Top StoriesУЛС ТӨР

Баян-Өлгийн төрийн албыг хэрж ургуулсан Х.Баделханы ургийн мод

Баян-Өлгий аймагт хэдхэн хүний монополь буюу давуу байдал, дарангуйлал нэгэнт тогтжээ. Энэ байдлыг мэдээллэх хүрээнд бид улсын төсвөөр хийгдэж буй зам тээврийн чиглэлийн бүхий л томоохон бүтээн байгуулалтын ажлыг УИХ-ын гишүүн Х.Баделхан өөрийн “Жол” компаниараа хамдаг тухай бид хүргэсэн билээ.

Энэ удаад тэгвэл түүний Баян-Өлгий аймгийн төрийн албанд ургуулсан ургийн модыг хүргэж байна. Хаана, ямар байгууллагад хэн гэдэг хамаатан нь, ямар албан тушаалд томилогдоод буусан, томилогдсон тухай юм.

Аймгийн Засаг даргын тамгын газар, эмнэлэг, сургууль, боловсролын газар гэх мэт бүхий л төрийн албанд түүний болон найз нөхдийнх нь ах дүү, хамаатан садан ажилласнаар авлигал гаарч, ёс зүйгүй зөрчлүүд нэмэгдэж эхэлсэн гэх шүүмжлэл хөвөрсөөр удаж байгаа билээ.


Х.Баделханы Баян-Өлгийн төрийн албанд ургуулсан ургийн модыг задалбал:

УИХ-ын гишүүн Х.Баделханы

Төрсөн дүү Х.Зауре Мэргэжлийн хяналтын байцаагчаар ажиллаж байгаад ахыгаа БХБ-ын сайд болох үеэр дагаад Боловсрол, соёл урлагийн газрын дарга болон дэвшиж ажиллаж байгаад одоо тэтгэвэрт гарсан.

Х.Заурегийн охин Б.Гүлбану Мэргэжлийн хяналтын газарт байцаагчаар

Төрсөн дүү Х.Амангүл Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад мэргэжилтэн болоод байжээ. Түүнийг саяхан амгийн ЗД Д.Бауыржан дахин тус хэлтсийн дарга болгожээ.

Х.Баделханы төрсөн ах Х.Өнерханы хүү Ө.Тилеуберды Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргаар

Төрсөн дүүгийнх нь нөхөр буюу хүргэн н.Болашак орон нутгийн өмчийн газар мэргэжилтнээр

Эхнэрийнх нь төрсөн дүү Маншук Аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар

Худ Ө.Танат нь БӨ аймаг дахь Цагдаагийн газрын даргаар

Төрсөн дүү О.Айланыш Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт мэргэжилтнээр

дүү Д.Ансаган аймгийн орон нутгийн өмчийн газарт ахлах мэргэжилтнээр

Худ Мейрам цахилгаан шугам сүлжээний газарт байцаагчаар

Тэтгэвэртээ гарсан Х.Заурег эс тооцвол Баян-Өлгийн төрийн албанд УИХ-ын гишүүн Х.Баделхан есөн ургийн мод ургуулж чаджээ. Бидэнд мэдэгдэж байгаа нь л энэ. Цаана нь төрсөн, төрөөгүй хэчнээн хүнийг ажил албатай болгож шургуулсан нь тодорхой бус.

Нэмж хэлэхэд, УИХ-ын гишүүн Х.Баделхан, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар нь ах дүү, худ ургийн холбоотой гэх.

Тэдэн дээр нэмээд УИХ-ын гишүүн Т.Аубакыр нь Х.Баделханы төрсөн эгчийнх нь хүүхэд, УИХ-ын гишүүн асан Г.Солтаны төрсөн ахынх нь хүү. Өөрөөр хэлбэл хоёр талаараа Х.Баделхан гишүүнтэй холбоотой гэсэн үг.

УИХ-ын шинэхэн гишүүн Т.Аубакыр ч бас төрд ургийн модоо ургуулж, нуигийнхныхаа уурийг хүргэж буй нэгэн. Түүний нөлөөлсөн гэх томилгоо ОБЕГ-ын дарга Азатаас эхлээд буй.

Харин аймгийн Засаг дарга асан буюу одоо АТҮТ-ийн дэд даргаар ирээд суучихсан А.Гылымхан нь:

Төрсөн дүү А.Ахылбек Дэлүүн сумын Засаг даргаар  

Хадам ах З.Болат аймгийн ЗДТГ-т хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байгаад одоо мэргэжилтнээр ажиллаж байна.

Дээрх томилгоо Х.Баделханы ашиг сонирхлын зөрчил дээд цэгтээ хүрснийг харуулж байна. Х.Баделхан аймгийн Засаг дарга А.Гылымханд нөлөөлж эдгээр хууль бус томилгоо хийгдэж буйд. 

Энд нэг нэмэлт тайлбарламж өлгөхөд: Казак үндэстэн дотроо 12 омог болон хуваагддаг. Үүнээс хамгийн ойрын хоёр нь молхи, харахас хоёр аж. Баян-Өлгийн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баделхан нь молхи, засаг дарга асан А.Гылымхан нь ч молхи. Тиймээс тэдний омгийнхон албан тушаалд томилогдож, төрийн албанд орох нь илүү давамгайлсан гэдгийг учир мэдэх хүмүүс тайлбарлаж байна.


Бидний өмнө нь нийтэлсэн Паразит: 40 тендерийн 26-д нь ялж, 40 тэрбумыг залгин монополь тогтоосон Х.Баделханы "Жол" ХХК контентыг ЭНД дарж уншина уу.

