Завхан аймагт 15 настай хүү өөрийгөө буудан хороожээ

Энэ сарын 10-ны шөнийн 00:15 цагт Завхан аймгийн цагдаагийн байгууллагад “Манай 15 настай хүүхэд өөрийгөө буудчихлаа” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна.
Дуудлагын дагуу Улиастай сумын цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход, 15 настай, эрэгтэй Н нь духан тус газарт буудаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байдалтай байжээ. Хэргийн газраас ТОЗ-8 маркийн галт зэвсгийг хураан авч,
Завхан аймгийн цагдаагийн газарт уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Мөн энэ сарын 4-нд Ховд аймгийн Ховд суманд 15 настай хүү нохойгоо буудах гэж байсан төрсөн аавыгаа хориглох үедээ бууны гохыг санамсаргүй байдлаар дарж, аав нь амь хохирсон харамсалтай хэрэг гарсан билээ.
Сэрэмжлүүлэхэд, галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг, харьцдаг иргэд та бүхэн галт зэвсгийн аюулгүй ажиллагааг сайтар мөрдөж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 настай хөвгүүд аавыгаа буудсан , аавдаа уурлаад өөрийгөө буудсан ба ТОЗ -8 буу гээд хачирх�##�тай давхц�##� байна.
Өсвөр насны хүүхэдтэй бол тэвчээд ойлголцохыг бодсон нь дээр шүү.