Top StoriesТойм, анализУЛС ТӨР

Хөшигний ард: “Халзан бүргэдэй” ордод яг юу болоод байна

Яриа.

Нэг талд: “Сахал” Д.Эрдэнэбилэг “Халзан бүргэдэй” ордод ураны өндөр агууламж бүхий газрын ховор элементийн лиценз эзэмшлийн талбайдаа хайгуул эхлүүлжээ. Үүнийг нь ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр дэмжиж, талбай дээр нь очжээ.

Нөгөө талд: Орон нутгийн малчид жагсаж, тус нутгийн сайд асан З.Мэндсайхан энэ асуудлаар Ерөнхий сайдад танилцуулга хийж, ажлын хэсгийн баг илгээжээ. Ингэснээр компанийн үйл ажиллагааг зогсоов. Ховд аймгийн Мянгад сум ирээдүйн Чернобыл болох эрсдэлтэй тулгараад байна.

Сүүлийн өдрүүдэд Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших газрын ховор элементийн “Халзан бүргэдэй” ордын асуудал орон нутгийн иргэд болоод улс төрийн хүрээн дэх анхаарал татсан сэдвүүдийн нэг болов. Дээрх байдлаар хоёр туйлт яриа хөвөрч, асар их ойлголтын зөрүү үүсээд байна.

Тиймээс уг асуудлаарх мэдээллүүдийг нягталж, “Халзан бүргэдэй” ордод яг юу болоод байгаа талаарх мэдээллийг багцлан, доорх байдлаар хүргэж байна.

Тайлбарламж 1. “Халзан бүргэдэй” орд ХХБ болоод Д.Эрдэнэбилэгтэй хэрхэн холбогдов

“Халзан бүргэдэй” уулын ай сав газарт Худалдаа хөгжлийн банк, түүний ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн өмчлөлөөр ДӨРВӨН хайгуулын лиценз байна. Үүний хоёр нь барилгын материалынх бөгөөд нөгөөх хоёр байршилд газрын ховор элементийн лицензийн зөвшөөрөлтэй аж.

Эднийх эдгээр лицензүүдийг Ж.Дэлгэрсайхан захиралтай “Монтем” ХХК-иас 2012 онд шилжүүлэн авчээ. Үүнийг ХХБ-ны барьцаалбарт тавигдсан байгаад, зээл хүндэрч шилжих процесс хийгдсэн гэгддэг. Одоогийн Д.Эрдэнэбилэгт хамаарах компанийн нэр нь, “Монголиан нэшнл рийр ийрт корп”. Дата мэдээллээс харахад, тус компанийн Гүйцэтгэх захирлаар нь С.Батчимэг бүртгэлтэй. Одоогийн төслийг нь Ц.Пүрэвтүвшин удирдаж байна.

Тэрбээр уг ордын талаар “Уг талбайд 2012 онд өрөмдлөг хийж байсан. Хоёр дахь удаагаа өрөмдлөг хийх бэлтгэлээ энэ оны эхнээс ханган ажилласаар, талбайдаа очсон. Гэвч орон нутгийн иргэд ураны өндөр агууламж нь хайгуулын явцад ил гарч, Чернобыл болох аюул үүслээ хэмээн эсэргүүцэж, улмаар аймгийн Онцгой байдлын газраас шинжилгээний дээжийн хариу гартал хайгуулын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан.

Энэ дагуу бид шинжилгээний хариуг хүлээж байна. Иргэдийг мэдээллээр зөв хангахгүй, зориуд өдөөн турхирч байгаа хэсэг бүлэг хүмүүс ч байна. Бидний бүхий л бичиг хуулийн дагуу байгаа. Одоогоор эдийн засгийн нарийвчилсан тооцоо гаргахаар австраличуудтай хамтран ажиллаж байна. Газрын ховор элементийн асуудалд олон улсын жишиг ямар байна. Бид энэ жишгийн дагуу л үйл ажиллагаагаа явуулахаар зорьж байгаа” гэсэн мэдээлэл өгөв.

