НИЙГЭМУЛС ТӨР

Төрийн ордон хүчтэй газар хөдлөлтөд тэсвэргүй болжээ

2О21 онд буюу одоогоос нэг жилийн өмнө төрийн ордныг газар хөдлөлтөд тэсвэргүй буюу нурах аюултай барилгаар нэрлэсэн. Тодруулбал, мэргэжлийн байгууллагын 17 удаагийн дүгнэлтээр Төрийн ордон нурахад бэлэн болсон объект гэдгийг тогтоосон байна. Өдгөө 71 жилийн настай энэхүү барилгыг аль 15 жилийн өмнөөс буюу 2007 оноос эхлэн нурах эрсдэлтэй гэдгийг МХЕГ-ын дүгнэлтээр баталж, анхааруулсаар иржээ. Энэ байдал өнөөдөр ч өөрчлөгдөөгүй хэвээр. Учир нь төрийн ордны барилгын гадна дээд ирмэг хэсгүүдэд цууралт үүсэж эхэлсэн байна. Энэ тухай асуудал нийгмийн сүлжээнд ч хөндөгдөх болов.

Монголчууд төрийн ордонтой болсон түүх

Анх БНМАУ–ын засгийн газар 1930 онд барьсан хоёр давхар барилгад /одоогийн Боловсролын их сургуулийн төв байрны доод хоёр давхар/ байрлаж байв. Энэ засгийн газрын ордон тухайн үедээ буруу байршилтай буюу Сэлбийн голын эрэгт байсан бөгөөд олон хүн ажиллахад багтаамжгүй, жижиг зэрэг үндэслэлийг хэлэлцээд төрийн шинэ ордонг хотынхоо төв хэсэгт бариулахаар тогтсон байна.

Ингэж төрийн шинэ ордныг хотын төв талбайн хоймор хэсэгт бариулахаар ЗХУ–аас тусламж гуйсан нь дэмжигджээ. Ордны барилгын суурийн ажил 1947 оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Барилгын баруун хэсгийн суурийн ажлыг японы олзлогдсон 300 цэрэг гүйцэтгэж 1947 оны аравдугаар сард нутагтаа буцжээ. Үүүний дараа засан хүмүүжүүлэх газраас 4000 хоригдлыг гэрээгээр, иргэдээс 400 ажилчдыг хөлсөөр авч ажиллуулж 1948 оны өвөл суурийн ажлыг дуусгасан. Гэвч 1949 оны зун тааз нь тавигдаж дууссан барилгын модон хэсгүүд нь шатаж зөвхөн төмөр, туйпуу хэсгүүд нь үлдсэн байна. Барьсан хэсэг шатсаны дараа барилгачидыг жигдрүүлж дотоодын 300, гадаадын 500 хоригдол /орос, хятад, япон/ хөлсний ажилчид 400, бүгд 1200 хүн ажиллаж ордны барилгын ажлыг дуусгажээ.

Ингэж Төрийн ордны шинэ барилгын ажил дөрвөн жил үргэлжилсний эцэст буюу 1951 онд дуусгаж ашиглалтад оруулжээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1951 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн 130 дугаар тогтоолоор томилогдсон комисс 1951 оны 12 дугаар сарын 30 -ны өдөр Засгийн газрын ордныг ашиглалтад хүлээж авсан актад гарын үсэг зурсан байна.

Төрийн ордон нурах эрсдэлтэйг 15 жилийн өмнөөс мэргэжлийн байгууллага анхааруулж эхэлсэн

2007 он: 1951, 1981 онд өргөтгөл хийхдээ хамгаалалтын ямар ч даацын хана хийгээгүй тул газар хөдлөлтөд нурах эрсдэлтэй хэмээн МХЕГ-аас тодорхойлсон. Тухайн жил төрийн ордны нэг давхрын баруун жигүүрийн тааз нурсан.

2011 он: МХЕГ-аас төрийн ордонд тоглолт зохион байгуулахгүй байхыг зөвлөн, анхааруулсан. Учир нь хэтэрхий их дуу чимээ, доргионд тэсвэргүй нурах аюултай гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

2015 он: Долоон жилийн өмнө Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас ордны барилгын чанар муудсаныг нийтэд мэдээлж байсан. Үүнд,

  1. Төрийн ордны барилгын бат бэхийн чанар байдал эрс муудсан
  2. Инженерийн шугам хоолой, цахилгаан хангамжийн найдвартай байдал алдагдсан
  3. Төрийн ордонд ажиллагсдын аюулгүй орчинд ажиллах нөхцөл эрсдэлтэй болсон зэрэг шалтгааныг дурдаж байж.

2021 он: Газар хөдлөлтөд тэсвэргүй нурах аюултай гэж МХЕГ-аас дүгнэсэн. Тодруулбал, мэргэжлийн байгууллагын 17 удаагийн дүгнэлтээр Төрийн ордон нурахад бэлэн болсон объект гэдгийг тогтоосон байна.

