?

Зочин
Зочин
2022-11-10 19:57

Төвөдийн мунхаг шашны эд зүйлийг гаргаж хаясан нь зөв

Зочин
Зочин
2022-11-10 20:08

Ажлын зарчимч шаардлагатавьдаг хүнийг ад шоо үзэж з/б тайгаар �######�уулдаг марзан хошин монголчууд

Зочин БӨ БИД
Зочин БӨ БИД
2022-11-10 21:45
Reply to  Зочин

энэ хүнд нэг их буруу байхгүй бололтойдогоо. харин тэр Ц. Батболд гэдэг чинь ямар хаашаа амьтан бэ, ёс зүйгүй, бас нэг суганы үс бололтой юмаадаа. тэр ажил �##�банд үүрд байна хэмээн гэж тэнэглэж буй тэнэг бололтой, бас өөрөө хөөгдөнөдөө чааваас

Зочин БӨ БИД
Зочин БӨ БИД
2022-11-10 21:44
Reply to  Зочин

энэ хүнд нэг х буруу байхгүй бололтойдогоо. харин тэр атболд гэдэг чинь ямар хаашаа амьтан бэ, ёс зүйгүй, бас нэг суган үс бололтой юмаадаа. тэр �##�банд үүрд байх гэж бодож буй тэнэг болотой бас өөрөө хөөгдөнөдөө чааваас

Terbish
Terbish
2022-11-10 20:38

Ene daranguilagch shunaltai avgai

настан
настан
2022-11-10 21:07

үнэн ялна . ажилдаа эргэн орох нь цаг хугцааны асууд�##� . монгол төр шийдвэрээ гаргана . бусармаг бүгдийн эсрэг тэмжэж явсан удирдах �##�бан туша�##�танаа монгол төр мэднэ .

Зочин
Зочин
2022-11-10 22:25

Одоо цагт ажлын шаардлага, чанар, сахилга бат ярьсан хүн төрийн эсрэг гэмт хэрэгтэн болж, авилгач хулгайч нар хуулийн дээр з�##�ардаг болсон шүү дээ.

зочин
зочин
2022-11-10 23:21

Ийм шавь бэлдэждээ багшаа

Мэл
Мэл
2022-11-11 00:02

Boliochde bagsh mine, Bagsh n baila gd ooros chn dor bn gj yu bhwdeee
Yawah morooro ywj dald orj
surgulidaa bagshilaachdee
Bagsh nar ern aimr shantaaj bdg shu, tamtai
saw hiiwl zarchna, ashiglachihna

Зочин
Зочин
2022-11-11 00:22

Ёстой хударгагүй, �######� долоогч, ац байна даа Ц.Батболд нь

Зочин
Зочин
2022-11-11 01:16

Архи ууна, төхөөрөмжөө бүтээчихээд хувийн эмнэлэг рүүгээ жирэмсэн хүн явуулна гэдэг хулгайтай ялгаагүй.

Зочин
Зочин
2022-11-11 01:17
Reply to  Зочин

Жирэмсэн биш бол яаж ийгээд очих л байх. жирэмсэн хүнд бол хэцүү.

Зочин
Зочин
2022-11-11 01:20

Төрийн �##�бан хаагчийн хувийн хэрэг дээр нь бичээд өөрт нь харуулаад байхгүй яасан? 3 �##�даа гаргахаар хуулиараа автоматаар х�##�агдана. Төхөөрөмж хулгайлсан хүнийг шууд цагдаад өгөх хэрэгтэй. Мөн хувийн эмнэлэг рүүгээ явуулж өөрийн ажиллаж буй эмнэлгийн орлого хулгайлж буй хүмүүсийг эрүүгээр өгөхөд болно. Угаасаа хууль нь тийм. Архи зархийг нь ёс зүйгээр ...

Зочиншударга зочин
Зочиншударга зочин
2022-11-11 02:00

ЯАДГИЙН,,АЖЛАА ХИЙЖ МЭДЭХГҮЙ МАЛНУУДЫГ ХҮН СЭТГЭЛ ГАРГААСАЙ ГЭСЭНДЭЭ Л ЗАГНАСАН БНА.АЖИЛ ДЭЭР ИЙМЭРХҮҮ ЮМ БАЙХ ЁСТОЙ.ЭХ,НЯРАЙ 2ЫН АМЬ НАСНЫ АСУУДАЛ 1РТ ТАВИГДАХ ЁСТОЙ.ЮУН ЭМЗЭГИЙН.ЭНХЦЭЦЭГ ЭМЧИЙГ ТАНИХГҮЙ Ч ДЭМЖИНЭ.