Тайлбарламж 2. Компани 58 өрөмдлөг хийх зөвшөөрөлтэй байсан ч иргэд эсэргүүцэж, хотоос ажлын хэсэг очин, үйл ажиллагааг нь зогсоожээ

“Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийнхан нийт 58 цооног өрөмдөх зөвшөөрөл авч, 2022.10.25-ны өдөр хайгуулын талбайд ажлаа эхлүүлсэн байна. Гэвч үүнээс найм хоногийн дараа 300 гаруй иргэдийг хамарсан тайван морьтой жагсаал зохион байгуулжээ. Жагсаалын үеэр иргэд өрмийн ус авах цэгийг хааж, монгол гэр барин, усны машины усыг асгах, шланкийг нь огтлох зэргээр эсэргүүцлээ илэрхийлж, үүнд цагдаагийн байгууллага хяналт тавин ажилласан аж.

Иргэдийн эсэргүүцсэн гол шалтгаан нь, тус компанийг хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой нөлөө үзүүлж, уран ялгаруулж байна гэж иргэд үзсэн аж. Улмаар Мянгад сумын нутгийн зөвлөлийн дарга, ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан энэ асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандсанаар Цөмийн энергийн комисс, УУХҮЯ, БОАЖЯ, ҮАБЗ-өөс бүрдсэн ажлын хэсгийн хайгуулын талбайд шинжилгээ хийхээр очжээ.

Урьдчилсан байдлаар цацраг хэмжигч багажаар газрын гадаргаас 1 бүхэл давсан идэвхит төлөв ажиглагдсан. Энэ нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд ямар ч хохиролгүй хэмжээ хэдий ч хайгуулын явцад ураны идэвхжил ил гарна гэсэн айдаст нутгийн автаад байгаа аж. Гэхдээ энгийн газруудад энэ идэвхжил 0.5 байдаг гэх.

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа уг асуудлаар “Нарийвчилсан шинжилгээний хариу гартал аймгийн компанийн үйл ажиллагааг түр зогсоосон. Иргэдийн дунд хайгуулын талбай дахь цацрагийн хэмжээ ямар ч хор хөнөөлгүй хэмжээнд буй хэдий ч ураны хор хөнөөл учрах нь гэсэн айдаст автаад байна. Ер нь хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүй учраас хайгуул эхлэх, олборлоход цаг хугацаа шаардагдах болов уу” гэсэн мэдээлэл өгөв.

Харин Мянгад сумын нутгийн зөвлөлийн дарга, ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан “Халзан бүргэдэй уул бол "Хар ус" нуур, Алтайн сав шим газарт ойр байршилтэй, байгалийн чухал эко системийг хадгалагч байршил. Орос эрдэмтдийн хийсэн судалгаагаар энэ орд дахь ураны агууламж нь өндөр бадаг. Миний бие Ерөнхий сайдтай энэ талаар уулзахад “Бид хэдий Газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг чухалчлан харж байгаа ч “Халзан бүргэдэй” ордыг тухайлан оруулах дээр тодорхой бодлого баримтлаагүй. Ер нь уул уурхайг орон нутгийн иргэдийн зөвшилд тулгуурлан явуулах зарчмыг Засгийн газар баримтална гэсэн” хэмээсэн нь анхаарал татав.

Тайлбарламж 3. Геополитик ба дотоодын улс төрийн зодоон ийм байна

Анзаарч харвал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн намар гадагшаа хийсэн айлчлалууд, манайд айлчилсан гадаадынхны мэдээллүүд дунд “Газрын ховор элемент” түлхүүр үг болтлоо нэн тэргүүнд дурдагдсан асуудал байсаар байв. “Шинэ сэргэлтийн бодлого”-д ч энэ агуулга туссан. Бүр Ерөнхийлөгч Х.Баттулгын үед ҮАБЗ дээр сахал Д.Эрдэнэбилэг, Макс Д.Ганбаатар нарын эзэмшил дэх энэ төрлийн лицензийн талаар яригдсан гэгддэг.

