Бизнес мэдээ

Голомт банкийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Ажиллахад хамгийн таатай газар"-аар батламжиллаа

Эх орны хөгжлийн түүчээ, иргэн бүрийн аз жаргалтай амьдралын төлөө “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг Голомт банк нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг Монгол Улсын банк, санхүүгийн салбарт анхлан авлаа.


Олон улсад нэр хүнд бүхий “Great place to work institute” нь 30 гаруй жилийн турш 5 тивийн 90 гаруй улсын 11 сая ажилтнаас жил бүр судалгаа авч, тухайн байгууллага нь ажиллахад хамгийн таатай газар эсэхийг үнэлж батламжилдаг юм. Уг судалгаагаар ажилтнууд байгууллагаа итгэлцэл, хүндлэл, шударга байдал, бахархал, нөхөрлөл гэсэн таван үзүүлэлтээр өндөр нууцлалтайгаар үнэлж, GPTW институт нь байгууллагаас хараат бус байдлаар үр дүнг гаргадаг.

Энэхүү батламжийг дэлхийн шилдэг нэр бүхий Google, Microsoft, IBM, American express, Cisco, Starbucks, DHL, IBM, Marriott, Disney зэрэг олон компани авсан байдаг. Голомт банк ийнхүү дэлхийн шилдэг компаниудтай эн зэрэгцэн үнэлэгдэж, тэргүүн туршлагуудын жишгээс суралцаж, байгууллагын соёлоо бэхжүүлэн ажиллаж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button