Нийгмийн

Ямаагаа буулгах гэж гараад хаданд гацсан малчныг аварчээ

Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Хатуу хөтөл” гэх аймгийн төвөөс хойд зүгт 6 км-т, сумын төвөөс урд зүгт 19 км газарт арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цагийн орчим малчин Э хавцал руу гарсан ямаагаа буулгах гэж хад руу авирч гараад буцаад бууж чадахгүй байна гэсэн дуудлагыг өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын, Эрэн хайх аврах ангийн алба хаагчдыг очиход тус сумын харьяат малчин, 53 настай, эрэгтэй Э 80 орчим метрийн өндөртэй хадан хавцал руу гарсан долоон ямаагаа буулгах гэж гараад буух боломжгүй байсныг 42 минут ажиллаж, эсэн мэнд буулган ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button