Эрэлтийн хувьд, урд хөрш газрын ховор элементийн гол нийлүүлэгч байснаа экспортоо хязгаарлах бодлого барьж эхэлсэн. Техник технологи, байлдааны зэвсгийн бүрдүүлбэрт хүртэл шаардагдаж буй эл элементийг цаашдаа дэлхийн улсууд дотоодоосоо олох, үйлдвэр барих байдлаар бие даасан гео амбиц хэрэгжүүлэхийг зорьж байна. Нөгөө талд ийм нөөцтэй орнуудыг сүүлийн жилүүдэд Европынхон, АНУ, БНСУ, Япон зэрэг улсууд онцгой сонирхож, тэдний энэ цэгт Монгол Улс багтаад байгаа юм.

Д.Эрдэнэбилэгийн хувьд, эрэлт өсөж буй ийм цикл үеийг бизнесмен хүнийхээ мэдрэмжээр онцолсон байж болох. Засгийн газартай хийж буй хэлэлцээ, намрын Ерөнхий сайдын айлчлалын төлвүүд ч түүнд анзаарагдсан биз ээ. Маш их хөрөнгө оруулалт шаарддаг ийм төсөл рүү дахин шунгасан нь анхаарал татав.

ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нь “сахал” Д.Эрдэнэбилэгтэй ойрын харилцаатай тул түүний асуудлаар Засгийн газарт мэдэгдэлгүй “Халзан бүргэдэй” ордод ажилласан гэх мэдээлэл нь худлаа байна. Гэхдээ тэрбээр “Жагсаалыг турхирлаа, улс орноо бод” гэхчлэн хөшигний араас бусдад хошуу нэмэрлэсэн нь үнэн гэх логик материалыг бэлтгэх явцад уншигдав. Тэр угаас Д.Эрдэнэбилэгтэй ойр харилцаатай нэгэн гэгддэг.

Тайлбарламж 4. Хуульгүй, хэт субьектив, зөв мэдээлэлгүй, улс төржсөн нөхцөл байдал

Нэг.

Засгийн газар газрын ховор элементээ эдийн засгийн эргэлтэд оруулах өндөр амбицтай, ийм саналуудыг гаднаас авсаар байгаа нь үнэн. Гэвч хайгуулын өрөм тавих, ашиглах зэрэг нь нарийвчилсан хуулийн зохицуулалтгүй. Ашигт малтмалын тухай ерөнхий хуулиар зохицуулагдаж байна. Ураны хайгуул тухайлсан хуулиар зохицуулагдаж буйчлан ийм нарийвчлал тогтоож байж, цаашаа алхах шаардлага харагдаж байна.

Хоёр.

Эдүгээ Засгийн газраас Д.Эрдэнэбилэгийн хамааралтай “Хөтөл”-ийн цементийн үйлдвэрийн өмчлөлийг цуцалж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн концессыг хүчингүй болгон, УИХ-ын 23-р тогтоолын дагуу “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрд 100 хувь авах хэлцлийг эхлүүлсэн. Ерөөс Д.Эрдэнэбилэгтэй дайтах зорилготой ажиллаж байтал өнөөх нь Ховд аймагт газрын ховор элемент яриад, дахиад гараад ирэхээр нь ЗГ шуудхан барьж буй бодлогоо хаяад, дахин дайтах гэж буй мэт субьектив хандлага гаргасан нь харагдав.

Гурав.

Газрын ховор элементийн талаарх иргэдийн мэдээлэл маш хомс. Урантай адилтган ойлгож буй нь манай улс нүүрс, алт, зэсээс давуулж, үүгээр ашиг олно гэх ойрын мөрөөдлийг саналтгүй мэт. Дотоодын ийм нөхцөл байдлаас гадна ер нь л Оюутолгойгоос өөр том ордгүй байлгах гадны сонирхолд хөтлөгдөөд тэмцэлд орчихдог өмнөх жишгүүд ч давтагдах боломжтой юм. Энэ асуудал дээр ядаж л Засгийн газар, ҮАБЗ хоорондоо байр сууриа нэгтгээгүй, дотоод зодоонтой харагдаж буй нь бидний тогооны зовлон юм.