Бид энэ асуудлаар Төр засгийн үйлчилгээний газраас цаашид хэрхэх, нөхцөл байдал ямар байгаа, засвар үйлчилгээ хийвэл боломтой эсэх тухай тодруулахаар холбогдоход: "Мэдээлэл өгөх албаных нь хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул боломжгүй" гэсэн хариуг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2022-11-11 08:43

Хана цуурах зүгээрээ байшин нь сайн дотор нь бгаа хүмүүс нь муу. Тэгэхээр муу хүмүүс үхэдгүй юм.

Зочин
Зочин
2022-11-11 08:53

Хөшигтөд шинэ ордноо бариад нүүгээд гар. Араасаа яамдуудаа төрийн агентлаг, их дээд сургуультайгаа яв.

Зочин
Зочин
2022-11-11 09:02

Энэ бол ер гайхаад байх зүйлгүй. Манайхан шун�##�тангууд идээд гарна уу гэхээс арчилаад гаргана гэж ер үгүй

Зочин
Зочин
2022-11-11 09:03

Argagvi2 harin ch iim zeregtei bga ni ih ym

Зочин
Зочин
2022-11-11 09:04

Өрөвдмөөр байгаа юм шүү.

Зочин
Зочин
2022-11-11 09:16

энэ зэргийн цуур�##� монголын бүх барилгад бгаа шдээ юун сүртэй сэвдийн жаахан цуурсан байхад тэсвэргүй нтр гэцэн???????????? Хичээлээ хийж байхад таазнь нура�##� унж л байдаг сургуульд 10жил сурсандаг, үхчээгүйл бна зүгээр

Зочин
Зочин
2022-11-11 09:16

ter l biz

Зочин БӨ БИД
Зочин БӨ БИД
2022-11-11 09:27

арга сэдэж ард түмнээс холдож тарв�##�зацгаах ш�##�таг хайж буй төрийн томчуудын башир зан. энэ хулгайчид нэг мө дарагдаад уств�##� эрхбиш монголд хэрэгтэй л байх

Зочин
Зочин
2022-11-11 09:30

Нийслэлээ зөөх нь эрүүл ухааны илрэл. Түгжрэл, төвлөрөл, агаарын бохирдол бүгдийг нэг зэрэг шийднэ. Сумъяабазар түгжрэлгүй болно гэж 400 тэрбум битгий хэл 400 их наядын авч идсэн ч шийдэж чадахгүй. Харин Хархоринд нийслэлээ зөөж. Төрийн ордон сүндэрлүүлээрэй. Амжилт хүсье.

Зочин
Зочин
2022-11-11 09:38

Орхоны хөндий рүү нийслэлээ хурдан нүүлгэх хэрэгтэй. Шинэ газарт жинхэнэ орчин үеийн төлөвлөлтөөр гоё хот барих хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-11-11 09:40

Цаанаасаа л нийслэлээ нүүлгээ л гэсэн дохио шүү дээ. Улаанбаатарын түгжрэлд мөнгө зарж байснаас шинэ нийслэлийн суурийг шинэ хархорум хотод тавьж байсан нь дээр шүү дээ дарга нараа!!!!

Хариулт
Хариулт
2022-11-11 10:02

Төрийн ордон нүүлээ гээд АРД ИРГЭД НЬ ДАГААД НҮҮХГҮЙ БАЙХАА ДАА. Хажуудахаа х�##�гаатай , иргэддээ ээлгүй, үзсэнээ үмхчих гээд байдаг хүмүүс шүү дээ.Харин ЦҮНХ БАРИГЧДЫГ ХЭН НЬ ХЭН БЭ гэдгийг танихад амар болох байх.Тэд л дагаад нүүнэ.

mgl hyn
mgl hyn
2022-11-11 10:30

hol nyy

Нэргүй
Нэргүй
2022-11-11 10:41

Ашгүй авилагч хулгайч луйварчдаас с�##�ах нь
Өөрөөр с�##�ах арга байхгүй с�##�ах гэж шүүмж
Үзэл бодлоо хэлбэл шоронд Нямбаатараар
Шүүсээ шахуулна

Зочин
Зочин
2022-11-11 11:36

Дотор нь сүүдаг хүмүүс хэдэн зуун ордон барих мөнгө идсэн дээ

Зочин
Зочин
2022-11-11 13:45

Аргагүй шдээ

УИХ гишүүнд санаархагч
УИХ гишүүнд санаархагч
2022-11-11 14:31

Эмнэлэг сургууль гээд Ийм байшин зөндөө бишүү. Одоо томчуул үхэх гээд байна уу. Хаха. Одоо солиол шинээр барих байлгүй дээ. Гоё ордонтой болохгүй бол гишүүн байгаад яахын юм болов уу.

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button