УЛС ТӨР

Д.Баясгаланд бус Ц.Баатарсайханд итгэл өгөх ЗГ-ын шинэ мессеж

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар 2023 оны төсөвтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийг эцэслэн батлав. Эдгээр дунд "Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл" багтаж, батлагдсан юм.

Хамгийн хачирхалтай нь "Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль"-ийн 7 дахь хэсгийн "Эдийн засаг" гэсний өмнө Монгол Улсын шадар сайд бөгөөд" гэж нэмсүгэй" хэмээн өөрчлөн батлав.

Ингэснээр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Шадар сайдын эрэмбэ эдлэх нь. Эл эрэмбэ ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ.

Засгийн газрын томоохон төслүүдэд өндөр нөлөөтэй явж ирсэн "Голомт"-ын Д.Баясгаланг ямар ч байсан ил тоглолтоос хасах чигтэй буй энэ үед Ц.Баатарсайхан, ХААН банкны нөлөө засагт хэрхэн тогтох вэ гэсэн шинэ асуумж үүсэв.

Яг одоо улс төрийн хүрээнд анхаарал татаж байгаа сэдвүүдийн нэг бол "Эрдэнэс тавантолгой" компанийн нүүрсний асуудал.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Х.Нямбаатар сайд "Д.Баясгаланг банкныхаа дэргэд компани үүсгээд төмөр зам бариад байгаа. Арилжааны банк банкныхаа бизнесийг хийе" хэмээн ил зарласан. Үүгээрээ "У.Хүрэлсүхийн эхнэр Л.Болормаатай нэг анги гэгддэг Д.Баясгалантай Засгийн газар гар барьж ажиллахгүй" гэдэг мессежийг өгсөн нь энэ юм.

Нөгөө талд ХААН банкны хувьцаа шилжих процесс дээр "Таванбогд"-ын Ц.Баатарсайханыг маш сайн хамгаалж ирсэн хүн бол Ч.Хүрэлбаатар. Түүнийг Л.Оюун-Эрдэнэ танхимдаа оруулж ирсэн нь "ХААН" банктай засаг нэг шугамд ажиллаж болох гарц нээгдлээ гэж харагдаж буй.

Харин Ч.Хүрэлбаатарын тухайд,

Тэрбээр өнгөрсөн бүх хугацаанд Төсвийн байнгын хороо, Сангийн яам зэрэг УИХ, Засгийн газрын түвшинд чухал албан тушаалуудыг хашсаар ирсэн. Эндээс өнгөрсөн хугацаанд үүссэн гэх эдийн засгийн хамаг гацаанууд түүний үеүдэд хамааралтай гэх логик утга гарч ирдэг. Үүнийг нь засуулах гэж буй мэтээр Эдийн засаг, хөгжлийн яам гэх шинэ яам үүсгэн түүнд атгуулсан нь анхаарал татаж буй.

Ч.Хүрэлбаатар нь У.Хүрэлсүхийн танхимд Сангийн сайдаар ажиллахдаа төсөв тодотгоогүй, арилжааны банкуудад дотоод бонд гаргаагүй гэх хоёр эерэг авторын эзэн болж чадсан. Энэ хэрээрээ УИХ, танхимынхаа гишүүд тэр ч байтугай сүүлдээ У.Хүрэлсүхийнхээ үгийг сонсдоггүй хэмжээнд хүрч, монополь эрх эдлэх болсон. Энэ их эрх мэдлийн дараа Сангийн сайдаас огцруулсан нь Сү.Батболдынхныг "шок"-д оруулж, өөрийнх нь уурыг ч хүргээд байв.

Өнгөрсөн хугацаанд өрнөсөн нөхцөл байдал, нюанс хэдий ийм ч Ч.Хүрэлбаатарт "Эрдэнэс тавантолгой"-н акцтай зэрэгцүүлэн, Шадар сайдын статус нэмэв.

Ингэснээр Засгийн газар болон улстөрчдөд нөлөө бүхий бизнесийн эзэд эдүгээ цагт, цаашдаа хэсэг хугацаандаа хэн байх вэ гэдгийг хэлж өгсөн мессеж гэж ойлгож болохоор. Өөрөөр хэлбэл, "Голомт"-ын Д.Баясгаланг явуулаад, "Таванбогд"-ын Ц.Баатарсайханд боломж олгох шинэ сценар хэрэгжиж байх боломжтой хувилбар.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Германд очихдоо Таванбогдын нэрийн дэлгүүрээр орсон нь тэдний ойрын харилцаатай байгааг харуулж буй тод жишээ юм.

Эцэст нь, Засгийн газар сайд нарынхаа чиг үүргийг ингэж давхардуулж, эрх хэмжээг нь нэмж буйг ирэх оны эдийн засгийн хатуухан хүндрэлээр гадаад орчин тэдний төлөөлөх эрхийг нэмэгдүүлэх бодлого явж буйг дээрх агуулгатай хамт энд давхар тайлбарлаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-11 13:25

огцорч байсан сайдуудыг дахин сайд болгоод томилоод байдагийг ойлгодоггүй ээ

Зочин
Зочин
2022-11-11 13:25

Bas yugaaa sedej bga boldooo ed

Зочин
Зочин
2022-11-11 13:26

Драм цаашаа юм болох юмаа

Зочин
Зочин
2022-11-11 13:38

Aaaa bazarwaani her buteltei ym sedej suugaa ym boldoo harj l baiy

Зочин
Зочин
2022-11-11 13:38

Khiij chadaj bgaa yum chin' yakhav dee. Odoo bgaa shadar madraas khamaagyi ilyy. Iim khymyysee uls orniikhoo khugjliin tuluu ashiglakh l kheregtei shyy dee. Er n' tsaashdaa ulsiin tusviig Ediin zasgiin yaman deeree avbal taarna. Sangiin yamiig ilyy sankhyygiin chigleleer ajiluullakh kheregtei gej sanagddag. Sankhyygiin zakh zeeliig oilgodog khyn ch khovor, oilgokhgyi bolokhoor ene zakh zeel n' ch khugjikhgyi udlaa daa.

Зочин
Зочин
2022-11-11 13:40

Эгүүр хэнийг ч байсан ингээд тайлбарлаад бичдэг нь маш зөв. Олон нийт иймэрхүү юмны учрыг олоод бв�##� цаашдаа илүү уха�##�аг болно. Хэвлнлүүд ингэж ажилламаар байна

Зочин
Зочин
2022-11-11 14:16

Голомтын Баясг�##�ангийн Гашуун сухайтын төмөр замыг бусад адил төмөр замаас 3.5 дахин өндөр өртэгтэй гэрээлсэнийг ш�##�гаачээ

Зочин
Зочин
2022-11-11 15:11

увс күмүүсээ гэж..

gunaa
gunaa
2022-11-11 20:45

Baatarshn ch torguud dotoroo oligtoi ch amitan bishdee ter nil buudainii importoor bishgui l turiin mungu tsohison , tegeed ch ih huuramch hudlaa ineedeg pyldga .

Холбоотой мэдээ

Back to top button