Газрын ховор элементийн талаарх өмнөх контентууд:

Ц.Ганболд: Газрын ховор элементээр багадаа л 100 сая ам.долларын орлого олох боломжтой ч хүний нөөц, үйлдвэр байхгүй ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.

ҮАБЗ Худалдаа хөгжлийн банк, “Макс”-ын Д.Ганбаатар нарын эзэмшдэг ордуудыг төрд авахаар ярилцжээ мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
37 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-16 08:27

ард нь тавага баарасгүй бгаа хориочээ чадахгүйлдээ

Зочин
Зочин
2022-11-16 08:33

Гадны хөрөнгө оруул�##�т, улсын ажил зогосоохын эсрэг гэж нутаг усаа бэлчээрээ Өвгөдийнхөө үлдээж өвлүүлсэн газар шороогоо хамга�##�сан Ард Түмэнээ Төрийн нэрээр харгислан дардаг болжээ!!! Монголчууд Улс даяараа нэгдэн тэмцэхгүй бол нутаг орон чинь ухуулж төнхүүлж цөлжсөн ангам�##� усгүй там боллоо шүү!!!

Зочин
Зочин
2022-11-16 08:35

За үр хүүхэддээ үлдээнэ гэж хошигорсоор хоосон ядуу амьдархуу үхэхэд газар олдох уу төлөх мөнгө байна уу? Хэндээ хэзээ гэж хадг�##�ах вэ?Хужаа даа х�##�аглаад байгаа юм уу?одоо л ухаж идээд улс орноо хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болно гэдгийг ухаараач харин ард олондоо хувьцаа өг гэж бахираачээ та нар жинхэнэ утгаараа өөрсдөө ашиг авах сонирхолтой юм биш үү!!!! Монголын ард түмний төлөө юм бол бүү садаа болоо

Зочин
Зочин
2022-11-16 22:55
Reply to  Зочин

Зайлаарай чи

Зочин
Зочин
2022-11-16 08:36

Мулгуу удирдагчтай мунхаг засгийн бодлого энэ мэтчилэнгээр эко системээ хорлосоор л байх уу.Одоо зогсоохгүй бол оройтох нь байна шүү...

Зочин
Зочин
2022-11-16 08:38

Буруу юм хийж бгаа бүхнээс байг�##�ь төлөөсөө авч л таарна даа. Болгоомжтой л байгаарай даа.

Зочин
Зочин
2022-11-16 09:01

Gazryn bayalagiin 40s dooshgui huviig irgeded huvichilsan tohioldold uurhai ashigluulah erh zuvshuuruh huuli shineer batlah heregtei yum bn

Зочин
Зочин
2022-11-16 09:05

новшийн хүзүүгүй бас л хачиглачихаж рахаад үхчихээсэй

Зочин
Зочин
2022-11-16 09:20

Үнэн хэзээд ялдаг

Зочин
Зочин
2022-11-16 09:50

muu eoriiin sahal Erdenebat

Зочин
Зочин
2022-11-16 09:55

Яаая, 1 өрөм 1 цөмийн бөмбөг дэлбэрсэнтэй адил. 58 бөмбөг дэлбэрч 58 Хирошима болно. Бүгд атомын бөмбөгөөр үхнэ. Одоо үхээд эхэлсэн дээ. Хэдхэн хоногт үхэж дуусна. Яаая

Зочин
Зочин
2022-11-16 09:56

ene ashigtai yum bolgon deer erdenebileg gej hun yavj bhiin yamar ih shunal n duus#aggui hun be!!

