Top StoriesТойм, анализУЛС ТӨР

МАН-ын эрх мэдлийн цөмийг Д.Амарбаясгалан атгах уу, Я.Содбаатарт шилжих үү

-Генсекийн суудал: Гурван хувилбар байж болох ч...-

Засаг, төрийн эрх барьж буй, дээрээс нь Д.Амарбаясгалангийн ажиллах арга барилын нөлөөгөөр эдүгээ МАН-ын эрх мэдлийн хамгийн гол цөм нь, генсекийн албан тушаал болж буй. Тиймээс ч эдүгээ,

Нэг. МАН-ын дүрмийн 29.2 дахь “ЕНБД орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” гэсэн заалтыг Д.Амарбаясгаланд нийцүүлж, өөрчлөх үү.

Хоёр. Заалтыг хөндөхгүйгээр Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүнээ генсекээр тавьж, намын эрх мэдлээ гартаа авах уу.

Гурав. Заалтыг хөндөхгүйгээр У.Хүрэлсүх өөрийн хүнээ генсек болгож, намаа далдаас удирдах уу гэсэн гурван үндсэн асуумж үүсээд байна.

МАН ирэх сарын эхээр Бага хурлаа хийхээр тов зарласан. Хачирхалтай нь, хэлэлцэх асуудлын жагсаалтад “Намын ЕНБД-ын томилгоо” багтаагүй. Д.Амарбаясгалангийн тэргүүлдэг Удирдах зөвлөл эл асуудлыг товлохгүй орхих нь ч тодорхой юм. Учир нь, Д.Амарбаясгалан намын дүрэмд өөрчлөлт оруулах замаар ЗГХЭГ-ын даргын албан тушаалтай хамт генсекийн өндөр сэнтийгээ хэвээр хашихыг илүүд үзэж буй.

Гэвч хөшигний ард “Бага хурлаар Я.Содбаатарын нэр генсект нэр дэвшиж орж ирвэл дэмжээрэй” гэж орон нутгууд дахь намын хөлүүд дээр хүртэл ажилласан нь анхаарал татна.

Нөгөө талд “Генсект өрсөлдөх Л.Оюун-Эрдэнийн хүн” гэх товьёог төдийлөн яригдахгүй байгаа нь Бага хурлаар энэ агуулгыг хөндөхгүй гэх тохироонд тэр Д.Амарбаясгалантай санал нэгдсэн гэх логик харагдаж буй.

-Өмнөх ба одоогийн Д.Амарбаясгалангийн бодсон хувилбар юу байв-

Засгийн газарт Д.Амарбаясгалан орж ирсэн нь Л.Оюун-Эрдэнэ нам ба засгийн газар дахь манлайллаа илүү тодорхой болгох алхам байв. Нэг харахад, У.Хүрэлсүх МАН-ын дарга шиг. Нөгөө талд нь Д.Амарбаясгалан гэж сайд нараа ч, гишүүдээ ч нам баздаг эрх мэдэлтэн суугаад байхаар боломжтойгоор нь түүнийг дэргэдээ авах хувилбарыг сонгосон харагддаг.

Эл логикоор тэд анхнаасаа Д.Амарбаясгалангийн суудлыг нам дээр нь хэвээр хадгалж, "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд түүний оролцоог нэмэгдүүлэхээр тохирсон байж болох. Тиймдээ ч өнөөг хүртэл Л.Оюун-Эрдэнэ генсекийн суудалд өөрийн хүнээ тавих оролдлогыг хүчтэй хийхгүй суугаа. Гэвч 2024 оны сонгуулийн дараа өөрийнх нь суудал хаана байхыг шийдэх чухал суудал нь генсекийнх л юм.

