СПОРТ

Фредерик Лиш: Сагсанбөмбөгийн талбай бол миний оюун ухаанаа чөлөөтэй байлгаж чаддаг цорын ганц газар

“Азийн цом 2025” тэмцээний сорилгын D хэсэгт манай багтай учраа таарсан багуудаас хамгийн чанга нь Тайланд байсан билээ. Харин Тайландын баг дотроос хамгийн шилдэг нь Фредди Лиш хэмээх эрлийз төрхтэй намхан хамгаалагч байсныг спорт сонирхогчид хүлээн зөвшөөрөх байх.

Өчигдөр шилдэг тоглолтоороо “UG Arena”-г доргиож монголчуудыг “гомдоосон” "3" дугаартай энэ тоглогчийн талаар нийтлэл Олон улсын сагсанбөмбөгийн холбооны цахим хуудаст гарсныг өөр бусад мэдээлэлтэй хамтатган та бүхэндээ хүргэж байна.

Fiba.basketball нийтлэлээ “Түүнийг бөмбөг аваад урагшлахад эсрэг баг нь бараг бүгдээрээ шахуу будагтай талбайгаа хамгаалахаар буцдаг. Гэсэн ч Лишэд тийшээ орох шаардлага бараг үгүй бөгөөд ээлжит гурван оноогоо авчихаад хамгаалалтад шилжих бөгөөд энэ бүхэн маш хурдан болж өнгөрдөг.

Ердөө 1 м 73 см өндөртэй хамгаалагчийг барихад өрсөлдөгчдөд нь яагаад ийм хэцүү, тоглолт бүрт 22 оноо авахуулж, дундаас 55.6, холоос 46.7 хувьтай шидүүлээд байдаг юм бол... Монголын хүйтэн цаг агаар түүнийг магадгүй яльгүй халшруулж магадгүй, харин өрсөлдөгч багууд бол хэзээ ч түүний итгэлийг алдуулж чадахгүй юм” хэмээн эхлүүлээд “Би өөртөө, хийх гэж байгаа зүйлдээ үргэлж итгэлтэй байдаг. Баг хамт олон, дасгалжуулагч маань ард байж, чөлөөтэй тоглох боломж өгдөг нь намайг илүү эрх чөлөөтэй тоглох боломжийг олгодог юм. Гэхдээ мэдээж, байнга дураараа байгаад байна гэж байхгүй, багийн системд зохицож тоглож чадна” хэмээн өөрийнх нь үгээр үргэлжлүүлжээ.

Дараа нь “Түүний хэлж байгаа үнэн бөгөөд хэрвээ жаахан судлаад үзвэл яг энэ чөлөөтэй, дайчин тоглолтоороо Азийн сагсан бөмбөгийн ертөнцийг 10 жил шуугиулж явааг нь мэдэх байсан биз” хэмээн тодотгосон байна. Монголын сагсанбөмбөг сонирхогчид ч өчигдөр энэ чанарыг нь хангалттай мэдэж авцгаасан биз ээ.

Тэрбээр Хавайн арлаас гаралтай, бага залуу насандаа АНУ-аар хөндлөн гулд явж сагсанбөмбөгийн эрдэмд суралцсан нэгэн аж. Алабамагийн их сургуулийн төгсөх курст байхдаа энэ аялалаа эхлүүлж, дэлхийн олон оронд тоглосон байна. Зөвхөн АНУ-даа гэхэд л Алабамагаас Милоуки, Орегон хүртэл аялжээ.

Фредди өөрөө энэ талаар “Сагсанбөмбөг бол миний хувь тавилан гэдгийг би багаасаа л мэддэг байсан. Хэрвээ ямар нэг зүйлийг үнэхээр хийхийг хүсэж байгаа л бол өөрөө л биелүүлнэ, хэн ч өмнөөс чинь хийж өгөхгүй гэдгийг хүн сайтар ухаарч ойлгодог байх ёстой. Миний хувьд, мөрөөдөл маань Алабамагийн их сургуулийн төгсөх курсын оюутан байхад биелсэн юм. Мэргэжлийн сагсанбөмбөгч болох, сургуулиа төгсөх сонголттой нүүр тулж билээ” хэмээн дурссан байна.

Азид тэр Тайланд болон өөр бусад улсын /нийтлэлийг бичигч яг ямар улсуудад тоглож байсан бэ гэдгийг нь дурдаагүй байсан/ лигүүдэд тоглож, олон ч амжилт гарган, шагнал урамшуулал хүртжээ.

Харин Тайландын шигшээд тоглох болсон тухайд, тэрбээр Тайландын лигт тоглож байснаас гадна ээж нь Тайландад төрсөн аж. Тиймээс дасгалжуулагч Эд Торрес санал тавихад нь талархан хүлээж авсан гэнэ. Түүнийхээр, ард нь бүхэл бүтэн улс зогсож байдаг учраас шигшээ багт тоглох нь маш хариуцлагатай, нэр хүндийн хэрэг ажээ.

Тайландын иргэншил авав /2020 он/

“Би замналдаа олон удаа цом өргөж, шилдэг тоглогчийн шагнал ч авч байсан. Гэхдээ сагсанбөмбөгийн хамгийн чухал нь тэмцээн, шинэ хүмүүстэй танилцаж, шинэ газар орноор аялах явдал юм. Ээж минь Тайландад төрсөн гэдгийг мэдсэн цагаас хойш л надад мөрөөдөл бий болсон. Тэр мөрөөдөл минь биелсэнд баяртай байна” гэж тэрбээр энэ талаараа ярьсан байна.

Шигшээ багт орсноороо тэрбээр НБА-гийнх биш ч ОУСБХ буюу ФИБА-гийн тамирчин болсон. Энэхүү замналынх нь оргил хэсэг “Азийн цом 2025” тэмцээн байх болно гэдэгт итгэлтэй байгаа аж.

Монголын багтай тоглож 30 оноо авсан хэрнээ л дараах нь болсон хэвлэлийн бага хурал дээр “Монгол залуус миний тоглолтыг аймшигтай хязгаарлалаа” гэж ярьсан аатай сагсанбөмбөгч, аюултай №3-ын талаар бага ч гэсэн мэдээлэл хүргэхэд ийм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-15 08:30

Hunii hobbi gedeg huniig erh choloond hurgedeg jiguur l dee

Зочин
Зочин
2022-11-15 08:31

Ернь хийж буй зүйлээ дэндүү дуртай болохоороо л амжилт хажууд нь юу ч биш байдаг биз ээ

Зочин
Зочин
2022-11-15 08:31

cooool super

Зочин
Зочин
2022-11-15 09:03

Thailandad udval Lishtsetseg bolno shvv. Mongold irj togolson deeree shv bro ????

Зочин
Зочин
2022-11-15 09:40

Гайх�##�тай тоглогч шүү

Зочин
Зочин
2022-11-15 09:55

Hair shvv

Зочин
Зочин
2022-11-15 10:12

amjilt

Холбоотой мэдээ

Back to top button