УЛС ТӨР

Төсвийн хэлэлцүүлэгт ганц ч суугаагүй Д.Ганбат гишүүн УИХ-ын дарга руу агсрав

Өнөөдрийн /2022.11.10/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат УИХ-ын дарга Г.Занданшатарыг шүүмжлэв.

Тэрбээр "Өдөр бүр ард түмний амьдрал доройтож байна. Юмны үнэ өсч байна. Гэтэл найрласан хэвээрээ л байна. Мөнгөний бодлого, төсвийн бодлого уялдахгүй байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ хуралдсангүй. УИХ-ын гишүүн дарга Г.Занданшатар та сандал ширээтэйгээ зууралдахаа боль. Ард түмнийхээ амьдрал дунд ор, ард түмний амьдрал ямар байгааг хар. Энд сонирхож байгаа хүн ч алга байна шүү дээ. Эцсийн хэлэлцүүлэг гээд ороод ирж байна. Оршуулгын газар шиг л байна шүү дээ. Ажлаа хийж байгаа юм алга. Хэчнээн ч даргатай юм" хэмээн шүүмжлэв.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Төсвийн ганц ч хэлэлцүүлэгт Д.Ганбат гишүүн суугаагүй. Сануулга өгч байна. Ажлын нэг ч хэсэгт оролцоогүй. О.Цогтгэрэл нарын гишүүн маш идэвхтэй оролцож байна. Ажил хэрэгч ажиллахыг танд сануулъя" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Их хурал ч гэж дээ. Татан буулгавал таарна

Их мянган засагт ханы хөх хар
Их мянган засагт ханы хөх хар

Хуралд суудаггүй хүн юугаа ойлгох вэ Ганбатыг гишүүнээс нь буцаан тат

Зочин
Зочин

Занданшатар зайл

Холбоотой мэдээ

Back to top button