Харин Д.Амарбаясгалангийн хувьд "Засгийн газар унавал өөрөө Ерөнхий сайд болж, суудлаа Я.Содбаатар өгнө" гэх тохироо хийсэн талаар хөшигний ард яригдаж, энэ нь ч хэвлэлд бичигдсэн. Нэг ёсондоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унавал түүнд спикерийн суудал өгч, Г.Занданшатарын нөлөөллийг Я.Содбаатартай хамтатган, нам руу төвлөрүүлэх хувилбар гэсэн үг.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Саяхан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах зорилго бүхий хэвлэл мэдээлэл, бусад улс төрийнхний оролцоотой нэгдэл үүссэн талаарх мэдээлэл тархаж, үүнийг Цагдаагийн байгууллага нууцаар хянаж үзсэн. Энэ талаарх уулзалтад оролцогчдыг барагцаалж харахад, өмчийн асуудлаарх нэгдлүүд буй нь ухаантай хүнд үүний ард хэн байж болох логик нь ч харагдчихаар.

Гэхдээ одоо ийм бэрх цагт засаг төрөө унагаж суух санаа найман жил дамнан эрх барьж буй МАН-ын томчуудад төрнө гэдэг ихээхэн том тэнэглэл баймаар. 2023 онд улс орон нь дефолт болж мэдэх. Энэ замаас тойрч, ОУВС-гийнханд өөрсдийгөө барьж өгөх хэмжээн дэх эдийн засгийн хүндрэл биднийг хүлээж байхад МАН дотроо генсекийн суудлаа тохирчхоод л сонгуульдаа бэлдмээр. Эрх мэдлийн цөмийг ухаанаа алдчихгүй шиг, урд хойчийн шунал нь ханачихсан, аргаа олчихсон хүнд бариулж байж л улс нь арай зөв алхах нигууртай.

Нэгэнт төрт улсаа Төрийн ордноос биш Тусгаар тогтнолын ордноос засаглаж буй нь үнэн хойно эрх мэдлээ МАН-ын томчууд нь булаацалдаж зодолдохгүй байх тусмаа энэ цагт нийгэмдээ илүү өлзийтэй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-14 08:34

Оюун- Эрдэнэ, Амарбаясг�##�ан нар юм хийж байгааг ард түмэн харж байгаа.

Зочин
Зочин
2022-11-14 09:00
Reply to  Зочин

Юу хийсэн юм. Юу ч хийхгүй байгаа шүү дээ. Ард түмний амьдр�##� яаж доройтож байгааг бүгд л харж байгаа шүү дээ. Хамаг юмны үнэ ханш өсөөд хэцүү л байна шүү. Хөшигний ард байсан Амарбаясг�##�ан ЗГ-т орж ирээд хойноос ирээд хот минийх гэдэг шиг юм болоод байгаа юм шиг л мэдээнүүд гараад байдаг боллоов Өсөхийн өлөн л гэж энэ байхдаа хөөрхий.

Зочин
Зочин
2022-11-14 08:35

2 ЖДҮ-гийн хулгайч. АМАРБАЯСГАЛАН хялаачихаад эвгүй ф�####� даа. Миеэгээс Хүүк рүү ямар амархан гулсаж чадсан бэ. Хүүкийг шахах гол хорыг найруулж байгаа нь ч тодорхой

Зочин
Зочин
2022-11-14 08:35

Odooo ene nam, ternii hun gej talaltsaj uraltsahaa l bolih tsag shvv manaihaan

Зочин
Зочин
2022-11-14 08:37

МАН-ын томчууд ичиж амьдраасай үхлээ юу та хэд эрх мэдлийн төлөө

Зочин
Зочин
2022-11-14 08:40

Ediiin zasgiin iim hetsvv hundrel tsag ve irchiheed bhad heden suudlaa bulaatsaldsaar ygd iim munag humuus tord min turemgiilchihewdee

Зочин
Зочин
2022-11-14 09:21

Ухаантайхан засагдахгүй бол ард түмэн хилэнтэй байгаа шүү. Гол зүйл бол эдийн засгаа өсгөж монголчуудынхаа амьдр�##�ын чанарыг сайжруулах ажлыг яар�##�тай хиймээр бна

Зочин
Зочин
2022-11-14 09:56

Д�##�дын үйл явц санааг ил гаогаж ирдэг айхтаар сэтгүүлч байгаам даа. Юу болоод байгааг ард түмэн мэдэх ёстой

иргэн
иргэн
2022-11-14 10:03

Сайн з�##�уу. Хэрэгт хэрэггүй хүүхэн шуухны томилгоо, хэл амнаас хол байх хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-11-14 10:16

Zewuuun mederch bichjeee setgvvlch.

