Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хороо руу буцаав

Өнөөдөр/ 2022.11.10/-ийн чуулганаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байв. Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн эл хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор дахин хэлэлцэх горимын саналыг гишүүн Л.Мөнхбаатар дэвшүүлэв.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41.8-д "Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн бол хуулийн төслийг Байнгын хороонд буцаана" хэмээн заасан байдаг.
Энэ заалтын дагуу анхны хэлэлцүүлэгт буцаах эсэх дээр УИХ-ын гишүүдээс санал хураалаа.
Ингэхэд чуулганы хуралдаандаа оролцож буй 46 гишүүний 27 нь буюу зөвшөөрч, 19 нь татгалзав. Ийнхүү 58.7 хувийн саналаар санал дэмжигдэж, Л.Мөнхбат гишүүний горимын саналын дагуу Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт буцаалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.