УЛС ТӨР

О.Цогтгэрэл: Нүүрстэй холбоотой бүх мэдээллийг ил болгохыг ЗГ-аас шаардана

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн даваа гараг бүрт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдөр /2022.11.14/

10:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд УИХ дахь МАН-ын бүлэг

10:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа.

УИХ дахь Ардчилсан намын хуралдааны талаар Бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр: Бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ.

Нэгдүгээрт, Засгийн газарт хүргүүлэх албан шаардлагыг хэлэлцсэн. УИХ дахь АН-ын бүлгээс Монгол Улсын Засгийн газарт албан шаардлага хүргүүлсэн. Тодруулбал нүүрсний гэрээтэй холбоотой долоон зүйл заалт бүхий албан шаардлага. Эрдэнэс Тавантолгойн нүүрсний олборлолт, худалдаа, офф-тейк гэрээний бүх мэдээллийг ил болгох, нүүрсний гэрээтэй холбоотой томоохон албан тушаалтнуудын мэдээллийг ил болгох, 2, 3 сая тонн нүүрсний асуудал жилийн өмнө яригдаж байсан. Энэ мэдээлэл одоо хаачсан бэ. Уг асуудлаар Ерөнхий сайд мэдээ мэдээлэл бэлтгэж УИХ-д танилцах зэрэг шаардлагыг хүргэж байна. Аливаа асуудлыг улс төр лүү чирдэг. Хүний өөрийн нам гэхгүй бүх мэдээллийг ил болгооч. Ардчилсан намаас ямар хүмүүс нэр холбогдсон бэ. Энэ бүгдийг ил болго. Үүний араас тууштай явна.

Хоёрдугаарт, Эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ. МАН-ын мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөхөд эрх баригч нам сонгуулийн амлалтдаа авлигатай хатуу тэмцэнэ гэж амласан. Олон улсын индекс гарсан. 2015 онд 75 дугаар байранд явж байсан бол, одоо 2021 онд 115 дугаар байр буюу 35 байраар ухарсан байна. Авлига цэцэглэсэн байна. Тэмцэх хүсэл сонирхол бага байна. Авлигад 49, концест 13, Хөгжлийн банканд 6 гишүүний нэр дуулдаж байна. Нэг нь ч хариуцлага хүлээгээгүй байна.

Гуравдугаарт: И монголиа сайт олон хүний ажил амьдралыг хөнгөвчилж байна. Бүх зүйлийг харлуулах гээгүй. гэхдээ энэ ажил 2015, 2016 онд эхэлсэн. Гэхдээ төрийн алба хаагчдын тоо, зардал нь улам нэмэгдээд байдаг. Эн яг хэмнэлт мөн үү. Төрийн хэмнэлтийн хууль баталсан хэдий ч Монгол Улсын 2023 оны төсөв ямар ч хэмнэлтгүй төсөв болсон" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-14 13:06

Тийм шүү. Ил тод болгож иргэдээ мэдээлэлтэй байлгаа ч

Зочин
Зочин
2022-11-14 13:07

Ymarch ajliig il tod ywuuldag bolmoor bna

Зочин
Зочин
2022-11-14 13:07

Дэмжиж байна

Зочин
Зочин
2022-11-14 13:24

Зөв2

Зочин
Зочин
2022-11-14 13:32

Tiim shvv demjij bna

Зочин
Зочин
2022-11-14 15:30

МАН ын дарга нар идчихсэн

Зочин
Зочин
2022-11-14 17:31

Ажнай Батэрдэнээс асуу хулгайчуудаа

Холбоотой мэдээ

Back to top button