Зочин
Зочин
2022-11-14 10:24

За даа!!!! Монголд сонгууль гэж эрх мэдлийн төлөө бурхи нялх улс төрчид нэртэй ард түмэнд эхнэрээ ч хуваана хөрөнгөнийхөө т�##�ыг ч өгнө гэж сэнхрүүлэн байж төрийн ордонд тухлагсад үнэндээ л ургын модыг амьд байх хугацаандаа ард олондоо дарангуйл�##� тогтоож болох бүх �##�бан туша�##�д түүнийгээ томилож эрх мэдлийн цусгүй дайн хэзээч үл тасрах тийм л нийгмийг ардчил�##� гэж ойлголоо!!!! Одоо ард түмэн бид нам бус хувь хүмүүс л сонгох зөв юм байна дөө!!!!

Zochin
Zochin
2022-11-14 11:13

Sodbaatar arai noyon nuruutai bh..

Zochin
Zochin
2022-11-14 11:21

Durem jurmaa oorsdoo bieluulehgui mortloo,irgedeesee bieluulehiig shaardah hezuu shu dee..

сонгогч
сонгогч
2022-11-14 12:06

Содбаатар атгав�##� улсын хөгжил зогсож, авилг�##��##�, худ�##�дч хуурмагаар дүүрнэ, ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй МАН будаа болно

Зочин
Зочин
2022-11-14 12:19

Содоо �####� хөгшрөөд барзгар нүүр нь улам д�##�ийгаад л байхым чааваас бас л нэг хурган дарга болохым биз дээ �######�уул удахгүй гудманд лаазаа өшиглөнө дөө эд нар. Яахав мөрөөдөцгөөж л бай

Янз бүрээр бичсээр байгаад явуулчихлаа Одоо болил
Янз бүрээр бичсээр байгаад явуулчихлаа Одоо болил
2022-11-14 12:30

МАН-ын гишүүн

Янз бүрээр бичсээр байгаад явуулчихлаа Одоо болил
Янз бүрээр бичсээр байгаад явуулчихлаа Одоо болил
2022-11-14 12:31

Иргэн

Зочин
Зочин
2022-11-14 12:50

Хүрэлсүх Оюунэрданийн 1 1хүн байна

Зочин
Зочин
2022-11-14 14:09

Амарбаясг�##�ан нь байсан нь дээр шүү,

Зочин
Зочин
2022-11-14 14:43

Оюун-Эрдэнийн засгийн газар юу ч хийж чадахгүй, чадамжгүй, чадваргүй засаг гэдгийг ханг�##�ттай харлаа. Засаг солигдохгүй яаж сайжрах уу? Танай сайт Оюун - Эрдэнийн засгаас төлбөр мөнгө аваад хамга�##�ж байгаа юу?

Зочин
Зочин
2022-11-14 19:03

Амарбаясг�##�ан төрийн эргэлт хийх чадвартай

Зочин хн
Зочин хн
2022-11-14 20:45

ЭЭ ЭНЭ ХАРХ НҮДЭН, МУРУЙ АМТ 2-ЫН ХЭН НЬЧ ЮУ Ч БИШ МАЛУУД ШҮҮДЭЭ

Haliun
Haliun
2022-11-15 07:48

Амарбаясг�##�анч их л эвгүй гардаа худлаа шудрага царайлчихаад сайхан ярихаас өөр юмгүй. Энэ улс орон чинь улс төрийн наймааны орон болчихжээ хэн мөнгөтэй чад�##�тай хулгайчдыг ур�##�дуулдаг т�##�бар болжээ

Холбоотой мэдээ

Back to top button