НийгмийнСПОРТ

Монголын "NBA"

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны D хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Бид энэ удаад ямар нэг тоглолтод анализ дүгнэлт хийх гэсэнгүй. Харин манай улсын сагсан бөмбөгийн хөгжил ямар түвшинд хүрсэн талаар бичих гэсэн юм. Эхний ээлжид тамирчдын ур чадвар, сэтгэл зүй, дасгалжуулагчдын системийн талаар өгүүлье.

Манай улсын шигшээ баг,

  • Малайзыг 94-92
  • Тайтиг 92-61
  • Вьетнамыг 88-77 харьцаагаар тус, тус хожсон.

Харин сүүлийн өдөр Тайландад 109-105 харьцаагаар маш өрсөлдөөнтэй тоглож хожигдлоо. Дээрх тоглолтуудаас харахад системтэй, ур чадвар сайтай багуудын эсрэг гурван хожил нэг хожигдол авсан гэж бодохоор манай улсын сагсан бөмбөгийн хөгжил дунджаас дээгүүр түвшинд очсоныг илтгэнэ.

Мөн Тайландтай тоглосон сүүлийн 10 минутад дасгалжуулагч Ч.Ижилболдын зурсан тактик, тамирчдын сэтгэл зүйг үнэхээр бахадмаар байв. Тэд сүүлийн 10 секундэд бараг л “барих” шахсан хэдий ч эсрэг багийн хоёр тоглогч “амиа тавьж” хожив. Мөн энд онцлууштай нэг зүйл нь манай шигшээ баг бүхэл бүтэн гурван сая хүн амтай улсын шигшмэл залуус гэдгээ харуулж нэг ч легионер тоглогчгүй оролцсоныг онцлууштай.

Сагсан бөмбөгийн хөгжлөө дагаад үзэгчдийн төлөвшил гайхалтай тогтнов

Дээрх өдрүүдэд 3000 гаруй суудалтай “Ug Arena” “пэг” дүүрч улмаар нэмж 200-300 суудал зассан байна. Энэ тоог харахад сагсанбөмбөг сонирхогчдын тоо жилээс жилд л нэмэгдэж байна. Тэмцээн үзэх орчин нөхцөлийн бүрдүүлсэн “Уран ган” ХХК-д талархууштай.

Харин үзэгчдийн тэмцээн үзэж байгаа соёл, тоглолтын уур амьсгалаа мэдэрч байгаа байдлыг ярих юм биш. Үнэхээр NBA-ийн аваргын төлөөх тоглолтыг үзэж байгаа юм шиг л сэтгэл мэдрэмжтэй ордон тэр чигээрээ уухайн доор өнгөрөв.

Ямартай ч монголын сагсан бөмбөгийн хөгжил одоо л дээш гарж ирэх боломжтой болж байна. Гэхдээ одоо холбоодоо нэгтгэж мөн л бизнесийн зарчмаараа хөгжүүлж тамирчдынхаа нийгмийн асуудал, цалин пүнлүүнд анхаараа хандуулж гаднын улсуудын шигшээ багт алдчихгүй бол болно биз ээ.

Нэмж сонирхуулахад, тоглолтын D хэсгээс Тайланд, Монгол, Малайзын шигшээ цааш шалгарсан бөгөөд тэд урьдчилсан шатны сүүлийн даваанд Гуам, Хонконг, Сингапурын хамт нэг хэсэг болон өрсөлдөх юм. Улмаар эдгээр зургаан багаас эхний дөрөв нь 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.


Энэ нийтлэлтэй холбоотой, Фредерик Лиш: Сагсанбөмбөгийн талбай бол миний оюун ухаанаа чөлөөтэй байлгаж чаддаг цорын ганц газар нийтлэлийг ЭНД дарж уншина уу


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2022-11-15 12:34

Дасг�##�жуулагч Ч. Ижилболд биз дээ?

Зочин
Зочин
2022-11-15 12:35

Манайхан сайн байсан

Зочин
Зочин
2022-11-15 12:35

Saihan l shudraga toglolt vzleee.

Зочин
Зочин
2022-11-15 12:36

Мундаг байсан шүү манайхан

Зочин
Зочин
2022-11-15 12:36

Тм шүү та хэдээрээ бахархаж үзлээ

Уншигч
Уншигч
2022-11-15 12:42

Дасг�##�жуулагч Ш.Шижирболд гэж юу бичээд бнаа, дасг�##�жуулагч Ч.Ижилболд

Холбоотой мэдээ

Back to top button