Зочин
Зочин
2022-11-16 09:57

Юун үр хүүхдэд үлдээх, Хятад өрөндөө авсан МАНин өрөндөө өгсөн

Үнэн үгт
Үнэн үгт
2022-11-16 10:07

Мэдээ бичсэн сэтгүүлч маш дутуу суд�##�жээ. Хүзүүгүй хүн, Сах�##�, Буур�##� нар хувийн түрийвч нэгтэй учир зүтгүүлж байгаа. Харин З.Мэндсайхан унаган нутгийнхаа ард түмний төлөө явж байгаа шүү. Энэ их баялаг орд төрийн мэдэлд байж ард иргэд хувьцаа эзэмших эрхтэй байх ёстой. Үнэн үргэлж ялдаг.

Зочин
Зочин
2022-11-16 10:10

Дорнодын, Дорноговийн, Дундговийн бүх хүн нь ураны хордлогоор үхээд дууссан шүү. Одоо Ховдын бүх хүн нь үхээд м�##�, эд хөрөнгө, мөнгө нь зүгээр үлдэнэ

Зочин
Зочин
2022-11-16 10:26

Авсанаа бүгдыг өг !! Хаусаач зар жунгаад Өр өг уучилья !!!

Хариулт
Хариулт
2022-11-16 10:33

Хамгийн гол нь хүн м�##�ын унда�##�даг ховд гол , хар ус нуурын ай сав дотор байгаа юмаа. Энд тариа ногоогоо тарьж аймгаа төдийгүй нийслэл хот хүртэл арилжа�##�даг.Тэгвэл бүгд хордох нөхцөл ойрхон байна. Ураны агууламж өндөртэй гэж гарсан байдаг юм аа.Бүгдийг сайн тунгааж бодогтун

Иргэн
Иргэн
2022-11-17 09:37
Reply to  Хариулт

Төрсөн нутгаа тамын газөр болгох гээгүй бол Ховдынхон нийтээрээ эрслэн тэмцэгтүн.Хоёр толгойтой үнээ сааж ,7 хөлтэй мори унаж, духан дундаа ганц нүдтэй хонь гаргаж идэж эсэн бусын эрэмдэг зэрэмдэг үр хүүхэд төрүүлж үйл зовлонгоо эдлэх гээгүй бол тэмцэгтүн.Наад засаг дарга Болормаа авгай чинь яахав африкын золбин хар юмтай суусан юм гээ биз дээ.Хэдэн төгрөг хийж аваад африк руугаа ч юм уу �######�аад өгнө.Энэний цаана дөнхан толгойт байгаа. Үнэн шүү.Эрдэнэтийн 49 хувийн т�##�аар хэлэлцээрт орно гээд байсан.Х�##�зан Бүргэтэйг золиосонд өгч Эрдэнэтийг авах тохиролцоонд хүрсэн байэ магадгүй.

Зочин
Зочин
2022-11-16 10:59
Reply to  Хариулт

Зөвхөн хүн нь үхнэ. Бусад нь зүгээр үлдэнэ. Эрдэнэбилэг авна яанаа

Зочин
Зочин
2022-11-16 10:41

Сах�##�ын банкны цаад эзнийн ол үгүй бол бид тэмцэнэ шүү, ???????????????? бид эзэнгүй улс биш шүү????????????

тайлбарламж гэдэг үг толь бичигт байхгүй
тайлбарламж гэдэг үг толь бичигт байхгүй
2022-11-16 11:32

Тайлбар гээд л биччихээр болохгүй байгаа юм уу?

mgl hyn
mgl hyn
2022-11-16 12:01

nutag orniig mini zygeer bailgaach

настан
настан
2022-11-16 12:25

газрын ховор элемент ээ үтэр түргэн ашиглах шаардлага байгаа , энэ цаг үед л ашиглах хэрэгтэй , зөв менежмент зөв бодлого л хэрэгтэй . ашиглах хэрэгтэй байна даа.

