Кафед мартсан "Iphone 12 promax" утсыг олж зараад ял сонслоо

Бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг олж, завшсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
Тодруулбал, иргэн "Х" найзуудтайгаа зоогийн газарт үйлчлүүлж байгаад тамхины өрөөнд иргэн "Г"-ийн мартаж орхисон IPhone12 promax загварын гар утсыг олж аваад, хэн нэгэнд мэдэгдэлгүйгээр өөртөө үлдээж, утсыг бусдад худалдан борлуулсан байна.
Эрүүгийн хуульд зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор заасан байдаг. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас иргэн "Х" уг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Гээгдэл эд хөрөнгө гэж аливаа этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж орхисон, хаягдаж, гээгдсэн эд зүйлийг хэлэх бөгөөд түүнийг олсон этгээд энэ тухайгаа зохих байгууллагад мэдэгдэх үүргийг хуулиар хүлээлгэсэн бөгөөд шүүгдэгч "Х" нь энэ үүргээ биелүүлэхгүйгээр өөрийн олсон гар утсыг дур мэдэн захиран зарцуулж, ашиглан шамшигдуулсан гэм буруутай гэж шүүхээс дүгнэв.
Энэ гэмт хэргийг үйлдсэн хүнийг 450,000-2,700,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульд заасан байдаг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүхээс шүүгдэгч "Х"-д торгох ял оногдуулж шийдвэрлэв.
С.Сувдансондор












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Buh zuil deer huuli iim saihan gatuu changa baidag bol hichneen saihan be
Төрийн минь хөрөнгөөс нэг ч төгрөг эдсэн нөхөд бүрд хатуу шийтгэл оногдуулар цаг ирээсэй
Олон хэрэг яг ийм байдлаар шийдэгддэг болоосой.
Ийм жижиг хэргүүдийг хуулийн зүйл заалтаар иргэдэд хариуцлага тооцдог хэрнээ банк дампууруулсан, авилга авсан хуйлгайн хэдэн тэрбум их наядын хэрэгт хүчлэхгүй замхраад байгаа нь хачирхалтай.
Hunii ym zowshoorol awna gedeg yawch bolohgvi sanuulah heregtei zow2
Төрөөс хулгайлж тэрбумтан болсон хулгайчуудаа
Яах гэж байнаа төрийн ордонд түмний нүдэн
Дээр биe биeэ хулгайч гэдгээ илчилж зарласан хулгайууд чинь нэг нь Eөк нөгөөх нь нх хуралд
Байдгийн хорооны дарга болж дэвшээд байхад
Яах болж байна ман намаас шударга ёс үнэнийг
Хүсээд нэмэргүй
Утасны эзэн араас нь сайн явсан байна. Манайхан хаячихдаг. Алдсан юмныхаа араас сайн явбал авсан эзэн нь олдоно шүү.
Жижиг ч гэсэн гэмт хэрэг л бол хэрэг ю. Зөв үлгэр дуурайлал үзүүлжээ
Hooh
Hyanan shalgah yam baiguulj, avilgal avsan alban tushaaltnii horongiig huraah shiitgel noogduulah huuli batalbal yasan yum be.
odoogiin bga togtoltsoo n hen negen orgodol gomdol ogohgui bol shalgadaggui yum bishuu. nuuts bol yu ch idej, zarj boldog baij bolohgui.
Зөв муусайн юмнууд эзэн нь залгахад аваад өгөх хэрэгтэйшд мэдээж зүгээр авахгүй урамшуулал өгнө шүү дээ үнэтэй утас бол... id тай утас зүгээр Сэлбэгэнд явна эзэнд нь бол хэчнээн хэрэгтэй
Зсссссс
Хамаатанаа ч хат, хүүхэд хуураад утсы нь авсан бгаан. /iphone-12/ medeed bhad ugduggui huur yum a
Martsan hulgai hiigeehui
Бээжинд хоолны газар гар цүнхээ мартчихаад эргээд очиход цүнхий маань паспортын зураг харж байгаад өгч байсан хүний юмыг хүн авдаггүй юм байналээ
Зөв зөв чиний юм биш л бол эзэнд нь өгөөд сурчих улны новшнуудаа