Б.БЭХНЭМЭХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-11 08:44

Төрд гарсан шун##тангууд ургийн мод ургуулахаас өөр юм хийж чадахгүй юмаа

Зочин
Зочин
2022-11-11 08:44

Хуйгааар нь нэг цэвэрлэхсэн

Иргэн
Иргэн
2022-11-11 23:17
Reply to  Зочин

Харин тиймээ.Хүрэлсүхээс эхлээд муусайн хулгайчуудыг амбаардаад буулгах юмсан.

Зочин
Зочин
2022-11-11 08:46

Хичнээн нуугдавч буруу үйл, үйлдэл хэзээд илэрнэ. Та нар ингэж сэвэлзэж л бай

Зочин
Зочин
2022-11-11 08:47

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэгчээр Дураараа зан удаан хол явахгүй ээ харж л байгаарай

Зочин
Зочин
2022-11-11 08:47

Shunal ihdewel shulam

Дорж
Дорж
2022-11-11 09:05

УГААСАА БАЯН ӨЛГИЙ БОЛ ОМГИЙН УДИРДЛАГАТАЙ МОНГОЛЧУУД ШИГ ХӨЛӨӨРӨӨ ТОЛГОЙ ХИЙСЭН УЛС БИШ ШҮҮ

Монгол
Монгол
2022-11-12 12:28
Reply to  Дорж

Тэгээд тэр орогдол хулгайч Жекей новшийнхоо хойноос удирдлагтай омог руугаа ######аач

Зочин
Зочин
2022-11-11 09:22

Ерөнхийлөгчийг бодвол гайгүй ээ

Зочин
Зочин
2022-11-11 09:23

Urgaaa modtoi z##l torooos min

Зочин
Зочин
2022-11-11 09:40

Баделхан аймаг гэж нэрлэгддэг нь ортой юм

Хариулт
Хариулт
2022-11-11 09:55
Reply to  Зочин

Тиймээ Баян өлгийг Баделхан аймаг , хэнтийг Оюун эрдэнэ аймаг, хар хоринг зандан шатар аймаг , шинэ нисэхийн хотыг Хүрэлсүх аймаг, шинэ зуун мод хотыг Баттулга гэх мэтээр нэрлэвэл болох юм биш үү .ТЭГЭЭД ТЭНДЭЭ ӨӨРСДИЙН ХӨШӨӨГӨӨ БАРИНА БИЗ ДЭЭ

Зочин
Зочин
2022-11-12 09:22
Reply to  Хариулт

Тиймээ Өмнөговийг УИХ Ардпчилсан намын Дашдэмбэрэлийн Батдэрдэнэ нүүрсний ченж

Зочин
Зочин
2022-11-12 08:54
Reply to  Хариулт

кккк

Зочин
Зочин
2022-11-11 09:46

Бузартангууд

Зочин
Зочин
2022-11-11 10:13

nutag orniihoo neriig saihan buzarlaj bnaa ene nohor

Зочин
Зочин
2022-11-11 11:17

МАН ын өлөн луйварчдын нэг жишээ. Бүгд адилхан новшнууд

Зочин
Зочин
2022-11-11 13:10

tonuulch hasguu

Зочин
Зочин
2022-11-11 13:39

Tonil shunaltanguud ter chigtee

gunaa
gunaa
2022-11-11 20:29

chaavaas mergenilten goldoo ym bn , yahav oron nutagt oron too tertei tergui hooson bdg ym 1 ch gesen ajiltai bhd bolohgui yu bh ve? tendert bol unuugiin zam teeveriin saidaas mash baga l ym hussan bn shuudee!magadgui urgats n ch bas baga bj medeh l bhdaa

Зочин
Зочин
2022-11-11 21:16

Аймаг бүрд ИЙМ . Түүгээр зогсохгүй сум бүр , төрийн ##ба бүрд ИЙМ . Энэ бол мөнөөх ТЭРБУМ МОД - ны үржил сайтайд тоологдох НЭГЭН ТӨРӨЛ ЗҮЙЛ УРГАМАЛ ....

Uls orniihoo toloo chomgoo dundartal zutgeerei.
Uls orniihoo toloo chomgoo dundartal zutgeerei.
2022-11-11 21:23

amjilt husye. Mongol uls ekh orniihoo toloo chomgoo dundartal zutgeerei. Hen yu heleh ni hamaagui. Jingiin tsubaa ybdagaaraa ybna, Jinger nohoi guts#agaaraa gutsana geh ...erhem mergediin ug baydag shuu.

Зочин
Зочин
2022-11-12 13:32

Хийморьгүй унжийсан уруулаа унжуулсан, монгл хэл муутай казак өвгөн суугаад байдаг ийм сүг байсан юм бн чааваас гэж. Дуугай хүний юу нойтон гэдэг билээ хөгшөөөөн үнэн л үг бн даа

Atg
Atg
2022-11-13 09:07

Erdenet hotod baiguullaga bvrt iim urgiin mod ndag shvv darga bvhen iimerhvv zamaar hvmvvsee ajild avcj ajluuldag

Иргэн
Иргэн
2022-11-13 14:47

Оюун-Эрдэнэ аймаг ч 20 аймгийн төсөвтэй тэнцэх төсөв идээд мундаг шүү.Бэрхийн хар зам дээрээ 5 тн-оос илүү жинтэй машин хориглох хязгаарлагч тавьж ч байх шиг..Хэнтий аймгийг нээрээ л Оюунэрдэнэ хувьчилж авах гээд байгаа юм бишүү.21 аймгийг маань энэ хулгайчууд хувааж авах гнж байгаа юм биш биз.

Холбоотой мэдээ

Back to top button