Нийгэм мэдээ
МУИС-ийн оюутнууд дуртай пянзаа тэвэрч очоод сонсох боломжтой кафе нээжээ
МУИС-д Утга зохиол судлаач мэргэжлээр суралцаж буй оюутнууд кафе нээжээ. Ижил сонирхлоор нэгдсэн тэд кафегаа "Аrca Cafe" хэмээн нэрлэсэн. Тус кафе хэн бүхэнд нээлттэй бөгөөд номд дурлагч, шимтэн уншигчдад дуртай номоо тухтай орчинд тухлан унших боломжийг олгох юм.
Тэд байраа өөрсдийн гараар тохижуулж шинэлэг, дулаан орчныг бүрдүүлсэн. Тодруулбал, мод худалдаж авч зүсүүлээд номын тавиурын асуудлаа энгийнээр шийдсэн байна. Кафен номын сан одоогоор 1000 гаруй номын сонголттой бөгөөд уншигчдад авч яваад гэрээр унших боломжийг олгох шийдлийг ч эрэлхийлж эхэлжээ.
Мөн пянз тоглуулагчтай бөгөөд дуртай пянзаа авч очоод сонсох боломжийг бүрдүүлэхээс гадна цай, кофе, жигнэмэг зэргийг санал болгох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.