УЛС ТӨР

Б.Жавхлан: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан горим 12-р сарын 31-нд дуусна

МАН-ын зүгээс ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, нэмэлт хүү төлбөр тооцохгүй байх шийдвэрийг гаргасан. Ингэснээр ААН-үүдээс гадна иргэд ч ажил, орлогогүй болоод байсан тул дэм тус болсон нь үнэн.

Харин энэ талаар өнөөдөр /2022.11.11/ САнгийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдийн асуултад дараах байр сууриар илэрхийллээ.

Тэрбээр "Ипотекийн зээл дээр Засгийн газар маш тодорхой байр суурьтай байгаа. 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр бидний нэрлэж заншсанаар "Ковид"-ийн хуулийн хугацаа дуусна. Энэ хуультай холбоотойгоор маш олон эдийн засгийн зохицуулалтууд дуусна. Тэдгээрийн нэг нь ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж байсан горим. Нэгдүгээр сарын 01-нээс хэвийн горимд ороод явна. Санхүүжилтэд өөрчлөлт орохгүй. Монголбанк оператор хийж удирдаж буй схем өөрчлөгдөнө. Засгийн газар өөрөө удирдана. Яваандаа Засгийн газар ч оролцохгүй. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан горим 12-р сарын 31-нээр дуусгавар болно. Ковидоос өмнө сард 25-30 тэрбум төгрөг эргэн төлөгддөг байсан. Одоо энэ тоо 5-10 тэрбум болтлоо буурсан. Дараагийн зээлдэгч нар эх үүсвэрийн хомсдолд орсон гэсэн үг" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-11 19:16

Zuw shu zunduu hun huleej bna sanhuujilt bhgui gd olgohgui bna huleeseer bga shu tulult hj bj sanhuujilt orj irne gd bga shu

Зочин
Зочин
2022-11-11 19:40

Ter ni deer

Иргэн
Иргэн
2022-11-11 22:47

Энэ долийсон Жавхлан хулгайчийн зургийг нь ядаж харуулахгүй байж үзээч. Дургүй хүрээд бухимдаад дар�##�т савлаад байх юм.

zochin
zochin
2022-11-12 11:13

Mash zuv

Холбоотой мэдээ

Back to top button