СПОРТ

Азийн аварга: Манай баг дахин ялалт байгуулж Вьетнамчуудыг буулган авлаа

Азийн аварга шалгаруулах "FIBA ASIA CUP" сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд энэ сарын 10-14-ны өдрийн хооронд зохион манай улсад зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнийг манай улс албан ёсоор зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтууд шинээр ашиглалтад орсон "UG ARENA" спорт цогцолборт болж буй. Тус тэмцээний урьдчилсан шатанд таван улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг өрсөлдөж байна.

Өнөөдөр манай улс урьдчилсан шатны гурав дахь тоглолтоо Вьетнам улсын багтай хийж гурав дахь ялалтаа байгууллаа. Тоглолт 88:77-ийн харьцаатайгаар буюу Монгол Улсын тэргүүллээр өндөрлөв.

Манай улсын баг эхний үеийг онооны дутуу өндөрлүүлсэн бол хоёрдугаар үеийг онооны тэргүүлэлтэй буюу 46:45-ийн харьцаатайгаар тэргүүлэв.

Харин гуравдугаар үед тэргүүллээ мөн хэвээр хадгалж 63:57-оор үеийг өндөрлүүллээ. Тоглолтын шийдвэрлэх эцсийн мөч болох дөрөвдүгээр үеийн 10 минутад итгэл төгс тоглож 88:77-ийн харьцаатайгаар ийн ялалт байгуулж чадлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Sagsan bumbugiin uzegch
Sagsan bumbugiin uzegch
2022-11-13 22:39

Margaash manaihan yasan baihuu? But tsohiulj, salam hojigoh uu?
Daruuhan ug helleg hereglej suraarai setguulch nertei nusan juraa

Sagsan bumbugiin uzegch
Sagsan bumbugiin uzegch
2022-11-14 07:50

Yamar dain tulaand orson bishdee. Vietnamchuud buuj ugluu yu? Heden onoonii zuruugeer hojson l gene bizdee.

Холбоотой мэдээ

Back to top button