Ардын багш Ш.Чоймаа: Монгол Улсаа авч тээж явах ухамсар, сэтгэл бодол нь сэрээсэй

Монгол Улсын Ардын багш, Төрийн соёрхолт, Гавьяат багш, МУИС-ийн профессор, бичиг соёлын их хүмүүн Ш.Чоймаа тэнгэрийн оронд мориллоо.
Тэрээр Говь-Алтай аймгийн Шарга суманд 1951 онд төрсөн Аав лам хүн байсан бөгөөд Дарви сумын Ванчиг гэдэг хүнээр хүүдээ монгол бичиг заалгуулж байсан гэдэг. Харин кирилл болон төвөд бичгийг аав өөрөө зааж өгч байжээ.
Ш.Чоймаа агсан Говь-Алтай аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг алтан медальтай төгссөн ч өөрийн хүсэл тэмүүллээр МУИС- ийн монгол хэл, уран зохиолын ангийн хуваарийг авч байсан гэдэг. Их сургуульд таван жил суралцаж, төгссөн жилийнхээ намраас оны МУИС- ийн Монгол хэл, уран зохиолын тэнхимд шууд багшаар томилогдон ажилласж эхэлсэн түүхтэй. Ийн таван жил багшилж, одоогийн Германы Гумбольдтын Их Сургуульд зочин багшаар томилогдон очиж гурван жил ажилласан. Тодруулан хэлэх юм бол герман оюутнуудад монгол судлалын хичээлүүдийг зааж байсан ажээ.
Тэрээр МУИС-т Эх бичиг судлалын тэнхимийг анх байгуулсан бөгөөд МҮОНРТ-ээр монгол бичгийн хичээл заадаг байсан. Түүний заасан хичээлийг нэгэн цэргийн дарга телевизээр үзээд, маргааш нь цэргүүддээ зааж өгсөөр, өөрөө ч тэр, цэргүүдээ ч тэр монгол бичигтэн болгосон гэдэг. Мөн тэрээр Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхдаа тэмдэглэлээ монгол бичгээр бичдэг нэгэн сувилагч эмэгтэйтэй таарсан байна. Тухайн сувилагч зурагтаар хичээлийг нь үзэж, монгол бичиг сурсан тухайгаа дурссан гэдэг. Ийнхүү монголчууд түүний хичээлийг зурагтаар үзэж, монгол бичиг сурцгааж байсан цаг саяхан.
Үүнээс гадна тэрээр төрийн томоохон албан тушаалтнуудад монгол бичиг зааж байсан юм. Энэ тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийн дурссан байдаг.
"Хамгийн анх 80-аад оны төгсгөлд Цагдаагийн генерал Пүрэв гуай Сайд нарын зөвлөлийн нэг том албатай байсан юм. Өөрийн албаны хүмүүстэйгээ хамт надаар монгол бичиг заалгаж байсан. Дараа нь Ерөнхийлөгч П.Очирбат гуай зөвлөхүүдтэйгээ хамт 45 хоног монгол бичиг заалгасан. Өглөө 7 цагт намайг машинаар аваад, үдийн өмнө 10 цаг хүртэл хичээллэнэ. Залуу ч байж, зоригтой ч байж дээ. Анхнаас нь “Та ерөнхийлөгч хүн. Гэхдээ та шавь, би багш” гэж хэлээд өгсөн даалгаврыг яг хийнэ шүү гэж тохиролцсон. Хувааж бэлтгэсэн цаасан дээр гэрийн даалгаврыг хүний тоогоор бэлдэж очино. Маргааш нь өнөөхийг нь улаан цоохор болгоод засаад авчраад өмнө нь тавина. Ингэж заасаар 20-иод хоногийн дараа чөлөөтэй уншиж, бас чамгүй сайн бичиж эхэлсэн."
Түүний хэвлэлд өгч байсан ярилцлагуудаас онцлох агуулгуудыг тоймлон хүргэж байна.
МУИС-ийн II байр бол миний хувьд гэр шиг минь л санагддаг. Ер нь миний сурч мэдсэн, хийж бүтээсэн энэ бүхэн маань МУИС-ийн минь л ач буян юм даа.
Багш гэдэг хүн бол өөрөө мөнхийн сурагч. Одоо хүртэл би сурч л явна.
Хэл сурна, бичиг үсэг сурна гэдэг бол онолын хичээл шиг зав гарахаар нэг ном барьж авч уншаад, за ерөнхий агуулгыг нь ойлгож аваад иймэрхүү юм байна гээд тавьчихдагтай адилгүй.
Монгол бичиг бол дэлхийн бичиг соёлт бусад үндэстнээс монгол угсаатныг ялгах нут гэрч юм.
Судар номын сайхан үг газрын хөрсөн доор байгаа археологийн олдвор шиг булагдчихаад байна.
Гадаадын зарим хүн монголчуудыг “задгай сэтгэлгээтэй” гэдэг юм билээ. Энэ бол хөдөө талын энгээр харж, хөх тэнгэрийн гүнээр бодож явсан нүүдэлчин өвөг дээдсийн тэнэгээр гадарлаж, ухаанаар доторлосон сэтгэлгээний онцлог.
Монгол Улсаа авч тээж явах ухамсар, сэтгэл бодол нь сэрээсэй билээ
Аливаа халдварт өвчнөөс сэргийлж, дархлаа тогтоох вакцин хүүхэд багачуудад хийдэг. Харин монгол дархлаа тогтоох бэлэн вакцин байхгүй л дээ. Хэлд орох, хөлд орохоос нь эхлэн ийм дархлааг тогтоон суулгах учиртай.
Би Монголоо бага жижиг улс гэж хэлэхэд дургүй. Монгол Улс түүхийнхээ тухайд ч, хэл соёлынхоо тухайд ч, дэлхийн түүхийг бүтээж явсныхаа тухайд ч том улс, асар уудам газар нутагтай, хүн амын тухайд цөөн ийм л улс.
/Сэтгүүлч Ц.Оюунчимэгт өгсөн ярилцлагын хэсгээс.../
Үгээр тоглогчидтой тэмцэх хэрэгтэй. Эх хэлнийхээ үг бүрийг, эх орныхоо чулуу бүрийг хамгаалах цаг болж.
/ "Монголын үнэн" сонинд 2011 онд ярилцлагын хэсгээс.../
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ум сайн амг�##�ан
Ум ма ни бад ми хум
хэнийг ч тэр энэ гэж ялгадаггүй, төвөгшөөдөггүй гайх�##�тай хүн байж билээ багш маана. ум ма ни бадь ми хум. маш харамс�##�тай мэдээ байлаа
Эрдэмтэй хүн даруухан
Ийм ховор хүн монголд дахиад бгаа боловуу дөнгөж 70 гаран настай бурхан болжээ харамсмаар юмаа түмний багш байлаа яасан гоё бичдэг зөв тайлбарладаг байваа