Зочин
Зочин
2022-11-11 07:29

маш зөв шудрага хүн байна.хатуу шаардлагыг дарамт гэж андуурв�##� энэ байгуулагад чинь хэн хэлэх юм бэ.ёстой хөл толгойгүй юм болно.биз дээ.мафитай эмч ажилчидийг нь яагаад ш�##�гахгүй ганцхан энэ хүнийг ш�##�гаад байдаг нь сонин байна .сайд авгайнхаа үгээр ажилаа хийдэг гэдэг нь үнэн бололтой.авгайг нь мафийхан худ�##�даад авчихаж.сайдыг х�##�ж энэ хүнийг сайд болгое.тэгвэл эмч нарын мөнгө хээл хахуулийн ургсг�##�ыг тас�##�на

Jaga
Jaga
2022-11-11 09:13

Албан газарт бурхан шашны эд зүйлс байх нь зохимжгүй гэж бодож байна

Зочин
Зочин
2022-11-11 10:08

Эмчийнхээ хувьд шударга, зарчимч, шаардлага өндөр хүн юм гэж бодлоо. Харин бурхан тахил төрийн өмчийн эмнэлэгт өрөөд яахав дээ. Гэртээ болон хувийн эмнэлгийн оффистоо бол өрдөг бол ч дүүрч. Хүний бурхан тахилын дэргэд дараагийн эмч ирээд суух дуртай байхгүй шүү дээ. Ер нь ч орчин үед заав�##� ямар нэг бурхан шүтэх �##�ба биш, шүтдэг байсан ч заав�##� буддизмын нэг урсг�##� шарын шашин байх �##�багүй, ер нь бурхангүйн үзэлтэй з�##�уус их болсон. Атеистүүдэд бурхан тавих нь та�##�агдахгүй нь мэдээж. Бурханаа �##�бан өрөөндөө тавьдаг гэдэг нь та�##�агдсангүй.

Зочин
Зочин
2022-11-11 11:34

Шударга хүн ажиллаж болохгүй болсон нийгэм.

Хүн чанар хэцүү үед илэрдэг
Хүн чанар хэцүү үед илэрдэг
2022-11-11 12:55

Ишиг эвэрээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг шиг Ц.Батболд гэгч эмч хүн чанаргүй зангаа харууллаа. Хэрэв би бсан бол �##�дсан ч оносон ч миний л багш минь шүү гэж бодож уужуу хандаж буруу зөвийг хамтдаа дэнслэн суух бсан. Ийм эмч өвчтөндөө яаж хандах нь ойлгомжтой санагдлаа.

Зочин
Зочин
2022-11-11 13:48

odoo ene avgai boliosoi yamar ih os honzon teene ve

Zochin
Zochin
2022-11-11 21:28

Шудрага хүн ажил хийхэд үнэхээр хүнд болсон цэвүүн цаг шүү. Төр ийм хар�##�ган байж болохгүй л дээ. Тэр шавь нэртэй хүн сүг ийм ажилд тохиромжтой гэж үү!!! Сэтгэлгүй бол ажил хийхгүй дээ. Бөгс долоосон нэг нөхрөөр нэмэгдсэн бололтой. Эмнэлгүүдэд эмч нар архидах явд�##� нилээн байдаг байсан. Өвчтөн амь аврах хүнээ архичин байсан ч горьдлогын нүдээр хардаг учраас гомдол гаргахгүй шүү дээ. Эрүүл мэндийн с�##�бар үнэхээр муу юм болгон үүрэлсэн газар болоод удаж байна. Тийм ч учраас эмнэлэгт очих тун дургүй хүрээд байдаг юм.

Бямбаа
Бямбаа
2022-11-12 19:33

Монгол төрийн нүүи царай одоо л танигдана даа

Холбоотой мэдээ

Back to top button