Зочин
Зочин
2022-11-16 12:31

ugasa zogsooson dr shd Sahal yawch oligtoi ym hiihgvi

Иргэн
Иргэн
2022-11-16 12:46

Монголчууд юугаарааа амь зогоож байгаагаа бодитоор нь мэдэх хэрэгтэй. Ер нь уул уурхай эсэргүүцдэг сум орон нутагт ганц жил бүх хөрөнгө оруул�##�т, х�##�амж, татаас зогсооход ухаарна даа уг нь

зочин99
зочин99
2022-11-16 12:49

"Тайлб�##�амж" гэх мэт "амж" төгсгөлтэй үгүүд их хэрэглэсэн нь эвгүй санагдлаа. Бу�####�ар бол сайн нийтлэл болжээ.

Зочин
Зочин
2022-11-16 14:25

Umnugovid baigaa Hotgor ordoo gadniihand aldsan, odoo ene mongol kompania dairch davshilj baigaad bas gadniihand avch uguhnuu, zugeer mongol humuus uul uurhai erhelj bolohgui gadniihan bolohoor boldog iim jishig togtloo doo, mongoliig mongoloor ni bariulna gej ene dee. Hotgoriin ord deer gazriun gazar ochood shalgaach adilhan l gazriin hovor elementiin ord shuu dee. Tend humuus hordohgui baigaa yumuu? Arbitrees ni aigaa yu

Зочин
Зочин
2022-11-16 15:32

Ард иргэдийн амь амьжиргаа нь түй ч хамаадгүй юм Сах�##� Эрдэнэбилэг бас энэ Ж Энхбаяр ард нь Элбэгдорж байгаа бүгд хамсаатан луйварчид толгой эргээд байх зүйл байхгүй ү.системд мет�##�л биш элемент гээд одоо бүр хэдэн сумдыг хорт хавдарт живүүлэхнээ

Зочин
Зочин
2022-11-16 15:48
Reply to  Зочин

Зөвхөн одоо оршин суугаа нутгийн хүнн нь хорт хавдраар үхдэг. Харин гадны хүн яадаг ч үгүй. Эзэн үхсэн эд хөрөнгө, мөнгө, м�##�, ээмэг бөгжинд нь эзэн сууна

эгэл
эгэл
2022-11-16 15:59

Мэдээлэлгүй,тэрний дээр тэнэгээрээ түрий барьж үйлдвэрлэлийг эсэргүүцэхээ больцгоо. Газрын ховор мэт�##�л ярьж байхад үхсэн хатсаны чинь уран , тэмээ гэхээр ямаа гэж байна уу.Монгол улсад өнгөтэй өөдтэй юм байж болохгүй байна уу. Тийм бол та нар гар утас,машин, зурагт,эмнэлгийн тоног төхөөрөмж бүх орчин үэийн юмаа хэрэглэхээ больчих ,тэдгээрийг хийхэд наад газрын ховор мэт�##�л чинь ордог юм.Мэндсайхан гэгч бас гэолог мэддэг болоо юу,орос ах нь түүнд тэгж хэлжээ ёроолгүй тэнэг амьтан вэ.Аймгуудын засаг ноёдоо наад харанхуйчуудаа жаахан гэгээрүүл.

Уншигч
Уншигч
2022-11-16 20:11

Орос хятадуудад бол монгол улс ядуу, хүн ард нь тэнэг, хоорондоо хагар�##�дсан, төр засагтаа итгэл �##�дсан, дээрх 2 улсаас бусад улсын хөрөнгө оруул�##�т ашиг сонирхолгүй байх нь ихээхэн хэрэгтэй байгаа юм шд, орост бол энэ сонирхол бүүр их байгаа, энэ зорилгоор хүн ц�##�инжуулж л байгаа.

