Тодруулга: Шахмал түлш тасраагүй, нөөц хангалттай байна

Цахим орчинд "Тавантолгойд түлш тасарч, нүүрс тээвэр зогслоо" гэх мэдээлэл тархаад байгаа юм.
Энэ талаар бид "Тавантолгой түлш" компанитай холбогдож тодруулахад "Нөөцөө хангалттай хэмжээнд бүрдүүлсэн тус тээвэрлэлтээ түр зогсоосон нь үнэн. Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэсэн түлш 116 мянган тоннын нөөцтэй. Үйлдвэрийн 11 шугам тогтмол ажиллаж, 650 цэгээр борлуулалтаа хэвийн хийж байна" хэмээлээ.
Нэмэлтээр мэдээлэхэд: Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг 34 компани 300 гаруй тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн, анхны хүнд даацын төмөр зам нээгдсэнээр "Тавантолгой түлш" компани сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийг төмөр замаар тээвэрлэж эхэлсэн талаар тус компани мэдээлж байсан билээ. Чингэвэл машинаар зөөх асуудлыг бүрэн зогсоох тухай яригдаж байв. Энэ дагуу эхний ээлжинд долоо хоногт нэг удаадаа 50 вагон нүүрс тээвэрлэж эхэлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.