Зочин
Зочин
2022-11-16 22:46

Эрдэнэбилэг, Ганбаатар нар газар усыг өмчлөөд дан�##�заад байх бол яршиг л байна. Эцсийн эцэст байг�##�ийн баялаш бол ард түмэн, төрийн өмч. Монголчууд уранаар тоглох болоогүй ээ. Хортой тул Гeрман мэтийн тeхнологи өндөр улсууд татг�##�заад ч эхэлсэн. Ураны цацрагийг Монголд байгаа шиг болхи багажаар хэмжээд ч болчихдог юм биш. Ховдын засаг дарга хүүхнийх нь хариулж байгаа нь ш�##� тэнэг

Zochin
Zochin
2022-11-16 22:52

Shuud shaa yadiin bugd l bayjmaar bn

Иргэн
Иргэн
2022-11-17 09:25

Тэр муу �######� долоогч Пүрэвтүвшин хулгайчийг Ховдынхон үзэгдсэн газар нь чулуу нүүлгэж �######�уулаач.Төр засаг тоохгүй бол ард түмэн зэвсэг хөдөлгөж хамга�##�ах болж баына уу.Энэ зөвхөн Ховд биш хил з�##�гаа Увсын Өлгий Өмнөговьд ч нөлөөлнө.Аймгийн төвөөс 40 гаруйхан км газар шүү дээ.Ховдод ямар аюул нүүрлэх гэж байгааг ухаарч Оюунэрдэний Болормаа билүү Попормаа билүү тэр засаг дарга авгайг ч заылуул.

Зочин
Зочин
2022-11-17 12:58

Сах�##� Эрдэнэбилэгийг монгол оронд үйл ажиллагаа явуулахыг хориглох ёстой.Энэ хүн ямарч хөрөнгө байхгүй.Бүгд ард түмний баялаг.Эрдэнэбилэгээс болж монгол орон 30жил хохирсон.Энэ ялтан 30жил тансагл�##�сан.Одоо ялаа эдэл.

СЭТГҮҮЛЧ
СЭТГҮҮЛЧ
2022-11-17 19:34

МАШ МЭДЭЭЛЭЛ МУУТАЙ СУЛ НИЙТЛЭЛ БАЙНА. ХЭДЭН АЛБАН ТУШААЛТАН, НЭР НӨЛӨӨТЭЙ ГЭХ ЭТГЭЭДҮҮДИЙН ХҮРЭЭН ДЭХ ИХ ТӨЛӨВ ТАШАА МЭДЭЭЛЭЛД ТУЛГУУРЛАСАН, НАРИЙН УЧРЫГ МЭДЭЖ БУЙ ЭХ СУРВАЛЖУУДТАЙ ХОЛБОО ТОГТООХЫГ ОГТ ХҮСЭЭГҮЙ ИЙМ ИНЭЭДЭМТЭЙ НИЙТЛЭЛ ГАРГАХ НЬ ГАРГААГҮЙГЭЭСЭЭ ДОЛООН ДОР ШҮҮ ! СЭТГҮҮЛЧЭЭ !

СЭТГҮҮЛЧ
СЭТГҮҮЛЧ
2022-11-17 19:34

МАШ МЭДЭЭЛЭЛ МУУТАЙ СУЛ НИЙТЛЭЛ БАЙНА. ХЭДЭН АЛБАН ТУШААЛТАН, НЭР НӨЛӨӨТЭЙ ГЭХ ЭТГЭЭДҮҮДИЙН ХҮРЭЭН ДЭХ ИХ ТӨЛӨВ ТАШАА МЭДЭЭЛЭЛД ТУЛГУУРЛАСАН, НАРИЙН УЧРЫГ МЭДЭЖ БУЙ ЭХ СУРВАЛЖУУДТАЙ ХОЛБОО ТОГТООХЫГ ОГТ ХҮСЭЭГҮЙ ИЙМ ИНЭЭДЭМТЭЙ НИЙТЛЭЛ ГАРГАХ НЬ ГАРГААГҮЙГЭЭСЭЭ ДОЛООН ДОР ШҮҮ ! СЭТГҮҮЛЧЭЭ !

Холбоотой мэдээ

Back to top button